Өөр дээрээ туршилт хийсэн солиотой эрдэмтэд

Шинжлэх ухаанч, эмч, эрдэмтэн байна гэдэг тодорхой хэмжээнд золиос шаарддаг. Тэгвэл доор дурдах 10 эрдэмтэн судлаачид өөрийн онол, судалгааг батлахын тулд маш том золиос гаргасан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө лабораторийн харх мэт ашигласан гэсэн үг.

Өөр дээрээ туршилт хийсэн солиотой эрдэмтэд

1 Жонас Сальк (Jonas Salk 1914-1995 он)

Тэрээр 1952 онд полио вирусын эсрэг буюу саагийн эсрэг вакциныг зохион бүтээж дэлхийг аварсан эрдэмтэн билээ. Жонас Сальк тухайн вакциныг эхлээд сармагчин дээр амжилттай туршсаныхаа дараа өөр дээрээ, эхнэр, хүүхэддээ ч мөн туршсан байна. Вакцин зохион бүтээсэн патентыг хэн эзэмшихийг асуухад Сальк "Асар их хэрэгцээтэй эмчилгээний аргаас хэн нэгэн ашиг олохыг хүсч байгааг үнэхээр гайхаж байна" хэмээсэн гэдэг.

Жонас Сальк (Jonas Salk 1914-1995 он)

2 Илья Мечников (Ilya Mechnikov 1845–1916 он)

Оросын сэтгэл судлаач тэрээр маш ээдрээтэй амьдралыг туулсан бөгөөд анхны эхнэрээ нас барсны дараа хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, амиа хорлохыг оролдсон байдаг. Ахин гэрлэснийх нь дараа шинэ эхнэр нь өвдөж эргээд эдгэрсэн ч Мечинков өвчний эмчилгээний төлбөрийг төлж чадахааргүй байжээ. Бусад хүмүүсээс санаа зовсондоо тэрээр эмнэлгийн туршилтыг өөр дээрээ хийхийг зөвшөөрч, сайн дураараа цусандаа халдвар тариулсан байна. Үүнийхээ дараа тэрээр амиа хорлох оролдлогоо зогсоож, амьдралынхаа сүүлийн жилүүдийг дархлаа судлал, фагоцит, физиологи, бие дэх бактериудыг эсэргүүцэх чадвартай эсийг илрүүлэх зэрэгт голлон анхаарлаа хандуулсан бөгөөд 1908 онд физиологи, анагаах ухааны Нобелийн шагнал хүртжээ.

Илья Мечников (Ilya Mechnikov 1845–1916 он)

3 Карл Вилгелм Шийл (Carl Wilhelm Scheele 1742–1786 он)

Шийл бол Германы химич бөгөөд хүчилтөрөгч болон азотын хийтэй холбоотой чухал нээлтүүд хийсэн ч мэргэжил нэгт Английн химич Жосеф Пристли (Joseph Priestley)–ийн сүүдэрт дарагдан нэрд гарч чадаагүй юм. Шийл 43 насандаа "меркури" нэртэй хоронд хордсон байдалтайгаар олдсон бөгөөд өөр дээрээ туршсан олон төрлийн химийн бодисоосоо болж эрт нас барсан гэж үздэг.

Карл Вилгелм Шийл (Carl Wilhelm Scheele 1742–1786 он)

4 Алберт Хоффман (Albert Hoffman 1906–2008 он)

Швейцарын химич тэрээр 1943 онд лизергийн хүчлийн диетиламидыг анх судалж хий юм харах өвчнийг шинжлэх ухааны үүднээс нотолсон хүн юм. Тэрээр лизергийн хүчлийн диетиламидын халдварыг санамсаргүйгээр хурууныхаа өндгөнд тарьснаар хий юм харах мэдрэлийн гаралтай өвчний өөр дээр илэрч буй шинж тэмдэг, нөлөөлөл зэргийг ажиглан бичиж үлдээжээ. Энэ нь түүний карьерт томоохон өөрчлөлтийг авчирсан бөгөөд дараа нь тэрхүү өвчнийг судалж, түүнтэй холбоотой олон нээлтүүдийг хийсэн юм.  

Алберт Хоффман (Albert Hoffman 1906–2008 он)

5 Кевин Варвик (Kevin Warwick 1954 он)

Тэрээр Английн хиймэл оюун ухаан, роботикийн эрдэмтэдтэй хамтран өөрийн мэдрэлийн системд бичил электродыг суулгаж, роботон гар электрод руу илгээсэн дохионуудад хариу өгөх байдлаар хүний гарын хөдөлгөөнийг дуурайж байгааг олж нээжээ. Энэ туршилт амжилттай болсны дараа тэрээр эхнэрийнхээ гарт ижил төхөөрөмж суулгаж, роботчилогдсон хоёр хүний үе мөч хэрхэн холбогдон, харилцаа үүсгэж болохыг олж нээсэн байна. Түүний энэхүү ажил технологийн эрин зуунд сэтгэл судлал, трансхюманизмын салбарт маш том нөлөө үзүүлсэн бөгөөд тэрээр хүний биед электрон хэсгүүд суулгах нь хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг талаарх онол, таамаглалыг батлахыг зорьж байсан юм.

Кевин Варвик (Kevin Warwick 1954 он)

6 Вернэр Форсман (Werner Forssman 1904–1979 он)

Тэрээр 1956 онд зүрхний хордлогын салбарт хийсэн "Герра" судалгааны ажлаараа эмнэл зүйн чиглэлээр Нобелийн шагнал хүртэж байсан Герман эмч юм. Тэрээр зүрхнийхээ ховилд хүрэхийн тулд өөрийнхөө судсанд бургуй тавьсан бөгөөд үүнийхээ дараа туршилтаа амжилттай баталгаажуулахын тулд босож очоод өөрийн зүрхний рентген зургийг авсан байна. Ингэснээр тэрээр  гэрээр катерер тавих аргыг амжилттай олж нээсэн юм.

Вернэр Форсман (Werner Forssman 1904–1979 он)

7 Даниел Алцедис Каррион (Daniel Alcides Carrion 1857 – 1885 он)

Перуд Орояа (Oroya fever)-гийн халуурал гэж нэрлэгдэж байсан тахлыг судалж байсан анагаахын оюутан Каррион өөрийн цусанд халдварыг тарьж өвчнийг хоёр төрөл хэдий ч нэг ижил бактериар үүсгэгддэгийг нотолсон байна. Харамсалтай нь тэрээр тус өвчнөөсөө болж нас барсан юм. Сүүлд Орояагийн халуурлыг Карриогийн халдвар гэж нэрлэх болсон бөгөөд түүний нас барсан 10 сарын 5-ны өдрийг Перугийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэхийг засгийн газраас үүрэг болгосон байдаг.

Даниел Алцедис Каррион (Daniel Alcides Carrion 1857 – 1885 он)

8 Уиллям Харрингтон (William J. Harrington 1924–1992 он)

Харрингтон бол аутоимун (autoimmune disorders) буюу хүний дархлаа биеийн эсрэг ажиллах өвчин, цусны өвчний талаар гүнзгийрүүлэн судалж нээлт хийсэн эрдэмтэн юм. Тэрээр тухайн өвчин цусаар халдсан эсвэл ясны чөмгөөс үүссэн эсэхийг мэдэхийн тулд халдвартай өвчтөнүүдийнхээ цусыг өөрийн судас руу шахаж байжээ. Үүний ачаар тухайн өвчнийг халдварладаг бус цусны тромбоцитод агуулагддагийг тогтоосон байна.

Уиллям Харрингтон (William J. Harrington 1924–1992 он)

9 Санторио Санторио (Santorio Santorio 1561-1636 он)

Энэхүү Итали эмч нь бодисын солилцооны ойлголтыг судалж, идэх, унтах гэх мэт үйлдлийн үе дэх бие махбодын жингийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн судалж байжээ. Тэрээр өдөр бүр тодорхой төрлийн хоолны дэглэм барьж үр дүнд нь гарсан ялгадсыг хэмжиж, судалдаг байсан бөгөөд хөлсөөр дамжин хүний биеэс хор гадагшлах тал дээр хийсэн судалгаагаараа нэрд гарсан байдаг. Тэрээр тийм ч чухалд тооцогдох нээлт хийгээгүй ч түүний судалгааны арга барилууд түүний алдар нэрийг одоо ч сануулсаар байгаа юм.  

Санторио Санторио (Santorio Santorio 1561-1636 он)

10 Жосеф Голдбергер (Joseph Goldberger 1874-1929 он)

Унгарт төрсөн цагаач Голдбергер ядуусын дундах өвчлөлийг голчлон судалдаг байсан бөгөөд түүний хамгийн алдартай нээлт бол АНУ-ын өмнөд хэсгийн оршин суугчдад нийтлэг тархсан "паллегра" өвчин байсан юм. Тэрээр тус өвчнийг халдварт бус хоол тэжээлийн дутагдлаас болж үүсдэгийг баталсан юм.

Түүний хүнсний бүтээгдэхүүн зэрэгт хийсэн судалгаа нь бусад хүмүүсийг итгүүлж чадаагүй учраас тэрээр эцсийн аргаа хэрэглэж өөртөө болон эхнэртээ өвчний халдварыг тарьжээ. Эцэст нь тухайн өвчин халдварт бус гэдгийг баталж чадсан байна. Гэвч тэрээр яг аль элементийн дутагдлаас болж тухайн өвчин үүсч байгааг амьдралынхаа жилүүдэд тогтоож чадаагүй бөгөөд түүнийг нас барсны дараа "ниацин" гэх бодис байсныг эрдэмтэд тогтоожээ.

Жосеф Голдбергер (Joseph Goldberger 1874-1929 он)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()