Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Цахим үйлчилгээ хурдацтайгаар хөгжиж өнөөдөр Та бидний олон асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл болон хувирч чадсан байна. Хэрэглээний шинэ эрин үед банкны үйлчилгээ болон хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ гар утасныхаа тусламжтай худалдан авах болсон. ХХБанк Монголын анхны хиймэл оюун ухаанд суурилсан цахим худалдааны цогц систем болох shoppy.mn-тэй хамтран хүссэн бараагаа зээлээр авах цахим шийдлийг анх удаа Монголдоо нэвтрүүлэх гэж байна. Хэрэглэгч байгаа газраасаа хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ зөвхөн нэг товчлуурын тусламжтайгаар шууд авах боломжтой болох юм. Бусад орны иргэдэд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн өдөр тутмын хэрэглээ болсон байдаг.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.