Үсээ будахгүйгээр цагаан үсээ хэрхэн нуух вэ?

Ихэнхдээ 30 нас өнгөрөх үед анхны буурал үс цухуйж эхэлдэг. Хэрвээ та 30 наснаас өмнө цагаан үстэй болсон бол энэ нь үсний эрт цайралтын төрөлд багтана. Харин таныг хөгшин харагдуулж буй цагаан үсийг далдлах хамгийн энгийн арга бол үсний будаг юм. Гэвч хоёр, гуравхан долоо хоногийн дараа цагаан үс дахин ургаж, та дахиад л будах хэрэгтэй болно. Мэдээж таны үс ихээр гэмтэнэ. Хүний үсний өнгийг "меланин" хэмээх пигмент хариуцдаг бөгөөд энэ бодис ялгарахаа болимогц үс бууралтаж эхэлдэг. Үүнээс гадна эрүүл бус амьдралын хэв маяг нь таны үсийг бууралтах нөхцөлийг бүрдүүлнэ.  Ингээд цагаан үсээ далдлах, цагаан үс гарахаас урьдчилан сэргийлэх аргыг танд хүргэе.

Үсээ будахгүйгээр цагаан үсээ хэрхэн нуух вэ?

1 Үснийхээ хуваалтыг өөрчлөх

Цагаан үс нь ихэнхдээ шанаа болон үс хуваалтын хэсгээр ургадаг. Тиймээс үснийхээ хуваалтыг өөрчилснөөр та цагаан үсээ далдлах боломжтой. Хэрвээ илүү загварлаг харагдахыг хүсэж байвал зиг заг хэлбэрээр хуваасан ч болно.  Үсээ ингэж хуваагаад үсний лак, гель, хөөсний тусламжтайгаар тогтоох боломжтой.

Үснийхээ хуваалтыг өөрчлөх

2 Үсээ сүлжих

Хэрвээ та хангалттай урт үстэй бол үсээ сүлжиж цагаан үсээ далдлах боломжтой. Мэдээж энгийн сүлжилт үүнд тус болохгүй. Харин бага зэрэг хичээл зүтгэл гаргаж, толгойгоо тойруулан сүлжиж болох юм. Эсвэл өөр гоёлын сүлжилтүүдийг сонгоорой.

Үсээ сүлжих

3 Гоёл чимэглэл ашиглах

Хэрвээ таны үс сүлжих хэмжээний урт биш бол төрөл бүрийн үсний гоёл чимэглэлийг ашиглаж болно. Энэ аргыг ашигласан тохиолдолд та нэг сумаар хоёр туулай буудсан л гэсэн үг. Нэгдүгээрт, буурал үсээ дарна. Хоёрдугаарт, загварлаг харагдах болно.

Мөн энэ жил берет малгай өмсөх нь тренд болж байгаа ч зөвхөн гадаа байхад л энэ арга танд туслах болов уу.

Гоёл чимэглэл ашиглах

4 Хөвсгөр засалтыг сонго

Буурал үсийг хөвсгөр засалтын тусламжтайгаар далдлах боломжтой.  Хамгийн гол нь үснийхээ угийг сайн босгож, цагаан үсээ далдлах хэрэгтэй. Шилдэг арга нь үсээ ороох юм. Энэ нь зөвхөн үсийг хөвсгөр болгоод зогсохгүй буурал үсийг далдлахад илүү тустай.

Хөвсгөр засалтыг сонго

5 Сормуусны будаг, үсний цацлага зэргийг ашиглаж болно

Үсэнд зориулагдсан тусгай тушь, цацлага байдаг бөгөөд энэ нь үсний цагааныг нуух түр зуурын арга юм. Яаралтай тохиолдолд хэрэглээд үзээрэй. Мөн үсний өнгөтэй ижил сормуусны будгаар бууралтсан хэсгээ будаж болно.

Сормуусны будаг, үсний цацлага зэргийг ашиглаж болно

6 Хэрхэн цагаан үс гарахаас урьдчилан сэргийлэх вэ?

Нэн түрүүнд цагаан үсээ битгий зулгаагаарай.  Ийнхүү цагаан үсээ зулгааснаар та үсний хамгаалалтыг гэмтээж, хэсэг хугацааны дараа тухайн хэсэгт дахин үс ургахаа болино. Ингээд таны толгой дээр халзралт үүснэ.  Хэт эрт цагаан үстэй болохгүйн тулд дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.

  • Муу зуршлаа орхи. Тамхи татах гэх мэт....
  • Амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллох. Ялангуяа элэг В12 амин дэм ихтэй учир үсэнд нэн тустай. В12 амин дэм дутагдсанаар хэт эрт цайрах магадлалтай.
  • Ихэнх хүмүүс цагаан үсийг стрессээс болж үүсдэг гэж боддог.  Гэхдээ эрдэмтэд одоогоор цагаан үс болон стрессийн хоорондын холбоог олж илрүүлээгүй байгаа ч стресс үсэнд муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон. Тиймээс хэрэггүй зүйлд санаа зовохгүйгээр тайвширч сураарай.

Хэрхэн цагаан үс гарахаас урьдчилан сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()