Бүсгүй таны амьдралыг хөнгөвчлөх гоо сайхны нууц аргууд

2018-10-09, 14:08
12,281

Сайхан харагдана гэдэг бүсгүй хүнийг өөртөө хэр арчаатай вэ гэдгийг харуулдаг хүчин зүйл. Доорх залиудыг тэмдэглэж аваад өөрийгөө өдөр бүр хайрлаарай.

Бүсгүй таны амьдралыг хөнгөвчлөх гоо сайхны нууц аргууд

1 Сайхан үсний төлөө

Таны үс амархан тослогтоод байдаг бол өөрийн хэрэглэдэг дурын шампуньтайгаа давс холиод угаахад үс болон хуйх маш сайн цэвэрлэгдэж, удаан хугацаанд тослогтож бохирдохгүй. Далайн давс хэрэглэвэл бүр ч сайн.

Сайхан үсний төлөө

2 Өтгөн хөмсөг, сормуусны төлөө

Дууссан сормуусны будагны саваа бүү хаяарай. Цэвэрлээд дотор нь кастор тос, Е витамин болон зуун настын шүүс холиод хийгээрэй. Энэ холимгоо сарын турш орой унтахын өмнө  сормуусны багсаараа хөмсөг, сормуусандаа түрхээд байвал үр дүн нүдэнд тань ил харагдана.

Өтгөн хөмсөг, сормуусны төлөө

3 Нүдний доорх бүлцэнг арилгах

Кофений шаарыг наргил модны самрын тостой ижил хэмжээтэйгээр холиод нүднийхээ доод хэсэгт тавьж 15 минут байлгаарай. Энэ маскыг долоо хоногт 3-4 удаа хэрэглээрэй.

Нүдний доорх бүлцэнг арилгах

4 Биеийн арьсаа мартаж болохгүй

Целлюлитийн эсрэг бүтээгдэхүүн гэртээ хийх нь үнэндээ маш амархан. 2 цайны халбага цагаан гаа, 5 цайны халбага косметик шавар, 10 цайны халбага бүлээн устай холиод биеийнхээ целлюлиттэй хэсэгтээ түрхээд гялгар уутаар ороогоорой. Нэг цаг гаран байлгаад уутаа тайлж аваад бүлээн шүршүүрт ороорой. Үүнийг долоо хоногтоо 1 удаа хийхэд хангалттай.

Биеийн арьсаа мартаж болохгүй

5 Зөөлөн булбарай хөлний төлөө

Элсэн чихэр бол биеийн илүүдэл үс авахад маш сайн бүтээгдэхүүн юм. Хэрэглэхэд өвдөлт өгөх, загатнах нь бага, жижиг үснүүдийг арьснаас салгаж чаддаг. Найрлаганд ¼ аягтай нимбэгний шүүс, 2 аяга элсэн чихэр, ¼ аяга устай холиод халаана. Шаргал өтгөн холимог болтол нь хутгаж халаагаад хөргөнө. Үүнийгээ үсний ургалтын эсрэг чигт түрхээд хуулж аваарай.

Зөөлөн булбарай хөлний төлөө

6 Бат бөх, сайхан хумсны төлөө

Наргил модны самрын тос, зөгийн бал хоёрыг ижил хэмжээтэй холиод дээр нь хэдэн дусал лаванда цэцгийн тос дусаагаад хумсандаа түрхэж хэрэглээрэй. Дууссан хумсны будагны саванд хийгээд хэрэглэвэл хялбар байх болно.

Бат бөх, сайхан хумсны төлөө

7 Хар батганаас салахын тулд

1 хоолны халбага бүлээн ус, 1 цайны халбага гурил, 1 хоолны халбага зөгийн бал гурвыг холиод сайтар хутгана. Үүнийгээ хөвөн эсвэл даавуун дээр түрхээд хар батгатай хэсэгтээ тавьж 10-15 минут байлгаад аваарай.

Хар батганаас салахын тулд

8 Суганы арьсыг сайхан байлгахын төлөө

Түүхий төмс түрхэснээр суганы арьс цайрдаг. Түүхий төмсийг жижиглээд суганы арьсандаа тавьж багадаа 1 цаг, ихдээ 1 цаг 30 минут байлгаарай.

Суганы арьсыг сайхан байлгахын төлөө

9 Арьс чинь наранд түлэгдсэн бол

Хүнсний сода арьсыг тайвшруулж, улайлтыг багасгана. Наранд түлэгдсэн хэсэгтээ содатой усаар 10-15 минут хүйтэн жин тавиарай.

Арьс чинь наранд түлэгдсэн бол

10 Өсгийн арьсыг зөөлөн байлгахын тулд

Хөлийн арьсаа зөөлөн булбарай байлгахын тулд энэ аргыг хэрэглээрэй. 2 аяга бүлээн ус, ½ аяга хүнсний сода, 1 аяга алимны цуу хийж хутгана. Энэ уусмалдаа хөлөө 15-20 минут дүрээд дараа нь тэжээлийн тос түрхээрэй.   

Өсгийн арьсыг зөөлөн байлгахын тулд

11 Цэвэрхэн арьсны төлөө

2 хоолны халбага модны нүүрс, 1.5 хоолны халбага желатиныг бүлээн усанд уусгаж холиод богино долгионы зууханд хийж цэлцэгнүүр болгоно. Үүнийгээ нүүрэндээ түрхэж 30 минут байлгаад угаагаарай.

Цэвэрхэн арьсны төлөө

12 Цагаан шүдний төлөө

Гүзээлзгэнэ шүдээ цайруулахад тань тусална. 1 цайны халбага нухсан гүзээлзгэнийг 1 цайны халбага хүнсний содатой холиод ооны оронд хэрэглэж шүдээ угаагаарай. Сардаа хоёр удаа ингэж угааснаар таны шүд мэдэгдэхүйц цайрна.

Цагаан шүдний төлөө

13 Өдрийн турш чийглэг арьстай байхын тулд

Зуун настын гел, цэвэршүүлсэн ус хоёрыг 1:3 харьцаатай холиод цацлаганы саванд хийж өдөржин нүүрэндээ цацаж хэрэглээрэй.

Өдрийн турш чийглэг арьстай байхын тулд

14 Сайхан үнэр өдөржин өөрөөсөө үнэртүүлэхийн тулд

Үсээ самнахынхаа өмнө самандаа сүрчиг түрхээрэй. Ингэснээр үснээс тань өдрийн турш анхилуун үнэр үнэртэнэ.

Сайхан үнэр өдөржин өөрөөсөө үнэртүүлэхийн тулд

15 Хөхөө үзэсгэлэнтэй хэвээр нь хадгалахын тулд

Орой бүр унтахынхаа өмнө хөхөндөө вазелин түрхэж, иллэг хийснээр хоёр долоо хоногийн дараа гэхэд хөхний арьсны уян хатан чанар сайжирч, илүү сэргэр болно.  

Хөхөө үзэсгэлэнтэй хэвээр нь хадгалахын тулд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()