Бидний эрүүл мэндэд халтай гэрийн эмчилгээний аргууд

2018-09-29, 12:30
7,086

Таны  хоолой өвдсөн үед ам зайлагч шингэнээр хоолойгоо зайлж, өөрийгөө эмчлэх гэж оролдож байсан уу? Эсвэл уруул дээр хомхой долоосон үед оо түрхэж үзсэн үү? Мэдээж мөнгө зарахгүй өөрийгөө эмчлэх нь сайшаалтай хэрэг. Хүн бүр хэрвээ боломжтой бол эм, эмийн бодисоос зайлсхийхийг хүсдэг шүү дээ. Зарим нь зүгээр л үр дүнгүй байх бол зарим нь эргээд эрүүл мэндэд халтай байдаг. Тиймээс бид уншигчдадаа дараах хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ

Бидний эрүүл мэндэд халтай гэрийн эмчилгээний аргууд

1 Батга, хомхойнд шүдний оо түрхэх

Шүдний оонд хүнсний соод агуулагддаг бөгөөд энэ нь үрэвсэл, хомхойг хатаах үйлчилгээ үзүүлнэ гэвэл буруудах зүйлгүй. Гэвч ооны бусад орц арьсыг гүн цочроодог. Ялангуяа уруулд түрхэх бүр ч муу. Ихэнх шүдний оонд спирт, ментол, устөрөгчийн хэт исэл агуулагдсан байдаг бөгөөд эдгээр нь арьсыг эдгээхээс илүү гэмтээдэг юм.

Батга, хомхойнд шүдний оо түрхэх

2 Ам зайлагчаар хоолойгоо зайлах

Хоолой өвдөхөд ам зайлагчаар хоолойгоо зайлах хэрэгтэй гэж сонссон уу? Гэхдээ энэ арга тийм ч сайн арга биш шүү. Эмч нар ихэнхдээ хоолой өвдсөн үед сайн амарч, тэжээллэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хоолой өвдсөн үед ам зайлагчаар хоолойгоо зайлбал улам үрэвсүүлж, цочроох болно. Тиймээс халуун уух юм сайн ууж, амарч авах нь энэ үед өөртөө хийх хамгийн сайн гэрийн эмчилгээ болно шүү.

Ам зайлагчаар хоолойгоо зайлах

3 Үүг зүсэж авах

Зарим хүмүүс хайч, хутга гэх  мэт иртэй зүйлээр бие дээрх үүнээсээ салахыг оролддог. Гэхдээ огт ингэж болохгүй шүү. Учир нь үү маш хурдан халддаг бөгөөд гарсан хэсгийнхээ хажууханд нь ахиад нэг толгой гаргаад ирж мэднэ.

Үүг зүсэж авах

4 Шүд өвдсөн үед амаа архиар зайлна

Зарим хүмүүс энэ аргад мэргэшсэн байдаг. Гэвч архинд өвчин намдаах бодис маш багаар агуулагддаг. Хэдий тухайн үедээ шүдний өвдөлтийг намдааснаар буруудах зүйлгүй ч хийх ёстой эмчилгээг хийлгэлгүй цаг алдахад хүргэх аюултай.

Шүд өвдсөн үед амаа архиар зайлна

5 Түлэгдсэн бол тос түрх

Түлэгдэж улайсан арьсан дээрээ тос түрхвэл зүгээр болдог гэж ярьдаг авч энэ нь сайн гэхээсээ илүү муу нөлөөтэй. Түлэгдсэний дараа арьс хөртөл түлэгдэлт явагдсаар байдаг. Тиймээс энэ үед аль болох хурдан хүйтэн усны доор түлэгдсэн хэсгээ барихыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин тос нь арьсны хөрөх үйл явцыг удаашруулдаг.

Түлэгдсэн бол тос түрх

6 Бусад шүдний эмчилгээнүүд

Шүдний өвчнийг гэрийн нөхцөлд эмчилж эдгээнэ гэж байдаггүй. Ямар ч арга хэрэглэсэн цаг алдахаас өөр тусгүй учраас аль болох хурдан мэргэжлийн шүдний эмчид хандаарай.

Бусад шүдний эмчилгээнүүд

7 Лаагаар чихний булгийг эмчлэх

Чихнээс булаг гараад байвал лаа хэрэглэн эмчлэх арга сүүлийн үед эрчимтэй дэлгэрээд байна. Гэвч энэ эмчилгээний үеэр чихний хэнгэрэг, чихний суваг гэмтсэн тохиолдлууд олон байдаг. Тиймээс энэ аргаас аль болох татгалзах хэрэгтэй.

Лаагаар чихний булгийг эмчлэх

8 Толгойн бөөснөөс салах аргууд

Интернэтэд бөөстэй тэмцэх олон төрлийн аргууд бичсэн байдаг. Керосин, бензинээр хуйхаа зайлах, шавжны шингэн хор ашиглах гэх мэт уншихад л хортой аргууд ч бий. Мөн вазелин, оливийн тос, усаар зайлах гэх мэт хоргүй хэрнээ хэрэгцээгүй аргууд ч байдаг. Хэрвээ бөөстэй тулгарвал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг нарийн дагаж мөрдөн зайлуулаарай.

Толгойн бөөснөөс салах аргууд

Эдгээрээс гадна хортой хэрнээ хүмүүсийн ам дамжин хэрэгжсээр байдаг эмчилгээний аргуудыг та мэддэг бол сэтгэгдэл бичиж хуваалцаарай. Таны бичсэн сэтгэгдэл хэн нэгэн эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас хамгаалж чадах ч юм билүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()