Логикоор сэтгэн бодох нь бидний амьдралд хэр чухал вэ?

Философийн дээд ангийн оюутнуудтай уулзсан нэгдүгээр курсын оюутан тэдний соргог ухаан, үг үйлдлийг нь шууд л биширч эхлэв. Нэгэн өдөр тэрээр зориг гарган дээд ангийн оюутнаас ийнхүү асуужээ. “Философийн тэнхимийн дээд ангийн оюутнууд яагаад бүгд ухаантай юм бэ?” гэхэд дээд ангийн оюутан “Энд ямар ч нууц гэж үгүй. Гол учир нь бидний логик сурсан явдал байх” гэж хариулжээ. “Тийм гэж үү? Ухаалаг болохын тулд ердөө л логик сэтгэлгээ шаардлагатай юм уу? Хэрвээ би одоо логикийн талаар судалж эхэлвэл ухаантай болох уу?” хэмээн нэгдүгээр курсын оюутан асуужээ.

Логикоор сэтгэн бодох нь бидний амьдралд хэр чухал вэ?

Ахлах курсын оюутан “Тэгэлгүй яахав. Гэхдээ одоо логикийн хичээлд бүртгүүлэхэд оройтсон учир чи миний хуучин номыг ашиглаж, өөрөө бие даан суралцах боломжтой. Номыг маань 20 доллараар аваарай” гэжээ. Ингээд нэгдүгээр курсын оюутан баясгалантайгаар логик сэтгэлгээний талаар судлахаар явсан аж. Харин хэсэг хугацааны дараа нэгдүгээр курсын оюутан, ахлах курсын оюутантай дахин таарч “Таны надад өгсөн логикийн ном номын дэлгүүрт 10 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна шүү дээ. Надад логик сэтгэлгээ хүнийг илүү ухаалаг болгодог талаар ярьсан  бүх ярианы тань ард зүгээр л надаас илүү зүйл авч, намайг хуурах гэсэн оролдлого байж ээ” гэж хэлэхэд ахлах курсын оюутан “Тэр харж байгаа биз. Одоо яг нөлөөлж эхэлж байна шүү” гэсэн байна. Ингээд философи болон логик нь заавал судлах ёстой зүйлсийн нэг болохыг баталсан хэд хэдэн шалтгааныг танд хүргэе.

1 Ерөнхий логик ч хөгжилтэй шүү

Ерөнхий логикийг судлах нь шинэ гадаад хэл сурахтай ижил зүйл хэдий ч нэг давуу тал нь үгийн сан болон дүрэм багатай юм.  Ерөнхий логикийн зарчмуудыг ашигласнаар та аливаа зүйлсийн шийдлийг олон талаас нь харах, ээдрээтэй ямар нэгэн асуудалд шинэ нотлох баримт олох зэргээр асуудалд өөр олон өнцгөөр хандаж сурах болно. Хэрэв та судоку тоглох дуртай бол танд логик гарцаагүй таалагдах болно.

Ерөнхий логик ч хөгжилтэй шүү

2 Таны гаргасан баримт бодит уу үгүй юу гэдгийг мэдэх нь үнэтэй чадвар юм

Логикийн жинхэнэ мөн чанар бол аливаа маргаанд шинэ үндэслэл гаргаж ирэх явдал юм.  Хүн бүр аливаа зүйлд дүгнэлт хийхдээ өөрт ашигтай байдлыг илүү хардаг. Жишээлбэл: Хэрвээ таны автомашин асахгүй байвал та зай хураагуур нь асуудалтай байна гэж таамаглан зайгаа шалгатал зүгээр байлаа гэж бодъё. Харин түүний дараа дахин нэг таамаг гарч ирэх бөгөөд стартерт асуудал байгаа эсэхийг шалгатал л бас зүгээр байдаг.  Энэ мэтчилэн та асуудалтай зүйлийг олох хүртлээ таамаг дэвшүүлсээр байх бөгөөд ингэснээр асуудлын шийдлийг олоход илүү төвөгтэй болж эхэлнэ. Тэгэхээр муу нөхцөл байдалд зөв гэсэн нэг шийдлийг олохыг хичээх нь илүү үр дүнтэй бөгөөд дээрх шиг зөвхөн таамаг маягаар гинжин холбоо үүсгэх нь асуудлыг илүү төвөгтэй болгоно уу гэхээс шийдэлд хүргэхгүй.  Энэ чадвар таны амьдралын бусад зүйлсэд ч мөн адил нөлөөлөх болно. 

Таны гаргасан баримт бодит уу үгүй юу гэдгийг мэдэх нь үнэтэй чадвар юм

Сайн логик бол  төгс итгэн үнэмшүүлэгч юм

Итгэн үнэмшүүлэх урлагийг "риторика" хэмээн нэрлэдэг. Өмнө нь риторика ч мөн логикийн адил заавал судлах ёстой хичээлийн төрөлд багтдаг байсан ч орчин үед аль аль нь заавал судлах шаардлагатай хичээлийн төрөлд багтахаа больжээ. Ямартай ч риторика бол авилгал авах, биеийн хүч хэрэглэх  зэргээс бусад бүх зүйлд ашиглаж болох хүн төрөлхтнийг сэнхрүүлэх урлаг аж. Жишээлбэл: Хүмүүсийн сэтгэл санааны байдал дээр тулгуурлаж, ямар нэгэн зүйлийн ухуулга хийж болно. Энэ нь мэдээж тухайн хүмүүст бодит мэт санагдаж танд төвөггүйхэн итгэнэ. Тиймээс аливаа зүйлийн үнэмшилтэй гэдэгт нь итгэхэд ч мөн асуудалтай байдгийг санаж асуудлын гаргалгааг зөв ойлгохыг хичээх хэрэгтэй.

Логикийн хичээлийг судласнаар та төөрөгдлийг хялбархан олж чадна

Орчин үед буруу ойлголт маш их байгаан дээр бараг л үнэн болтлоо оршин байсан.  Улс төрчид, судлаачид, сурталчилгааны ажилчид гээд бүгд л иргэдийг өөрсдийн харахыг хүссэн өнцгөөр харахыг шаардаж, үзэл бодлоо далдуур тулгадаг.  Харин буруу үзэл бодлыг ялгаж сурснаар та аливаа зүйлд илүү нухацтай хандаж, сайн сонсогч, сайн уншигч, сайн сэтгэгч байж чадна.

Логик нь аливаа салбарын тулгуур зарчим юм

Логик бол бүхий л салбарын ерөнхий тулгуур гэж хэлж болно. Энэ нь ихэнхдээ математик, компьютер болон философитой илүү гүн холбоотой байдаг. Аристотелийн үеийн болон орчин үеийн бэлгэ тэмдгийн логик нь хоёулаа аливаа мэдлэгийн эх үүсвэр, архив юм.

Саруул ухаан таныг илүү чадварлаг нэгэн болгоно

Хар PR, буруу ухуулга, хэн нэгнийг мууг харуулах гэсэн оролдлогууд ихэнхдээ сонгуулийн үеэр зохион байгуулагддаг. Хэдийгээр энэ нь зарим үед нөлөөлдөг ч бидний өөрсдийн сонголтод нөлөөлөх учиргүй. Учир нь бидэнд өөрийн гэсэн үзэл бодол, хандлага бий гэдгийн санах хэрэгтэй. Логик сэтгэлгээтэй хүмүүс бусад хүмүүсийн худал ятгалга зэргийг төвөггүй ялгаж сурсан байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()