Австралийн далайн эрэг дээрх өвөрмөц үзэсгэлэн

Австралийн Сидней хотын ойролцоох 2 км гаран үргэлжлэх Бонди далайн эрэгт нийт 107 уран барималтай үзэсгэлэн байгуулагджээ. Тус үзэсгэлэнг жил бүрийн 10-р сарын 15-нд нээдэг хэдий ч өнгөрсөн хоёр долоо хоногийн туршид тасралтгүй бороо орсны улмаас хэд хэдэн уран баримлуудыг суурилуулж чадалгүй өдийг хүргэсэн бөгөөд цаг агаар тогтуун болсны эцэст үзэсгэлэн ийнхүү нээлтээ хийсэн байна. Энэхүү этгээд сонин хэрнээ утга төгөлдөр үзэсгэлэнг жил бүр хэдэн зуун урлагийн хорхойтнууд ирж сонирхдог бөгөөд энэ жил 1200 гаруй хүн ирж шинэ рекорд тогтоосон юм. Ингээд та бүхэнд Бонди далайн эргийн үзэсгэлэн дэх этгээд бүтээлүүдийн зургаас хүргэе.

Австралийн далайн эрэг дээрх өвөрмөц үзэсгэлэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бонди далайн эргийн үзэсгэлэнд зориулж уран барималч Венди Тикел (Wendy Teakel)-ийн бүтээсэн "Land: Place: Site" баримал

Бонди далайн эргийн үзэсгэлэнд зориулж уран барималч Венди Тикел (Wendy Teakel)-ийн бүтээсэн "Land: Place: Site" баримал

2 Дамиен Хэрст (Damien Hearst)-ийн "Аврага загас хайж байна" баримал

Дамиен Хэрст (Damien Hearst)-ийн "Аврага загас хайж байна" баримал

3 Април Пайн (April Pine)-ийн "Солигдож буй хаяа" бүтээл

Април Пайн (April Pine)-ийн "Солигдож буй хаяа" бүтээл

4 Рима Забане, Беренис Рариг (Rima Zabaneh. Berenice Rarig) нарын "Тор" бүтээл

Рима Забане, Беренис Рариг (Rima Zabaneh. Berenice Rarig) нарын "Тор" бүтээл

5 Элизабет Келли (Elizabeth Kelly)-гийн "Саргассогийн хүрээ" бүтээл

Элизабет Келли (Elizabeth Kelly)-гийн "Саргассогийн хүрээ" бүтээл

6 Хоссейн Валаманеш (Hossein Valamanesh)-ийн "Орчуулга доторх харилцан яриа" бүтээл

Хоссейн Валаманеш (Hossein Valamanesh)-ийн "Орчуулга доторх харилцан яриа" бүтээл

7 Дебора Хэлперн (Deborah Halpern)-ий "Царай" бүтээл

Дебора Хэлперн (Deborah Halpern)-ий "Царай" бүтээл

8 Пенелопа Форлано (Penelope Forlano)-гийн "Эсрэгцэл" бүтээл

Пенелопа Форлано (Penelope Forlano)-гийн "Эсрэгцэл" бүтээл

9 Рианнон Вест (Rhiannon West)-ийн "Нислэг" бүтээл

Рианнон Вест (Rhiannon West)-ийн "Нислэг" бүтээл

10 Му Боян (Mu Boyan)-ы "Уран баримлын хураангуй" бүтээл

Му Боян (Mu Boyan)-ы "Уран баримлын хураангуй" бүтээл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()