1
Өглөөний цайгаа хэзээ ч бүү алгас
Өглөөний цайгаа хангалттай уугаагүй тохиолдолд хүнйи цусан дахь чихрийн хэмжээ эрс багасгадг. Тийм учраас үдээс хойшх үед хүний бие чихэрлэг зүйл нэхэж эхэлдэг юм. Тиймээс өглөөний цайндаа өндөг, сүү, бүхэл үрийн гурил мэтийн уураг ихтэй хүнс хэрэглэхийг зөвлөе.
2
Хүнсний ногоо түлхий хэрэглэ
Хүнсний ногоонуудад агуулагдах төрөл бүрийн эрдэст бодис таны глукозны хэрэгцээг бүрэн хангана.
3
Антибиотек
Мөөгөнцөр нь элсэн чихрээр тэжээгддэг зүйл. Тийм учраас төрөл бүрийн антибиотек нь чихрхийн хэрэглээг нэмэгдүүлдэг юм. Иймд антбиотекийн хэрэглээгээ тохируулаарай.
4
Өөрийгөө турш
Нэг өдөр амттай зүйл идээд маргааш нь өнжих зэргээр өөрийнхөө чихэрлэг зүйлсийг хэрэглээг буруулах туршилт хийгээрэй.
5
Кафейны хэрэглээгээ бууруул
Кафейн ихээр агуулдаг зүйлс цусан дахь чихрийн хэмжээг бууруулдаг. Тиймээс кофе, хийжүүлсэн ундаа зэргээс татгалзаж цай ус түлхүү уугаарай.
6
Байгалийн гаралтай чихэрлэг хүнс хэрэглэ
Шокалад, мөхөөлдөс зэрэг нь хүний чихрийн хэрэглээг хиймлээр нэмэгдүүлэх зорилготой байдаг. Харин байгалийн гаралтай чихэрлэг бүтээгдэхүүн буюу жимс жимсгэнэ таны чихрийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна ямар ч донтуулах үйлчилгээ байдаггүй.
7
Шингэн сайн уу
Шингэн зүйл, тэр дундаа ус түлхүү уух хэрэгтэй. Ингэснээр таны хоол боловсруулах систем цэвэрлэгдэхээс гадна хоолны дуршил буурдаг.
8
Тодорхой цагаар хооллож сур
Өглөө,өдөр, оройн хоолоо яг тогтсон цагаар идэж сурсанаар та илүү амтан зүйл үгүйлэхээ болино.
9
Амин дэм, нүүрс усаа тооцоол.
Хамгийн гол нь та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэмээр хангагдсан байх ёстойг мартуузай.
10
Хөдөлгөөн сайн хий
Байнгын хөдөлгөөн хийдэг хүний бие чихэрлэг гэхээс илүү тэжээллэг хүнс нэхэж эхэлдэг. Тиймээс байнга дасгал хийдэг хүн өөрийн эрхгүй эрүүл хооллож эхэлдэг.