Хүний биеийн ерөнхий цэгүүд
Хүн бүрт өөрийгөө хамгаалах чадвар хэрэгтэй. Хэрвээ та бие хамгаалах урлагаар хичээллэж байсан бол үүнийг сайн мэднэ. Хэн нэгэн таны биед халдаж, амь нас тань аюулд орлоо гэж төсөөлье. Ийм үед хүн өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Үүний тулд юун түрүүнд хүний биеийн хамгийн энгийн мөртлөө эмзэг цэгүүд болох нүд, эрүү, цавь гэх мэтийг мэддэг байх нь чухал.
1
Гэхдээ дээрх цэгүүд дунд ясаар хамгаалагдаагүй мэдрэлийн төгсгөл, дотоод эрхтнүүд байгааг санаарай. Тиймээс тухайн хүний биед ноцтой хохирол учруулах, бүр үхэлд хүргэж мэднэ гэдгийг санаж, үнэхээр аюултай нөхцөлд л хэрэглээрэй.
2
Хөлний мэдрэл
Энэ цэг нь гуя болон өвдөгний хооронд, гуяны дотор талын дунд хэсэгт байрладаг. Энэ цэгийн хүчтэй өвдөлт нь тухайн хүнийг шоконд оруулж, толгой эргэх, түр зуурын хөдөлгөөний саатлыг үүсгэнэ.
3
Эрүү
Энэ цэгт гарынхаа араар хүчтэй цохивол тухайн хүн хэсэг зуур ухаан санаагаа алдана. Хэр хүчтэй цохихоос шалтгаалж тархинд өгөх цочрол өөр өөр байна.
4
Хоёр толгойт булчин
Хоёр толгойт булчингийн энэхүү цэг рүү цохисноор гарт маш хүчтэй өвдөлт мэдрэгдэж, цаашлаад саажилттай ч болох магадлалтай. Эсвэл энэ цэг дээр хүчтэй дарвал тухайн хүний чанга барьсныг тавиулж чадна.
5
Мөрний үе
Энэ цэг дээр хэд хэдэн удаа цохивол маш их өвдөлт мэдрэгдэхээс гадна гараа мэдрэхээ больж, яс ч хугарч болзошгүй. Ерөнхийдөө тухайн хүн шоконд орж, дотор нь муухайрдаг.
6
Цавь
Энэ хэсэгт бэлэг эрхтэн, давсаг гээд маш олон мэдрэлийн цэгүүд байдаг учраас зөөлөн цохилт ч хүчтэй өвдөлт мэдрүүлдэг. Харин хүчтэй цохивол давсаг хагарч ч мэднэ.
7
Нүд
Хоёр нүдэн дээр хүчтэй дарах, нүдрүү цохих нь тухайн хүнийг хүчтэй цочролд оруулж, нулимс асгарахад хүргэдэг. Нүдрүү зөөлөн цохиход л нулимс дүүрээд ирдэг бөгөөд энэ үед нь зугтах боломж гарна.
8
Гар
Хүний гарт мөн олон төрлийн мэдрэлийн төгсгөлүүд байрладаг. Эрхий болон долоовор хурууны голын цэг дээр хүчтэй дарвал тухайн хүний барилт суларч, анхаарал алддаг.
9
Шилбэний урд булчин
Энэ хэсэгт хүчтэй цохивол яс хугарч ч мэднэ. Хугарахгүй ч гэсэн хүчтэй өвдөлт мэдрэгдэж, урагш алхаж чадахгүй. Хүчтэй цохивол цусны судас тасарч, тухайн хүн бүрэн шоконд орж, хөдөлж чадахгүйд хүрнэ.
10
Чихний арын тунгалгийн зангилаа
Энэ хэсэгт танд 2 сонголт бий:
- Тухайн цэг дээр хуруугаараа хүчтэй дарна эсвэл ядам хуруугаа нугалж байгаад чихний гэдэсний араас эрүү, хүзүүний зааг руу хүчтэй дарж татаарай.
- Эхлээд чихэн дээр дарж чихнээс татаж мушгиад өөр рүүгээ татна.
Санаж яв: Зугтах боломж гарангуут зугтаарай.
Хэрвээ чамд зав болоод боломж нь байгаа бол одооноос эхлэн эртхэн бокс эсвэл бие хамгаалах урлагаар эхлээд хичээллээрэй. Зодолдож сурахад хэзээ ч оройтохгүй шүү. Хэрвээ чи өмнө нь өөрийгөө хамгаалах хэрэгцээтэй нөхцөл байдалд орж байсан бол өөрийнхөө хэрэглэсэн аргаас хуваалцаарай.