Америк залуугийн Монголд 17 жилийн турш ирэхдээ авсан гэрэл зургууд

2018-09-27, 17:16
42,358

Америкийн гэрэл зурагчин Фредерик Лагранж (Frédéric Lagrange) Монгол улсад сүүлийн 17 жилийн дотор 13 удаа ирж, манай орны нутаг дэвсгэрийг жилийн бүх улиралд хөндлөн гулд туулж үзэн, хүн ард, уул усны олон гайхалтай дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Америк залуугийн Монголд 17 жилийн турш ирэхдээ авсан гэрэл зургууд

Тэрээр Монголын тухай хүүхэд байхдаа анх сонсож байсан аж. Өвөө нь түүнд Дэлхийн II дайнд Францын армид тулалдаж, Германчуудад хэрхэн олзлогдож байсан түүхээсээ ярьж өгдөг байв. 1944 онд өвөөг нь хоригдож байхад Зөвлөлтийн армид тулалдаж байсан Монгол цэргүүдийн салаа ирж чөлөөлж өгчээ. Үүнээс хойш Монгол улс Лагранжийн сонирхлыг ихээр татах болж, тэрбээр анх 2001 онд гэрэл зурагчны туслахын ажлаар манай улсад ирж байжээ.

Лагранж Монголын байгалийн үзэсгэлэн, хүн ардын найрсаг занг онцолсноос гадна өөрийнх нь тодорхойлсноор монголын “мөнхийн амгалан тайван байдал" түүнийг хамгийн ихээр бишрүүлжээ. "Тэнд байхад эргэн тойрон, агшин бүр надад илүү ойрхноос мэдрэгдэж байгаа мэт байдаг. Америкт ч, ер нь өөр хаана ч ингэдэггүй” хэмээн өгүүлсэн байна.

Түүний Монгол дахь 17 жилийн адал явдлыг өгүүлсэн ном энэ арван нэгдүгээр сард хэвлэгдэх аж.

Монгол улс Техас мужаас хоёр дахин том газар нутагтай ч ердөө 3 сая хүн амтай. Монголчуудын 30 хувь нь нүүдлийн болон хагас нүүдлийн шинжтэй аж төрдөг.

1 Лагранж 2001 оны зун Монголд анх удаа иржээ

Лагранж 2001 оны зун Монголд анх удаа иржээ

2 Монголын амгалан тайван байдал түүнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн байна

Монголын амгалан тайван байдал түүнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн байна

3 Мөнхийн хөх тэнгэр

"Хаашаа л харна, эргэн тойронд чинь гурван л өнгө харагдана. Ногоон тал, алсад цэнхэртэх уулс, хөх тэнгэр".

Мөнхийн хөх тэнгэр

4 Анх ирэхдээ тэрээр Mонголд "хэн ч байдаггүй юм байна" гэж боджээ

Жил ирэх тусам хөтөч, орчуулагч, жолооч гэх мэт олон монголчуудтай нөхөрлөсөн байна. 

Анх ирэхдээ тэрээр Mонголд "хэн ч байдаггүй юм байна" гэж боджээ

5 Монголын хавар хамгийн үзэсгэлэнтэй байсан хэмээн дурдав

Монголын хавар хамгийн үзэсгэлэнтэй байсан хэмээн дурдав

6 Зуны улиралд энд амьдрал буцалдаг

Зуны улиралд энд амьдрал буцалдаг

7 Монголын намрын өнгө үнэхээр содон

Монголын намрын өнгө үнэхээр содон

8 Өвөл үнэхээр хатуу

Гэвч өвлийн улирал үнэхээр хатуу. 2004 онд түүний багийнхан эзгүй хээр цасанд сууж байсан аж. 

Өвөл үнэхээр хатуу

9 Монгол хилчний хөргийг буулгах завшаан түүнд олдсон байна

Хилийн цэргийн эргүүлийнхэн тэднийг цасанд суусан байхад нь олж гарган, застав дээрээ авчиржээ. 

Монгол хилчний хөргийг буулгах завшаан түүнд олдсон байна

10 Зочломтгой зан монголчуудын соёлын салшгүй нэг хэсэг байв

Зочломтгой зан монголчуудын соёлын салшгүй нэг хэсэг байв

11 Түүнийг ямар ч айлд буусан, түүнд маш найрсгаар ханддаг байжээ

Түүнийг ямар ч айлд буусан, түүнд маш найрсгаар ханддаг байжээ

12 Тэдэнд үргэлж илүү ор дэвсгэр, хоол хүнс байдаг байлаа

Тэдэнд үргэлж илүү ор дэвсгэр, хоол хүнс байдаг байлаа

13 Цаатан хүү

Хоёр дахь ирэлтийнхээ үед Лагранж аяллын номоо гаргана гэж шийдсэн байна.

Цаатан хүү

14 2006 онд Улаанбаатарт тэрээр анх монгол бөхийн бэлтгэлийг үзжээ

2006 онд Улаанбаатарт тэрээр анх монгол бөхийн бэлтгэлийг үзжээ

15 Мөн энэ үед Монголын үндэсний циркт уран нугаралтын үзүүлбэр үзсэн байна

Мөн энэ үед Монголын үндэсний циркт уран нугаралтын үзүүлбэр үзсэн байна

16 2005 онд Дорнод аймагт ажилчид шуудайтай гурил машинаас буулгаж байхтай таарчээ

2005 онд Дорнод аймагт ажилчид шуудайтай гурил машинаас буулгаж байхтай таарчээ

17 2015 баруун Монголд анчин Куантхан Ологбаны хөргийг буулгажээ

2015 баруун Монголд анчин Куантхан Ологбаны хөргийг буулгажээ

18 Бүргэд жилд 30 хүртэлх амьтан барьж чадна

Бүргэд жилд 30 хүртэлх амьтан барьж чадна

19 Өнгөрсөн жил тэрээр Сүхбаатар аймгийн хамгийн өндөр цэг Шилийн Богд уулан дээр гарсан байна

Өнгөрсөн жил тэрээр Сүхбаатар аймгийн хамгийн өндөр цэг Шилийн Богд уулан дээр гарсан байна

20 Олон жилийн турш Монголд ирж буцахдаа Лагранж олон хүнтэй нөхөрлөжээ

Олон жилийн турш Монголд ирж буцахдаа Лагранж олон хүнтэй нөхөрлөжээ

21 Хэдэн жилийн дараа ирэхдээ энэ эмэгтэйн хөргийг хэвлүүлж, бэлэг болгон өгчээ

Хэдэн жилийн дараа ирэхдээ энэ эмэгтэйн хөргийг хэвлүүлж, бэлэг болгон өгчээ

22 Хөвсгөл нууртай танилцсан нь

2006 онд Лагранжийн багийнхан зам товчлохын тулд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр машинтай явж байжээ.

Хөвсгөл нууртай танилцсан нь

23 Түүний машин мөс рүү цөмөрсөн нь

Лагранжийн багийнхны дагаж явсан ачааны тэрэг мөс рүү цөмөрч орсон байна.

Түүний машин мөс рүү цөмөрсөн нь

24 Машиныг арваад эр чирч гаргажээ

Машиныг арваад эр чирч гаргажээ

25 Толбоо нуурын орчим таарсан малчны хөрөг

Толбоо нуурын орчим таарсан малчны хөрөг

26 Монголын газар үнэхээр уудам тул хэн нэгний эзэмшил газар луу халдана гэж айх юмгүй

Монголын газар үнэхээр уудам тул хэн нэгний эзэмшил газар луу халдана гэж айх юмгүй

27 Монголд хашаалсан газар гэж огт байхгүй

Монголд хашаалсан газар гэж огт байхгүй

28 Малчин хүний амьдрал сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөөгүй

Малчин хүний амьдрал сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөөгүй

29 Малчдын амьдрал гайхшралын төрүүлэв

Малчны хотноос түүний гайхлыг хамгийн их төрүүлсэн нь гар утас, телевизийн иж бүрдэл, ачааны машин байв.

Малчдын амьдрал гайхшралын төрүүлэв

30 Лагранж очсон айлдаа эргэн зочилж хөргийг нь бэлэг болгон өгдөг байв

Лагранж очсон айлдаа эргэн зочилж хөргийг нь бэлэг болгон өгдөг байв

31 Танилцсан хүмүүсээ эргэн очиход нь нас барсан гэдгийг заримдаа сонсож байв

Танилцсан хүмүүсээ эргэн очиход нь нас барсан гэдгийг заримдаа сонсож байв

32 Монголд амьдралын төлөө гэхээс илүүтэй амь гарахын төлөө байна гэдэг илүү оновчтой

Монголд амьдралын төлөө гэхээс илүүтэй амь гарахын төлөө байна гэдэг илүү оновчтой

33 Хөдөө нутгийн амьдралд үхэл бол ердийн үзэгдэл

Хөдөө нутгийн амьдралд үхэл бол ердийн үзэгдэл

34 Алтай хэмээх малчин хэдэн жилийн хугацаанд ингэж хөгширчээ

Алтай хэмээх малчин хэдэн жилийн хугацаанд ингэж хөгширчээ

35 Лагранж аль ч насны хүмүүсийн амьдралыг баримтжуулж үлдээхийг зорьдог

Лагранж аль ч насны хүмүүсийн амьдралыг баримтжуулж үлдээхийг зорьдог

36 Нялхас ч ялгаагүй...

Нялхас ч ялгаагүй...

37 Бас газар орныг...

Бас газар орныг...

38 Байгаль хүмүүсээс огт ялгаагүй

Байгаль хүмүүсээс огт ялгаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()