Хүүхэд тань эдгээр асуултыг тавьсан үед ингэж хариулаарай!

Хүүхэд ертөнцийг танин мэдэх гэж мянган асуултаар булдаг ч зарим асуултаараа эцэг эхийгээ гацаанд оруулах нь бий. Тэр л олон “яагаад”-д та юу гэж хариулахаас хүүхдийн тань өөртөө итгэх итгэл, ирээдүйд хандах хандлага тогтоно. Хүүхдэд буруу хариулж болохгүй тулгамдуу асуултуудтай танилц.

Хүүхэд тань эдгээр асуултыг тавьсан үед ингэж хариулаарай!

1 Ээжээ би муухай юм уу?

Хүүхэд яагаа ингэж асуудаг вэ? Энэ асуултыг хүүхэд, бусдын хандлагаас үүдэн гадаад төрхдөө санаа зовж эхэлдэг 12 настайдаа тавьдаг. Ийм үед түүнийг дэмжихийг хичээж, гадаад байдлаа өөрчлөх  эрмэлзэлд нь сөргөөр хандаж болохгүй. Тухайлбал, хэрвээ хүүхэд тань үсээ будаж, өөр маягаар засуулахыг хүсвэл дэмжих хэрэгтэй.

Юу гэж хариулж болохгүй вэ: “Хүмүүс юу гэж ярьж байсан ч битгий хайхар” гэх л юм бол та хүүхэдтэйгээ цаашид илэн далангүй ярилцах боломжоо хаасан том алдаа хийж байгаа нь тэр.

Юу гэж хариулах вэ: Яагаад гадаад төрхдөө ингэж хандах санаа төрөв гэдгийг тодруул. Ихэнхдээ хүүхдүүд асуултыг дагуулж хариулдаг, ингээд үүнийг хамтран даван туулах арга зам хай.

Ийм насанд нь хүүхдээ субъектив хандлагатай танилцуулах нь сайн. Ертөнц дээр янз бүрийн хүмүүс байдаг, тэд бүгдэд таалагдах албагүй. Тийм хүмүүстэй танай хүүхэд бас сайхан харьцах ёстой. Түүнийг зөвхөн эцэг эхдээ ч биш найзууддаа ч сайхан гэж ойлгуул. Хүүхдийнхээ дотоод гадаад сайхан чанар, сайхан инээмсэглэл, гоё нүд, сайхан сэтгэл зэргийг хэлж өг.

Өөрийнхөө өнгөрсөн түүхээс хуваалц, сургуульд байхад тань юу тохиолдож байсан, юунд сэтгэл догдолж байснаа ярьж өгч тэр үеийнхээ гэрэл зургуудыг үзүүлж энэ бүхэн яаж үргэлжилснийг хуваалцаарай.

Ээжээ би муухай юм уу?

2 Ааваа, та яагаад намайг танихгүй хүнтэй ярихыг хориглодог юм бэ?

Хүүхэд яагаад ингэж асуух болов? Тэр өөрөө сайн муу хүнийг гадна төрхөөр нь ялгаж чадна гэж бодож, эцэг эх нь яагаад тэгж сандардгийг ойлгохгүй байгаа юм.

Юу гэж хариулж болохгүй вэ: “Тэр ах чинь чамайг хулгайлаад бид чамайг дахиад хэзээ ч харж чадахгүй” гэвэл хүүхдээ бусдад итгэхийг  алдуулах хамгийн муу хариулт. Тэр тусмаа  бүр хүүхэд тань аймшгийн киноноос хүчирхийлэгчдийг хараагүй байхад бол энэ нь арай түргэдсэн үйлдэл юм.

Ер нь хүүхдэдээ аймшгийн түүхүүд нэг их ярьж өгөх хэрэггүй.

Юу гэж хариулах вэ: Хүүхэд ийм насандаа өөрийгөө хүчтэй гэж боддог,  бусдын тусламж гуйхад татгалзаж чаддаггүй болохоор эцэг эхийн хараанаас амархан холдчихдог. Тэгэхээр хүүхдэдээ тусламж гуйсан бүрт очоод хэрэггүй, тэр хүнд үнэхээр тусламж хэрэгтэй бол өөр хүн, насанд хүрэгсэд тусална гэж хэл. Хэрэв үгийг тань үл тоомсорлон, танихгүй хүнээс холдвол, түүнийг хүмүүжилгүй хүүхэд гэж дурсах ч хэрэггүй.

Ааваа, та яагаад намайг танихгүй хүнтэй ярихыг хориглодог юм бэ?

3 Энэ юу гэсэн үг вэ...?

Хүүхэд яагаад ингэж асуув? Тохитой гэр бүлд өссөн хүүхэд хэзээ нэгэн цагт таагүй үг, хараалыг сураад л авдаг. Хүүхэд гэдэг шинэ зүйл бүрийг сонирхдог. Тиймээс тэр хэрээрээ мэдлэгийнхээ хүрээг тэлж, яриандаа шинэ үг хэрэглэхийг хичээдэг, ялангуяа шинээр сонсч дуулсан үгээ.

Юу гэж хариулж болохгүй вэ: Та хүүхэд рүүгээ хашхираад л эхэлбэл хэрэг бишдэж ирээдүйд, жинхэнэ түгшүүр рүү өөрийгөө түлхэж байна гэсэн үг. Таагүй үг сонсоод инээмсэглэх ч хэрэггүй, хүүхэд тань өнөөх үгийг дахин дахин хэлээд байвал бүр инээхтэй манатай юм болно. “Том болохоороо мэднэ”, “Ээжээсээ очиж асуу” гэдэг ч тийм зөв хариулт биш.

Юу гэж хариулах вэ: Муухай үгийг хаанаас сурсныг нь асуухгүйгээр зүгээр л тайван тайлбарла. "Хүмүүжил муутай муухай хүмүүсийн ярьдаг тийм үг байдаг, тийм хүмүүстэй хэн ч харьцахыг хүсдэггүй" гэж хэл. Гэхдээ хүүхдийнхээ насыг бас бодолцоорой. Хүүхэд гурван нас хүртлээ муухай үгийг ямар ч ухамсаргүйгээр (шинэ зүйл болохоор) зүгээр хэлэхэд аятайхан юм шиг санаад хэлдэг. Ийм насанд нь ямар нэг хариу үйлдэл хэрэггүй, хүүхэд тэр үгийг аяндаа мартана.

Харин зургаа хүртэлх насныхан ийм үгийг ойлгож хэрэглэдэг болохоор анхаарал тавьж ярилцаж ойлгуул.

Энэ юу гэсэн үг вэ...?

4 Ээжээ та яагаад малгайгүй явж болдог, би яагаад болохгүй юм?

Хүүхэд яагаад ингэж асуудаг вэ? Ер нь “Та яагаад болдог, би болохгүй гэж” гэсэн асуулт зөндөө олон. Юун түрүүнд эцэг эх нь хүүхдийн толь болж сайн муу үйлдлийн жинхэнэ үлгэр дуйраал  болдог гэдгийг санаарай.

Юу гэж хариулж болохгүй вэ: Ийм үед хамгийн түрүүнд “Томчуул бол болно, харин хүүхдэд болохгүй” гэсэн үг толгойд орж ирдэг. Энэ нь хүүхэд бушуухан том болж тан шиг байхсан гэдэг буруу бодол руу түлхэнэ.

Юу гэж хариулах вэ: "Томчуул үргэлж зөв байж чаддаггүй, өөртөө байнга анхаарал тавьж чаддаггүй" гэж тайлбарла. Бас хүүхэд байнгын асуулт асуугаад, эцэг эхтэйгээ сайхан ярилцах завгүй байгааг анзаар. Хэрвээ хүүхэд таны хариултыг анхааралтай сонсож байвал, тэр таны анхаарлыг илүүтэй татахыг хүсч байна л гэсэн үг.

Хэрэв хүүхэд найзынхаа тухайд “Яагаад түүнд болдог, би болдоггүй юм” гэж байвал хүүхэд тань юу хүсэж байгааг асуугаад дараа нь тайлбарла. Тухайлбал, хүүхдээ компьютер тоглох хүсэлтэй байвал хичлээлээ хийчихээд, эсвэл гэрээ цэвэрлэчхээд тогло гэж болзол тавьж зөвшөөр. Мөн хэзээд хэлсэндээ хүрч байгаарай.

Ээжээ та яагаад малгайгүй явж болдог, би яагаад болохгүй юм?

5 Ааваа та хэзээ нэгэн цагт муу зүйл хийж байсан уу?

Хүүхэд яагаад ингэж асуув? Хүүхэд ямагт эцэг эхээ ажиглаж байдаг, тэгэхдээ таны үйлдсэн муу зүйлийн үр дагаврыг сонирхохгүй, харин өөрөө ямар нэг хязгаар давж юу үйлдэж болохоо мэдэх гэсэн оролдлого л юм.

Юу гэж хариулж болохгүй вэ: “Би хэзээ ч муу зүйл хийж байгаагүй” гэж худал хэлж яавч болохгүй. Энэ хариулт хүүхдэд тань аав хэзээ ч алдаа гаргаж байгаагүй мундаг хүн гэж бодоод өөрөө  ямар нэг муу зүйл хийвэл би аав шигээ байж чадсангүй, ёстой  азгүй амьтан хэмээн гутарна.

Юу гэж хариулах вэ: Хүүхэд тань ийм ноцтой асуулт асууж байвал яагаад ингэж асууж байгааг нь мэдэхийг хичээ. Тухайлбал “Аав аа, та хэзээ нэгэн цагт бөмбөгөөр цонх хагалж байсан уу” гэвэл өөрийнхөө хүүхэд байсан цагийн онцгүй түүхийг ярихаасаа өмнө өөрт нь юу тохиолдсоныг тодруул. Хүүхэд ийм байдлаар эцэг эхээ сонсохыг хүсэж байвал, түүнд ямар нэг зүйл тохиолдсон хэрэг, ийм үед нь бурууг нь ойлгуулж байх хэрэгтэй.

Юутай ч өөрөө хүүхэд байхдаа ямар асуулт тавьж, эцэг эх тань юу гэж хариулж байсныг санаарай.

Ааваа та хэзээ нэгэн цагт муу зүйл хийж байсан уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()