Заримдаа энэхүү дийлдэшгүй байдлыг гэр бүлийнхээ харилцааг эерэг тал руу өөрчилснөөр засах боломжтой. Энэ нь хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой ч ховорхон тохиолддог. Учир нь ихэнх эцэг эхчүүд өөрийн алдааг засаж, өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах бүртээ “асуудалтай хүүхэд гэж байхгүй, харин эрүүл орчин шаардлагатай хүүхэд бий” гэдгийг илүү ихээр ойлгох хэрэгтэй юм шүү.
1
“Хангалуун” эцэг эх
“Миний хүүхэд юугаар ч дутах ёсгүй” гэсэн үзэл бодлыг энэ эцэг эхчүүд баримталдаг. Гэхдээ энэ төрлийн хүмүүс ихэнхдээ тансаг амьдралтай бус харин дундаж орлоготой хүмүүс л байдаг. Тэд л хүүхдээ юугаар ч дутаах ёсгүй гэж үздэг бөгөөд хүсэж буй бүх зүйлийг нь авч өгөх ёстой гэж боддог.
Энэ төрлийн эцэг эхчүүд өөрийнхөө хайр халамжийг мөнгөөр сольж, хүүхдэдээ хүссэн зүйлийг авч өгч байгаа нь хайраа илэрхийлж байна гэсэн ойлголттой байдаг. Хэрвээ тэд анхаарал хандуулж чадахгүй байвал илүү үнэтэй тоглоом авч өгөөд өөрийн анхаарал хандуулж чадахгүй байдлаа засахыг хичээдэг юм. Үүнээс гадна тэд мэргэжлийн хүүхэд асрагчийг хөлсөлдөг бөгөөд үүнийгээ хүүхдийнхээ сэтгэн бодох чадвар, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлж байна гэж ойлгодог.
Мөн гэрийн багш, дасгалжуулагч, сэтгэл зүйчийг хөлслөөд: “Одоо миний хүүхдэд бүх зүйл байгаа учраас би тайван ажлаа хийж, мөнгө олж болно. Хүүхэд минь өсөж том болохын зэрэгцээ түүнд чанартай боловсрол, байр гэх мэт маш олон зүйл хэрэгтэй. Харин энэ бүхэнд мөнгө шаардлагатай” гэсэн ойлголттой болчихсон байдаг юм. Энэ төрлийн эцэг эхийг ухааруулахыг оролдох үед тэрээр “аз жаргалтай хэрнээ, орлогогүй байх нь утгагүй” хэмээн хэлдэг байна.
2
“Санаа зовнилтой” эцэг эхчүүд
Энэ төрлийн эцэг эхчүүдийн хувьд тэд ямар ч тохиолдолд хүүхдэдээ санаа зовж байдаг. “Тэр ханиад хүрэх магадлалтай, тэр цагаан хорхойтой байж магадгүй, тэр айж магадгүй, тэр гэмтэх магадлалтай” гэх мэтээр үргэлж мууг бодож байдаг юм. Ингээд эцэг эхийнхээ энэ бодолтой эвлэрсэн хүүхэд үргэлж ханиад хүрч, цагаан хорхойтой болж, харанхуйгаас, эмчээс, амьтнаас айх гэх мэт асуудалтай тулгардаг. Хамгийн аймшигтай нь ирээдүйд хүүхэд гутлаа үдэж чадахгүй байх вий, хоёр дугуйтай унадаг дугуй унаж чадахгүй байх вий гэх мэт өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйлээс айдаг бөгөөд мэдээж өөрөө чадахгүй бол хэн нэгний тусламжийг авах хэрэгтэй болно. Ингээд хүүхдэд хүн бүр тусалж, тэрээр эцэг эхгүйгээрээ хэн ч биш болж хувирах юм.
3
“Ядарсан” эцэг эхчүүд
Эдгээр эцэг эхчүүд хүүхдээ төрөхөөс өмнө аль хэдийн ядарчихсан байдаг. Гэр бүлийн амьдрал, хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нэлээн асуудалтай гэсэн ойлголтыг авсан тэд хосын амьдрал болон хүүхэд хүмүүжлийн асуудлаас залхчихсан байдаг аж. Энэ төрлийн эцэг эхийн байнга хэрэглэдэг үг нь “болохгүй, битгий” гэсэн үг байдаг. Жишээлбэл, битгий гүй, битгий үсэр, би чамаас залхаж байна, би чамайг шийтгэх болно гэх мэт. Хамгийн алдартай үг нь “би маш их ядарч байна” гэсэн үг байдаг. Том хүн болон хүүхдүүдийн хувьд хамгийн аймшигтай зүйл нь хэн нэгэн түүнд анхаарал хандуулахгүй байх явдал юм. Тиймээс томчуудын анхаарлыг татахын тулд бяцхан хүүхдүүд юу ч хийхэд бэлэн болсон байдаг. Бусдын анхаарлыг татаж л байвал энэ нь ямар анхаарал байх нь хамаагүй бөгөөд ихэнхи тохиолдолд тэд загнуулдаг. Учир нь хүүхэд эцэг эхийнхээ анхаарлыг хэрхэн татахаа сайн ойлгоогүй байдаг.
4
“Төгс” эцэг эхчүүд
“Чи бусдаас илүү байх ёстой” гэдэг бол тэдний уриа юм. Энэ төрлийн эцэг эхчүүд доод тал нь хоёр мэргэжилтэй бөгөөд үргэлж эрдмийн зэрэг хамгаалах хүсэлтэй байдаг мөн бүр аргаа барах юм бол ямар нэг их сургуулийн тэнхимийн туслахаар ажилладаг. Мөн тэд хүүхдээ тэд хамгийн шилдэг, хамгийн чанартай цэцэрлэгт өгөхийг эрмэлздэг байна. Жишээлбэл, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, геометрийн гүнзгийрүүлсэн сургалттай гэх мэт. Сургуулийн хувьд тэд сайн газар өгөхийн тулд бүхий л хүндрэлийг даван туулж чадна. Нэг хотын өнцгөөс ногоо хотын өнцөг рүү явах, гэрийн багш хөлслөх гэх мэтчилэн багтана. Сургуулийн хөтөлбөр ч гэсэн төгс байх хэрэгтэй гэнэ. Гэтэл зарим багш нар энэ байдлыг ойлгохгүйгээр хүүхдэд шаардлагатай бус, хий дэмий цаг зав үрсэн зүйлийг хийлгэдэг байна. Тухайлбал, хөдөлмөр, биеийн тамир, дуу хөгжим гэх мэт.
5
“Азгүй” эцэг эхчүүд
Анх харахад энэ төрлийн эцэг эхчүүд маш их амжилтад хүрсэн мэт харагдана. Гэхдээ сайн ажиглах юм бол тэд үргэлж ямар нэгэн зүйл дутуу хийсэн мэт сэтгэгдэлтэй байх болно.
Мэргэжлийн спорт, том тайз, хувийн үзэсгэлэн, уран зураг гэх мэт зүйл нь сэтгэл хөдлөлтэй эцэг эхчүүдийн санааг зовоож, тайван байлгадаггүй. Учир нь энэ бол тэдний хүсэл мөрөөдөл юм. Гэвч өмнө нь тэд өөрсдийн залхуугаас болж өөрийн хүсэл мөрөөдөлд хүрч чадаагүй учир, одоо өөрийнхөө мөрөөдлийг хүүхдэдээ тулгахыг зорино.
Магадгүй эцэг эхчүүдийн энэ мөрөөдөл насанд хүрсэн хойно нь тогтсон байсан ч тэд хүүхдээ ямар нэгэн спортоор хичээллэх, урлагт хөл тавих зэрэг зорилгыг хүүхдэдээ ухуулж ойлгуулдаг юм.
Ингээд хэрвээ хүүхдүүд сэтгэл санааны дарамтад орохгүй л бол эцэст нь эцэг эхийнхээ мөрөөдлийг биелүүлж чадна шүү дээ.
6
"Нөлөөлөгч" эцэг эхчүүд
Зарим тохиолдолд хүүхэд гэдэг бол эргэн тойронд нөлөөлөх хүчин болдог. Жишээлбэл: "Би үүнийг өөрийнхөө төлөө хийгээгүй, хүүхдийнхээ төлөө хийж байна" гэх мэтээр эцэг эхчүүд хоорондоо харилцдаг. Хэдий чинээ тухайн хүүхэд сул дорой байна төдий чинээ тухайн эцэг эх орчин тойрондоо нөлөөлж чадна. Энэ аргаар тэд гэр бүлийн харилцааг авч үлдэхийг хичээдэг аж.
Ингээд төрсөн цагаасаа эхлэн хамаатнуудынхаа дунд өссөн хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж, энэ төрлийн бодит байдлаас өөрийгөө хамгаалах гэж оролддог. Тиймээс тэд өөрсдөө ч мэдэхгүйгээр хамгаалалтын байдалд орж, өөрийнхөө хийж буй алхмыг дүгнэж чаддаггүй аж. Үүнээс гадна тэд ганцаардмал болон айдсаас зугтахыг хичээдэг юм.
Ийнхүү эцэг эхийн шалтгаанаас болж хүүхдийн зан төлөв, байгаа байдал тогтворждог учир бид юуны түрүүнд өөрийгөө харах хэрэгтэй. Үүнээс болоод “асуудалтай хүүхэд” гэх ойлголт бий болдог аж.