1
Элизабет Тэйлор, Ричард Бaртон нарын нууц амрагийн явдал
XX зууны дунд үе буюу Холливудын эхэн үед ч ичгүүрт явдлууд болдог байж. Гэвч папарациуд өнөө үе шиг хөгжөөгүй байсан учраас нууц хэвээр үлдсэн зүйл олон. Папарациудын гэрч болсон дэлхий дээрх анхны шуугиант явдлуудын нэг бол энэхүү Элизабет Тэйлор (Elizabeth Taylor), Ричард Бaртон (Richard Burton) нарын нууц амрагийн явдал юм.
1962 онд Италийн Ишия арал дээр Клеопатра киноны зураг авалт болж байхад энэ явдал болжээ. Энэ үеэр жүжигчин Дэбби Рэйнолдс (Debbie Reynolds) -оос нөхөр Эдди Фишер (Eddie Fisher) –ийг нь булаасан хэмээх шуугианд өртөөд байсан Тэйлор төд удалгүй Фишерийг хамтрагч жүжигчин Бюртонтой араар тавьсан нь ийнхүү ил болжээ. Бюртон өөрөө ч энэ үед эхнэртэй байсан гэдэг.
2
Диана гүнж папарацийг ашигласан нь
1992 онд Таж Махалын өмнө суун авахуулсан Диана гүнжийн (princess Diana) энэхүү зургийг санаатай авахуулсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс гуравхан хоногийн дараа гэгээн Валентины баяр болох гэж байсан бөгөөд энэ үеэр ганцаараа аялж яваа нь хүмүүст хачирхалтай санагдсан байна.
Энэ үед Диана гүнж, Ханхүү Чарльзтай харилцах харилцаанаасаа болж ихээхэн зовж байсан гэдэг. Ханхүү түүнийг Таж Махалд аваачина хэмээн амлаад удсан ч тэд хэзээ ч тэнд хамт очоогүй билээ. Өөрийг нь үл тоосны төлөө гүнж ганцаар Таж Махал руу ийн аялж, нөхрөө өөрт нь хайргүй гэдгийг ард түмэнд харуулсан хэрэг болсон юм.
3
Эцэст нь папарациуд түүнийг үхэл рүү нь хөтөлсөн билээ
Диана гүнж папарациуд хэрхэн ажилладаг бөгөөд хааны ордныхон тэднийг ашиглаж хэрхэн өөрийг нь муу хүн мэтээр харуулж байгааг мэддэг байж. Тиймдээ ч байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж “Ард түмний гүнж” болохын тулд ч папарациудыг ухаалгаар ашигласан гэдэг. Гэвч тэдгээр зурагчидтай Диана гүнж сайн сайхан харилцаатай байгаагүй бөгөөд энэ нь эцсийн эцэст түүнийг үхэл рүү нь хөтөлсөн билээ. Диана гүнж Парист папарациудад хөөгдөж яваад машины ослоор нас барсан бөгөөд энэ бол Диана гүнжийн осол болохоос хэдхэн секундийн өмнө авсан зураг юм.
4
Клинтоныхны юу ч болоогүй мэт жүжиглэсэн зургууд
Энэ бол Билл болон Хиллари Клинтон (Bill and Hillary Clinton) нарыг Америкийн Виржиниа арал дээр амарч явахад нь авсан зураг юм. Тэд маш жаргалтай харагдаж байгаа биз? Гэхдээ энэ зургийг 1998 онд Ерөнхийлөгчийн эхнэрээ хуурч өөр эмэгтэйтэй нөхцсөн хэрэг ил болоод байсан үед авсан гэдгийг сануулъя.
Бидний ихэнх нь Билл Клинтоныг Цагаан ордонд ажиллаж байсан Моника Левински (Monica Lewinsky) -тэй нууц харилцаатай байсныг мэдэх билээ. Энэхүү ичгүүрт явдал нь улс үндэстнийг цочирдуулж, Клинтоныг эцэст нь албан тушаалаасаа огцроход хүргэсэн. Энэ үед Клинтоны гэр бүл тэрхүү цуу яриаг дарах гэж папарациудыг ийнхүү ашигласан зорилгодоо хүрч чадаагүй билээ.
5
Брэд, Жэн хоёрын харилцаа хэвийн гэж бодож байтал...
2005 онд Энэтхэгийн Ангуйла (Anguilla) эргээр жаргалтай нь аргагүй зугаалж яваа хосууд болох Брэд Питт (Brad Pitt), Жэннифэр Аннистон (Jennifer Aniston) нарын зургийг харж байна. Гэвч яг энэ үед Брэд Питт Анжелина Жоли (Angelina Jolie)-той амрагийн харилцаагаа аль хэдийн эхлүүлчихсэн байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулаагүй байсан юм.
Энэ зураг цацагдах үед сониноос Брэд, Жэн хоёрын харилцаа хэвийн хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч цөөн тооны хүмүүс энэ зургийг тэр хоёрын хамтдаа байгаа сүүлийн зураг гэдгийг мэдсэн юм. Учир нь тэд энэ амралтын үеэр салах шийдвэр гаргасан байна.
6
Бритни Спирс өөрийн үсээ хуссан нь
2007 он бол Бритни Спирс (Brtiney Spears)-ийн хувьд сэтгэл зүйн хүчтэй уналтын жил байсан юм. Тэрээр нөхөн сэргээх эмчилгээнийхээ дараа гэртээ ирэнгүүтээ Лос Анжелосын нэгэн салонд очиж үсийг нь хусаж өгөхийг хүсчээ. Эцэст нь олон хүмүүсийн нүдэн дээр өөрөө өөрийнхөө үсийг хуссан зурагтай болсон юм.
7
Майкл Жэксон хүүгээ унагах дөхлөө
2002 онд Майкл Жэксон (Micheal Jackson) Берлинд байхад нь энэхүү зургийг авчээ. Зураг дээр тэрээр 8 сартай хүүгээ тэвэрсэн байгаа бөгөөд балкон дээр гарч шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилж байгаад түүнийг гараасаа алдах дөхсөн юм. Хэрвээ тэр хүүгээ алдаж унагасан бол хэзээ ч мартагдахааргүй аймшигтай зүйл болох байсан биз ээ.
Энэ үед Жэксон сонин хэвлэлүүдийн нүүрийг хангалттай “чимж” байсан бөгөөд энэ явдал нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон билээ. Дараа нь тэрээр олон нийтээс уучлалт хүсч мэдэгдэл хийсэн юм.
8
Линдси Лоханы хувьд ч 2007 он уналтын жил байв
Линдси Лохан (Lindsay Lohan) өсвөр насны алдартай од жүжигчин байсан. Энэ зураг интернэтэд тарснаас хойш магадгүй та энэ зургийг харсан байх. Гэвч энэ зургийн ард юу болсныг хүмүүс төдийлөн мэддэггүй.
Энэ зургийг холливудын баруун хэсэгт болсон нэгэн үдэшлэг тарсны дараа авсан юм. Тэр жил Линдси гурван ч удаа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан бөгөөд энэ зургийг авсан амралтын өдрүүдэд ч мөн тэрээр эмнэлэгт очиж, хяналтад орох ёстой байж. Хоёр дахь удаагаа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсаныхаа дараа жүжигчин маань шоронд хоригдож, арван өдөр албадан хөдөлмөр эрхэлж, 36 сарын тэнсэн харгалзах ял сонссон билээ.
9
Кристэн Стюарт араар тавьж олны нүдэн дээр бэлгийн харьцаанд орсон нь
2012 оны 7 сард жүжигчин Кристэн Стюарт (Kristen Stewart) “Цасан цагаан ба анчин” киноны найруулагч Руберт Сандерс (Rupert Sanders)-тай хамт цагийг өнгөрүүлж байгаад папарацийн дуранд өртжээ. Гэвч зураг авалтаас гадуур найруулагч, гол дүрийн жүжигчин хоёр хэт дотно байгаа нь папарацийн дуранд өртсөнөөр "Twilight" киноны шүтэн бишрэгчид ихэд дургүйцэж, Кристэнийг найз залуу Роберт Паттинсон (Robert Pattinson)-ыг араар нь тавьж байна хэмээн шуугисан билээ.
Эдгээр зураг цацагдсаны дараа Стюарт болон Сандерс нар тус тусдаа мэдэгдэл хийн шүтэн бишрэгчдээсээ уучлал хүссэн боловч оройтсон юм. Хэдий Стюартын кино урлаг дахь карьер төгсчхөөгүй бөгөөд энэ явдлын дараа удалгүй Паттинсон түүнээс салсан билээ.
10
Зураг дээр энгийн хүн шиг гарсандаа гутарсан Ким Кардашиян
Ким Кардашиян (Kim Kardashian)-ы папараци зургууд интернэтээр дүүрэн байдаг. Тэр ч байтугай тэрээр өөрөө папарациудыг дуудсан тохиолдол ч цөөнгүй гэдэг. Гэвч 2017 онд Мексикд амарч байхад нь авсан энэхүү папарацийн зураг дээр түүний бие бусад зургууд дээрх шиг нь өөгүй гараагүй байна. Зураг дээрээс түүний бие дэх целлюлитийг хангалттай харж болох бөгөөд Ким хэд хэдэн удаа мэдэгдэл хийн эдгээр зургуудыг интернэтээс устгахыг шаардсан түүхтэй. Зарим хүмүүс үүнийг эерэг талаас нь харж төгс хүн гэж хаа ч үгүй хэмээж байсан бол түүний хувьд карьерт нь маш муугаар нөлөөлсөн үйл явдал болсон билээ.