Гиннессийн амжилтад бүртгүүлэхийн тулд амь насаараа дэнчин тавьсан хүмүүс

2018-10-04, 10:49
6,908

Хүн бүр амьдралдаа ямар нэг галзуу үйлдэл хийдэг. Зарим хүмүүсийн хувьд хэдэн хувцсаа баглаад өөр хот руу нүүх нь хангалттай галзуу үйлдэл байдаг бол зарим хүмүүст зам дээр 200км/ц хурдтай давхих нь галзуу үйлдэл хийсэн мэт санагддаг. Гэвч доорх жагсаалт дээрх үйлдлүүдтэй эдгээрийг харьцуулшгүй юм. 7500м өндрөөс шүхэргүй үсэрсэн гээд төсөөл дөө.

Гиннессийн амжилтад бүртгүүлэхийн тулд амь насаараа дэнчин тавьсан хүмүүс

1 Задгай сансар дахь үсрэлт

2012  оны аравдугаар сарын 14-нд 43 настай, Австралийн өндрөөс үсрэгч Феликс Бомгартнер (Felix Baumgartner) 38.400 м –ийн (35.300м –ийн өндрөөс үсрэх байсан) өндрөөс дэлхий рүү үсэрчээ. Ойролцоогоор нэг минутын хугацаанд тэрээр дууны саадыг эвдэж дээд хурд нь цагт 1357 км хүрч, үүнийг ямар нэг машины тусламжгүйгээр хийсэн дэлхийн анхны хүн болжээ. Бомгартнер 4 минут 19 секундийн турш доош унасан бөгөөд газардах хүртлээ 14 минут зарцуулжээ. Харин 2014 оны аравдугаар сарын 24-нд "Google" компанийн дэд ерөнхийлөгч Алан Юстас (Alan Eustace)  41.400 м өндрөөс үсэрч Феликсийн рекордыг эвдсэн юм. Гэвч тэрээр шүхэр ашигласан байна.

Задгай сансар дахь үсрэлт

2 Марианагийн хонхорт рүү шумбасан нь

2012 оны гуравдугаар сарын 26 –нд алдарт кино найруулагч Жэймс Камерун (James Cameron) далайн хамгийн гүн цэгт хүрсэн анхны хүн болсон юм. 10.900м –ийн гүнд тэрээр 3 цаг орчим байсан бөгөөд энэ хугацаанд баримтат кино хийж, хөрсний дээж, сорьцууд цуглуулсан байна. Тэрхүү баримтат киногоо 2013 онд кино театрууд болон "National Geographic" сувгаар цацжээ. 1960 онд Америкийн усан цэргийн офицер Дон Уолш (Don Walsh), Жак Пикард (Jacques Piccard) нар анх удаа далайн хамгийн гүн дэх цэг болох Марианагийн хонхорт хүрч байжээ.

Марианагийн хонхорт рүү шумбасан нь

3 Дэлхийн хамгийн том давлагаан дээр гулгасан нь

2017 оны арван нэгдүгээр сард Бразилийн усан дээр гулгагч  Родриго Кокса (Rodrigo Koxa) дэлхийн хамгийн том давлагааг “эзэмшжээ”. Давлагаа 24 м өндөр байсан гэх бөгөөд энэхүү үйл явдлыг дэлхийн рекорд мөн хэмээн Гийнесийн номд оруулсан билээ. Энэ үйл явдал Португалийн Назари эрэгт болсон бөгөөд энэ хот нь усан доорх аварга хаднуудын улмаас том давлагаатай байдгаараа алдартай юм.

Дэлхийн хамгийн том давлагаан дээр гулгасан нь

4 139.000 км замыг хөл нүцгэн туулсан нь

68 настай Оросын иргэн Владимир Несин 22 жилийн турш дэлхийг тойрон аялахдаа нэг ч удаа гутал өмсөөгүй ажээ. 120 гаруй улсаар аялж нийтдээ 139.000 км гаруй замыг хөл нүцгэн туулсан хэмээн тэрээр өөрөө тооцоо гаргасан байна. “Хөл нүцгэн явахдаа эх дэлхийтэйгээ ойр байгаагаа мэдэрдэг” хэмээн тэрээр хэлжээ. Мөн Владимир газрын зураг, луужин ашиглаагүй бөгөөд мишокод унтаж, замын унаанд дайгдан өдөрт 1 ам.долларыг л зарцуулан аялсан байна.

139.000 км замыг хөл нүцгэн туулсан нь

5 637 мянган зөгийтэй хамт бүтэн цагийг өнгөрүүлжээ

2012 онд зоригт хятад эр 637 мянган зөгийтэй хамт 54 минутыг өнгөрүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Зөгийн “хүрэм” нь ойролцоогоор 61 кг жин хүрсэн байна. Энэ дээд амжилт нь Гийнесийн номд бүртгэгдсэн юм.

6 160 км/ц хурдалж буй машинаар гулгасан нь

Шон Кридланд (Sean Cridland) болон Кристэн Кулвер (Kirsten Culver) хэмээх Америк тамирчид 1985 онд машинаар гулгаж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Кристэний машин 152 км/ц хурдалж байсан бол Шоных 160 км/ц хүрчээ. Тэд хүчтэй салхитай үед биеийн тэнцвэрээ хадгалж уралдсан байна.

160 км/ц хурдалж буй машинаар гулгасан нь

7 Усан чаргаар 320 км/ц хүртэл хурдалсан нь

1976 онд Австралийн иргэн Кен Варби (Ken Warby) усан дээр хамгийн хурдан гулгасан хүн болж дэлхийн дээд амжилтыг 320 км/ц хурдаар тогтоосон байна. Өнөөдөр ч энэ амжилтыг эвдсэн хүн үгүй.

Усан чаргаар 320 км/ц хүртэл хурдалсан нь

8 Хамгаалалтгүйгээр олсон дээгүүр алхав

Швейцарын өндрийн нислэгийн үзүүлбэрчин Фредди Нок 2011 оны ЮНЕСКО- ийн төсөлд мөнгө босгохын тулд Альпийн нуруунд долоон хоногт долоон удаа дээд амжилт амьдралаараа дэнчин тавьжээ. Альпийн нурууны Герман дахь хамгийн өндөр оргил Сугспиц рүү ямар ч хамгаалалтгүйгээр олсон дээгүүр авирчээ.

Хамгаалалтгүйгээр олсон дээгүүр алхав

9 7620 м –ийн өндрөөс шүхэргүйгээр үсэрсэн нь

2017 оны долдугаар сарын 30-нд Америкийн өндрөөс үсрэгч Люк Айкинс (Luke Aikins) 7620м –ийн өндөрт нисэж явсан онгоцноос шүхэргүйгээр үсэрчээ. Чөлөөт уналт хийснээс хоёр минутын дараа торон дээр газардсан байна. Айкинс шүхэргүйгээр эсэн мэнд газардсан дэлхийн анхны хүн болсон юм. 42 настай тэрээр амьдралынхаа туршид 18.000 гаруй удаа үсрэлт хийсэн байна.

7620 м –ийн өндрөөс шүхэргүйгээр үсэрсэн нь

10 52 удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн эмэгтэй

Синди Жэксон (Cindy Jackson) 52 удаа гоо сайхны мэс засалд орсноороо Гийнесийн номд бичигдсэн эмэгтэй юм. Хэд хэдэн удаа нүүрний арьсаа татуулж, уруул, хамар, өвдөг, бүсэлхий болон өгзгөндөө мэс засал хийлгэсэн байна. Мөн ботокс, уруул, хацрын имплант, шанаа багасгах, хөмсөг, уруулын шивээс гэх мэтийг ч хийлгэжээ. Аавынхаа өвлүүлсэн хөрөнгийг авангуутаа мэс засалд орж эхэлсэн бөгөөд одоо тэрээр 61 настай ч сайхан харагддаг хэвээр байгаа.

52 удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн эмэгтэй

Бонус: 60 жил усанд ороогүй эр

Аму Хажи (Amou Haji)  хэмээх 80 настай Иран эр цэвэрхэн байх нь өвчин гэж итгэдэг учраас 60 жил усанд оролгүй амьдарчээ. Бага залуу насандаа зовлон зүтгүүр туулснаас ийм амьдралыг сонгосон бөгөөд улмаар ганцаардмал нэгэн болсон аж. Шөнөдөө тэрээр газарт ухсан нүх эсвэл нутгийн ардын түүнд хийж өгсөн овоохойд амьдардаг байна. Хэрвээ та түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

Бонус: 60 жил усанд ороогүй эр

Дээрх сонирхолтой явдлуудаас аль нь таныг илүү гайхшруулав?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()