Мэргэжлийн тогооч нарын амттай хоол хийдэг нууцаас...

Шаржигнасан амтат пицца хийхийг хүссэн ч гурил нь зузаан, бяслаг нь жигд тарахгүй байна уу? Жигнэмгийг яг зааврын дагуу хийж байгаа ч дэлгүүрт зардаг шиг сайхан өнгөтэй болж чадахгүй байгаа биз? Энэ үед сэтгэл санаагаар унасны хэрэггүй ээ. Бид танд мэргэжлийн тогооч нарын хүргэсэн шилдэг зөвлөгөөг хүргэе.

Мэргэжлийн тогооч нарын амттай хоол хийдэг нууцаас...

1 Пиццаг хурдан хийх хэрэгтэй

Шаржигнасан амттай пицца хийхийн тулд баримтлах нэг л зарчим байдаг. Үүнд: шарах шүүгээгээ хамгийн боломжит хэмжээгээр нь 30 минутын турш халаагаад дараа нь пиццагаа 5-10 минут шарахад л хангалттай.

Пиццаг хурдан хийх хэрэгтэй

2 Будаагаа хуураарай

Цагаан будааг агшаах үед ихэнхдээ нялцайчхаад байдаг билээ. Тиймээс будаагаа агшаахын өмнө ургамлын тосон дээр бага зэрэг цөцгийн тос нэмж хуурах хэрэгтэй. Ингээд будаа тунгалаг чанараа алдангуут 2-3 см байхаар ус нэмээд, зөөлөн гал дээр 15-20 минут чанаарай.

Будаагаа хуураарай

3 Тахиаг зөв шаръя

Тахианы цээж нь тахианы гуянаас 1/3 хувиар илүү хурдан болдог учир тахиаг жигд шарахын тулд: нэгдүгээрт, тахиагаа шарахынхаа өмнө тахианы цээжинд мөс хийх , эсвэл тахиагаа цээжээр нь доош харуулж шарах хэрэгтэй байдаг. Харин 50 минутын дараа цээжээр нь дээш харуулж, цээж хэсгээ болгоно. Шарахынхаа өмнө хальсыг нь арчвал та шаржигнасан тахиатай болно.

Тахиаг зөв шаръя

4 Хатуу махыг амтат зоог болгоё

"Су-вид" хэмээх төхөөрөмж нь махыг шүүслэг, зөөлөн болоход тусалдаг хэдий ч нэлээд өндөр үнэтэй байдаг. Тэгвэл энэхүү үнэтэй төхөөрөмжийг хүнсний скочоор орлуулж болох юм байна. Үүний тулд танд том хоолны сав болон хүнсний термометр хэрэг болно. Махаа ургамлын тос болон төрөл бүрийн амтлагчаар амтлаад хүнсний скочонд ороож, 70 градус хүртэл халаасан устай хоолны савандаа хийнэ.

Хагас кг махыг болгоход 2 цаг шаардлагатай бөгөөд хамгийн гол нь усны температур 70 градусаас дээш гарах ёсгүй юм. Харин дараа нь бэлэн болсон махаа гаргаад, 15-20 минут амраасны дараа скочноос нь салгаад хайруулын тавган дээр шарна. Энэ аргаар бүх төрлийн махыг бэлдэх боломжтой.

Хатуу махыг амтат зоог болгоё

5 Луувангаа чанахын өмнө цэвэрлээрэй

Луувангаа чанасны дараа ч улаан чигээр нь хадгалахыг хүсэж байвал чанахынхаа өмнө сайн цэвэрлэж, үндэснээс нь салгаарай.

Луувангаа чанахын өмнө цэвэрлээрэй

6 Майонез хэрэглэхээс татгалзах хэрэггүй

Бие галбираа төгс хадгалахад майонез хамгийн хортой бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ та майонезыг өөрийн гараар хийж болох бөгөөд хамгийн гол нь өндөгний оронд сүүг ашиглахад л хангалттай. Сүүний хэмжээ ургамлын тосноос хоёр дахин бага байх хэрэгтэй.

Майонез хэрэглэхээс татгалзах хэрэггүй

7 Шаржигнасан жигнэмэг хийхийг хүсвэл хүйтэн тос, харин зөөлөн жигнэмэг хийхийг хүсвэл бүлээн тос ашиглаарай

Цөцгийн тос нь амтат жигнэмэг хийх хамгийн гол нууц билээ. Харин та шаржигнасан жигнэмэг хийхийг хүсэж байвал хүйтэн буюу хөлдөөсөн цөцгийн тос, зөөлөн жигнэмэг хийхийг хүсэж байвал бүлээн буюу өрөөний температуртай цөцгийн тосыг ашиглахад л  хангалттай.

Шаржигнасан жигнэмэг хийхийг хүсвэл хүйтэн тос, харин зөөлөн жигнэмэг хийхийг хүсвэл бүлээн тос ашиглаарай

8 Амтат шөл хийх нууц

Махаа чанаж эхлэх үедээ давсаа хийх хэрэгтэй. Учир нь давс махны амтыг шөлөнд оруулдаг юм. Үүнээс гадна амтат шөл хийхийн тулд хүнсний ногоо болон махаа хүйтэн усанд хийх хэрэгтэй. Харин чанасан мах хэрэгтэй бол буцалсан усанд хийх нь зүйтэй. Мах чанах үед үүссэн хөөсийг нүхтэй шүүлтүүрээр бус харин энгийн халбагаар авах шаардлагатай.

Амтат шөл хийх нууц

9 Төрөл бүрийн үрийн төмсөөр төмсний нухаш хийгээрэй

Төмс хэдий чинээ цардуул ихтэй байна төдий чинээ нухаш тань хөвсгөр болно. Тиймээс төрөл бүрийн үрийн төмсийг хольж хэрэглэснээр та сайхан амттай төмсний нухшыг хийж чадна.

Төрөл бүрийн үрийн төмсөөр төмсний нухаш хийгээрэй

10 Цагаан мах шүүслэг болох нь

Хэрвээ та цагаан махаар хоол хийх гэж байгаа бол ямар ч хоол хийсэн яснаас нь салгах хэрэггүй. Энэ тохиолдолд мах тань илүү жигд болохоос гадна шүүслэг болно. Та хальсыг нь идэхгүй байсан ч болгосныхоо дараа хальсыг нь аваарай.

Цагаан мах шүүслэг болох нь

11 Тефтель хийхийн тулд хатаасан талхны үүрмэг ашигла

Тефтель хийхийн тулд махандаа дэвтээсэн талх биш харин үүрмэгийг ашиглавал мах нь хэлбэрээ илүү сайн хадгалах болно. Илүү сайхан амттай болгохын тулд үүрмэгээ нунтаглаж, жижиг хэрчсэн сонгино, цөцгийн тос, ургамлын тостой хуурна.

Тефтель хийхийн тулд хатаасан талхны үүрмэг ашигла

12 Котлет хийхдээ мөс хэрэглэ

Котлетонд мөс хийх үед таны хийж буй котлет шүүслэг бас хөвсгөр болно. 8-10 ширхэг мөсийг мөс хөлдөөгчөөс авч жижиглээд бэлэн болсон махан таташ дээрээ нэмээд шууд шарах хэрэгтэй.

Котлет хийхдээ мөс хэрэглэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()