1
Гар утсаа унтраагаад эсвэл дууг нь хаагаад орноосоо хол тавь
Дэлгэцийн хамаарал нь бие махбодод окситоциныг сулруулдаг. Энэ даавар нь сэтгэлийн дотно харилцаа, холбоог хариуцдаг. Сэтгэл зүйч Кэрол Кэри (Carol Carey) 21 цаг гэхэд гар утасны хэрэглээгээ дуусгаж, хааж байхыг хосуудад энгийн дүрэм болгон сануулдаг аж.
2
Ажлын талаар март
Ажлынхаа талаар аль болох битгий бод, цахим шуудангаа орондоо битгий шалга. Маргаашид бүгдийг даатгаад сайн амарч чадвал ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлнө шүү дээ. Харин оронд нь хайрттайгаа хамт дотно яриа өрнүүлж, ойр зуурын стресээсээ сал. Гэхдээ ажлын талаар, санхүү мөнгөний тухай болон бусад хайртынхаа санааг зовоох зүйлсийн талаар ярих хэрэггүй шүү.
3
Хамтдаа, зэрэг орондоо ор
Олон хосууд өдөржин бие биенээ хараагүй хэрнээ өөр өөр цагт орондоо ороод унтаад өгдөг. Сэтгэл судлаач Курт Смит (Curt Smith) –ийн хэлснээр жаргалтай хосууд шүдээ хамт угаагаад орондоо зэрэг ордог гэжээ. Энэ нь тэдний харилцааг халуун дулаан хэвээр нь байлгахад чамгүй нөлөөлдөг аж.
4
Зүрхнээс зүрхэнд...
- Бие биенийхээ сэтгэл санаанд анхаарал хандуул. Асуудалд заавал шийдэл олж, зөвлөгөө өгөх гэх яаралгүй зүгээр л дэргэд нь байж сонсож, хайрлаж байгаагаа мэдрүүл.
- Сэтгэл судлаач Раян Хаус (Ryan Howes) унтахын өмнөх хэдэн минутыг хайрттайгаа эерэг, өөдрөг зүйлс ярилцахад зарцуулаарай хэмээн зөвлөж. Учир нь энэ нь өдрийг өөдрөгөөр дуусгаж, дараа өдрийг сайхан эхлүүлэхэд нь тусалдаг байна.
- Тухайн өдөр болсон хүнд хэцүү, муу муухай бүхнийг хаалганы цаана орхиорой. Тэгээд хайртдаа хэчнээн хайртайгаа хэлж, мэдрүүлээрэй.
5
Муудалцаж маргалдах төрлийн яриа бүү өрнүүл
Сэтгэл зүйч Курт Смит хосуудад унтахынхаа өмнө зөрчилтэй, хэцүү сэдвийн талаар ярихаас зайлсхийхийг сануулж байна. Орондоо муудалцах нь хэзээ ч асуудлын зөв шийдэл болохгүй. Мөн энэ нь та хоёрыг хоёулангийн тань сэтгэлийг зовоож, дараа өдрийг ч бухимдалтай өнгөрүүлэх шалтгаан болдог юм.
6
Унтлагын өрөөндөө хүүхдүүдээ битгий оруул
Сэтгэл судлаач Майкл Вайнер-Дэвис (Michael Viner-Davis) –ийн зөвлөснөөр хүүхдүүдээ зөвхөн хар дарсан тохиолдолд л унтлагын өрөөндөө орохыг зөвшөөрч бай гэсэн байна. Бусад үед та хоёрын унтлагын өрөө зөвхөн та хоёрын л хувийн орон зай байх учиртай. Энэ нь хосуудын дотно харилцааг ч халуухан хэвээр байлгана.
7
Тэжээвэр амьтдаа орон дээрээ бүү гарга
Канзасын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тэжээвэр амьтадтайгаа нэг орон дээр унтдаг хүмүүсийн 63 хувь нь сайн амарч чаддаггүй гэжээ. Мөн тэжээвэр амьтнаа орон дээрээ гаргаад байвал "зөвхөн та хоёр" гэсэн дүрмийг чинь үгүй хийж орхино шүү.
8
Архи. тамхи бүү хэрэглэ
Олон хосууд романтик уур амьсгал үүсгэхийн тулд хундага дарс уудаг. Гэвч энэ нь таныг сайн унтаж амрахад саад болно. Өглөө сэрэхдээ ядруу, будлиу, бухимдангуй болсон байх вий. Мөн архи, согтууруулах ундаа нь хурхиралтыг нэмэгдүүлдэг бол никотин нойргүйдэлд хүргэдэг.
9
Бие биедээ иллэг хийж өг
Хөнгөн, алжаал тайлах иллэг нь та хоёрыг сайхан амрахад тусалж, стресийг бууруулж, хосуудыг улам ойртуулна.
10
Тэврэлт, үнсэлтийг бүү март
Хайртай хүнээ унтахынхаа өмнө үнэсэхээ бүү мартаарай бас хэдэн минут тэврэлдэж, бие биенээ энхрийлээрэй. Сэтгэл судлаачдын баталж байгаагаар хосууд тэврэлдэж унтдаг бол харилцаа нь асуудалгүй байгаагийн шинж ажээ.
11
Бонус
Хэрвээ та нойргүйдээд байвал амьдралын хэв маягтаа доорх өөрчлөлтүүдийг хийгээд үзээрэй.
- Үдээс хойш кофе бүү уу
- Өглөө эрт босоорой
- Унтахаасаа өмнө амттан битгий ид
- Үнэтэй, тансаг ор дэрний хэрэглэл ав
- Амралтын өдрүүдээр аль болох битгий дуг хий
- Электрон төхөөрөмжүүдийг унтлагын өрөөнөөсөө гарга
- Унтлагын өрөөндөө агаар оруул
- Унтахынхаа өмнө сайхан халуун ваннанд ор
- Оройн 21 цагаас хойш ажлаа бүү хий, бүү бод
- Унтахынхаа өмнө хэт их ус уух хэрэггүй