Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт гэрийн даалгаврыг нь хийх хэрэгтэй юу?

Эцэг эх нь боловсролд нь анхаарч, тусалдаг хүүхдүүд илүү амжилттай суралцдаг гэж судлаачид үзэж байна. Ялангуяа нэг, хоёрдугаар ангид нь гэрийн даалгавраа хийхэд нь тусалж байх нь хамгийн чухал. Түүнчлэн хүүхэддээ тавьж буй өндөр түвшний анхаарал шалгалтын дүнд ч сайнаар нөлөөлдөг байна.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт гэрийн даалгаврыг нь хийх хэрэгтэй юу?

1 Гэрийн даалгавар хийхэд нь туслах

Анги дэвшихийн хэрээр хүүхдийн бие даах чадвар илүү нэмэгддэг ч таны анхаарал, дэмжлэг чухал хэвээр гэдгийг мартаж болохгүй. Хүү эсвэл охин тань юу үзэж, юуны тухай судалж байгаа талаар ярилцаж, хуваалцаж байх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань үргэлж шалгаагаад байхад дургүйцээд байвал өөрийнх нь сонирхож байгаа сэдвээр яагаад ярилцаж болохгүй гэж.

Гэрийн даалгавраа хийхэд нь тусалж, хичээлээ хийхэд нь зориулсан таатай нам гүм орчин бүрдүүлж өгч бай. Хүүхэд гэрийн даалгавар хийхдээ 7-8 насанд ойролцоогоор 90 минут, 9 насандаа 120 минут, 10-11 насанд бол 150 минутыг зарцуулахад л  хангалттай гэж үздэг.

Гэрийн даалгавар хийхэд нь  туслах

2 Математик

Энэ тохиолдолд бүх л эцэг эхчүүд айдастайгаа нүүр тулах хэрэгтэй болдог. Сургуульд байхдаа та ч бас энэ хичээл дээрээ муу байсан, математикийн талаар олон таагүй дурсамжтай байлаа ч хүүхэддээ туслах л ёстой болно. Өөрийн алдааг хүүхэд дээрээ давтах хэрэггүй, тэрний оронд эвээр учрыг нь олохыг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд та хүүхдээсээ тухайн бодлогыг анги дээр нь яаж бодоорой гэж заасан бэ гэдгийг эвтэйхэн асуух хэрэгтэй, мэдээж нэг хариулт ирэх бөгөөд энэ нь та 2-ыг бодлогоо муудалцахгүйгээр бодоход туслах болно.

Математик

3 Уншлага

Мэдээж та хүүхдийнхээ өмнүүр ороод  уншаад байж болохгүй тиймээс түүний унших чадвар,  дадалд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Эхлээд түүний уншиж байгаа номын тухай ярилц. Шинэ ном уншихын тулд сургуулийнхаа номын санд очиж болохыг зөвлөж, бэлгэнд ямар ном авмаар байгааг нь ч бас асууж байгаарай. Цаг хугацаа өнгөрөх тусам таны хүүхэд ном унших нь сурлага болоод гэрийн даалгаварт нь хамгийн их тус болдог гэдгийг ойлгоно. Хэрэв та өдөр тутмын сонин захиалдаг бол хүүхэддээ мэдээллийн вебсайтын оронд сонин уншин мэдээлэл авахыг санал болгоорой.

Уншлага

4 Эх хэл, хэл бичиг

Танай гэрт монгол хэлний зөв бичгийн толь заавал байх ёстой, эсвэл зөв бичгийн дүрмийн найдвартай вебсайт ашиглуулан үгээ зөв бичиж байгаа эсэхийг нь шалгуулж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг үзэж энэ талаар нь хүүхэдтэйгээ ярилцаж бай. Мөн “үзэх, хаах, бичих, шалгах”  гэсэн бүтэцтэйгээр шинэ үгийг амархан сурч цээжилж болно. Түүнчлэн интернет ашиглан хүүхдийнхээ үзсэн хичээлийн талаар нэмэлт мэдээлэл цуглуулж болно.

Амралтын өдөр

Амралтын өдрөөр хүүхэдтэйгээ музей, галерей үзэж байх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд урлаг, түүх, гадаад хэл, газар зүй гээд ямар ч шинжлэх ухаанд сонирхолтой болж, суралцах үйлдээ илүү идэвхтэй болж эхэлнэ.

Эх хэл, хэл бичиг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()