1
Аз гэсэн ойлголтыг сайн гэгч нь ухамсарла
Ихэнх хүмүүс азыг хянаж болохгүй, гэнэтхэн тохиолддог сохор зүйл хэмээн ойлгодог. Үнэндээ азыг та өөрөө дуудах боломжтой. Хэдий чинээ та өөрийн хийхийг хүссэн зүйлд ханцуй шамлаж орно, төдий чинээ танд аз ирэх болно. Хүмүүс ямар ч хүч хөдөлмөр гаргахгүйгээр азыг ирнэ гэж хүлээж байдаг боловч үнэн хэрэгтээ “аз” гэх ойлголтыг ойлгож чадсанаар та азтнуудын нэг байх болно шүү.
2
Талархаж сур
Бидний төлөө бусдын хийж буй зүйлийг бид ихэнхдээ үнэлдэггүй. Хэрвээ та таны төлөө хийж буй зүйлд анхаарал хандуулж, талархал илэрхийлж сурвал таны амьдрал өөрчлөгдөх болно.
3
Зоригтой алхам хий
Хэрвээ та оролдож үзэхгүй л бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Алдартай тамирчдыг хараад нэг үзээрэй. Тэд сохор азад итгэж амжилттай болсон гэж үү? Үгүй дээ. Тэд бүгд л зоригтой алхам хийж, спортод хөл тавьсан юм. Үүний ачаар л тэд алдарт хүрсэн.
Ямарваа нэгэн зүйлийг анх удаа хийхээс бүү ай. Танд хэрэгтэй хүнтэй очиж мэндэлж, яриа өдөхөөс битгий санаа зовоорой. Зүгээр л очоод мэндлэхэд л та анхны алхмаа хийсэн гэсэн үг шүү дээ.
4
Байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэхээс бүү ай!
Санаанд оромгүй сонирхолтой бодол таны толгойд орж ирсэн бол амьдрал дээр хэрэгжүүлэх гээд оролдоод үзээрэй. Бүх санаагаа шууд орхих хэрэггүй. Болохгүй, бүтэхгүй гэсэн шалтгаан тоочихын оронд “за” гээд хэрэгжүүлэх гэж хичээх нь зүйтэй.
5
Өөрийгөө илүү тэвчээртэй, тууштай болгох тал дээр анхаарал хандуул!
Хэдийгээр тэвчээртэй байх нь таны хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд туслах боловч, тууштай зан хамгийн чухал юм. Аливаа зүйлийг анхны удаа хийхэд бүтэлгүйтэх тохиолдол элбэг байдаг ч та үүнд бууж өгөх хэрэггүй. Харин ч алдаан дээрээсээ суралцаж, урагш алхах хэрэгтэй. Энэ үед аз таныг дагах болно.
6
Хоорондоо холбоотой зүйлийг хай
Таны хийсэн зүйл бүхэн ямар нэгэн үр нөлөөг дагуулж байдаг. Энэ нь гэр бүл, ажил, найз нөхөд гээд бүхий л зүйлийг хамарна. Хэрвээ та таны сонирхлыг татахгүй хүмүүстэй харьцаж, танд сонирхолгүй ажлыг хийж байвал азын талаар мартахад болно. Тантай болж буй зүйлийн эерэг, сөрөг үр дагаврын талаар сайн бодоорой.
Зарим хүмүүс хайрцагт сууж байгаа мэт өөрийгөө хаадаг. Харин дуртай ажлаа хийж, таатай хүмүүстэй харилцаж байгаа хүмүүсийг үргэлж аз дагадаг юм шүү.