Дотогшоо ургасан үс гэж юу вэ?
Дотогшоо ургасан үс гэдэг бол арьснаас гадагш бус арьсан доороо мушгиралдан буцаж ургасан үсийг хэлдэг. Дотогшоо ургасан үс арьсыг муухай харагдуулж, загатнуулдаг мөн заримдаа халдварлаж, арьсыг өвчлүүлэх ч аюултай.
1
Сахлын хөөс хэрэглэхгүй байх
Сахлаа хусахаасаа өмнө арьсаа зөөллөлгүй хуурайгаар нь хусвал сахлын хутгын хурц ир үсний үзүүрийг хурц болгосноор дотогшоо ургах шалтгаан болдог. Тиймээс сахлаа хусахаас өмнө хөөс, гел хэрэглэж, хуссаныхаа дараа чийгшүүлэгч түрхээрэй.
2
Бариу хувцас байнга өмсөх
Хэрвээ та бариу хувцас их өмсдөг бол үсийг зөв чиглэлдээ ургахад нь саад болж байж магадгүй. Тиймээс хэт бариу хувцсыг байнга бус заримдаа өмсөж байгаарай.
4
Хямсаагаар зулгаах
Хямсаагаар үсээ татаж зулгаах нь үс дотогшоо ургах нэг шалтгаан болдог. Учир нь заримдаа үсийг бүрэн сугалж авч чадалгүй арьсан дотор нь сунгаж татсан байдаг. Сунгагдсан үс бүржийж арьс руу түрж ургадаг. Тиймээс хямсаагаар үсээ авахынхаа өмнө чийгшүүлэгч тос, наргил модны самрын тос түрхэж байгаарай. Мөн вакс болон лазер аргаар үсээ авахуулах нь илүү цэвэрхэн үр дүнтэй байх болно.
4
Арьсаа гүн цэвэрлэхгүй байх
Үхэжсэн арьс, эд эсүүд арьсны нүх сүвийг бөглөж, үсний ургалтад саад болдог. Үүний үр дүнд үс арьс руу түрж, шигдэж ургадаг. Тиймээс нүүр болон биеийн арьсаа тогтмол гуужуулж хэвших хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй бөгөөд арьсны эмч нар долоон хоногт хоёр удаа гуужуулах нь хамгийн тохиромжтой гэж үздэг.
5
Төрөлхийн буржгар эсвэл арзгар үс
Бусад хүмүүсээс илүүтэй таны арьсан дээр дотогшоо ургасан үс их байдаг бол үснийхээ ширхгийг бодоорой. Хэрвээ төрөлхийн буржгар үстэй бол үс гогцоорч, арьс руу түрж ургах нь элбэг тохиолдоно. Харин арзгар үстэй бол үсний хурц үзүүр арьс руу түрж ургах нь их байна. Нэгэнт үсээ сольж болохгүй учир оронд нь сайтар чийгшүүлж хэвшээрэй.
Харин та дотогшоо ургасан үстэй тэмцэх өөр арга мэддэг бол сэтгэгдлээр хуваалцаарай.