1
Египет суургийг нь тавьсан
Египетийн иргэд бүр олон зууны тэртээгээс Улаан тэнгис рүү зоричн орохыг мөрөөдөж иржээ. Дунд хаанчлалын үед фиваны Фараон анхны оролдлогоо хийсэн гэдэг. Тэд Нил мөрний нэг цутгалыг Улаан тэнгистэй холбохыг санаархаж байж.
Энэ суваг байгуулах түүх манай эриний өмнөх VII зууны эцэс, VI зууны эхэн үед эхэлсэн байна. Сувгийн барих ажил Нехо II Фараоны үед эхэлж бараг нэг зуун жил үргэлжилсэн ч бүтээгүй. Манай эриний III зууны үед Египетийн хаан Птоломей II Филадельфийн удирдлагаар дахин засварлаж, Клеопатра үүгээр өөрөө зугаалдаг байсан гэнэ. Дахиад хэдэн зууны дараа сувгийг гүнзгийрүүлэх ажил Ромын эзэн хаан Траяныг Африкийн захирч байхад эхэлжээ. VIII зуунд Египетийн арабууд эзэлж байхад энэ сувгийг идэвхтэй ашиглаж байсан ч төдөлгүй мартаж орхиж.
2
Сувгийг нээсэн нь
1854 онд францын бизнесмэн, элчин сайд Фердинанд де Лессепс (Ferdinand de Lesseps) сувгийг сэргээхээр шийдсэн байна. Египет ч үүнийг зөвшөөрч 1859 онд ажил эхэлж 10 жилийн дараа буюу 1869 оны арваннэгдүгээр сарын 17-нд Суэцийн сувгийг нээжээ.
3
Сувгийн хэмжээ
Суэцийн сувгийн урт өргөн, усны гүний талаар янз бүрийн мэдээлэл байдаг ч хамгийн сүүлийн мэдээгээр түүний урт нь орох хэсгийг оруулаад 193 км. Суваг эхнээсээ дуустал янз бүрийн өргөн, гүнтэй. Албан ёсны мэдээгээр гүн нь 11 метр, өргөн нь 205-225 метр. 2010 онд хамгийн гүн газраа 24 метр байсан гэдэг.
4
Наполеон Бонапарт суваг байгуулах төслийг авч үзэж байжээ
Францын эзэн хаан Наполеон Бонапарт (Napoleon Bonapart) 1798 онд Египетийг эзэлснийхээ дараа геодизистуудад Суэцийг давуулан суваг байгуулж болох эсэхийг судлах үүрэг өгчээ. Тагнуулчид Улаан тэнгисийн усны түвшин, Газar дундyn энгисийнхээс 9 метр дээр байна гэсэн алдаатай дүгнэлт хийсэн юм. Тийм болохоор суваг байгуулах гэж оролдвол Нил мөрний хөндийд аймшигт үер нүүрлэнэ гэжээ. Үүнээс болоод Наполеон төслөөсөө татгалзаж улмаар энэ санаа 1847 онд судлаачид Газрын дундын тэнгис, Улаан тэнгис хоёрын усны түвшин нэг их зөрүүтэй биш гэж батлах хүртэл орхигдсон байна.
5
Британийн Засгийн газар татгалзаж байв
1854 онд Францын элчин сайд Фердинанд Лессепс эзэн хаан Наполеон III-ын дэмжлэгээр “Суэцийн суваг” компани байгуулжээ. Харин Британийн засаг захиргаа үүнийг нь далайн хүчирхэг байдалд ашиглах гэж энэ төлөвлөгөөний эсрэг сурталчилгааны аян эхлүүлжээ. Их Британийн Засгийн газар Францыг эгэл хүмүүсийг дээрэмдэх гэж байна хэмээн буруутгаж, Британийн Ерөнхий сайд лорд Пальмерстон (Henry John Temple, Palmertson) Лессепсийг шүүмжилж байжээ. Энэ бүхэн Британийн засгийн газар 1875 онд Египетийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг ашиглан компанийн 44 хувийг худалдан авахад их дэмжлэг юм.
6
Сувгийг гараар, бас орчин үеийн техник ашиглан барьсан
Асар их, 75 сая шоо метр элс хуулж хаяхад тун их хөдөлмөр шаардагдахад эхлээд Египетийн ядуу тариачдыг ашиглаж байж. 1861 оны сүүлчээс хэдэн арван мянган ажилчид хүрч малтуур ашиглан хөдөлмөрлөсөн ч ажил маш удаан явж байлаа. Үүнээс болоод Египетийн эзэн хаан Исмаил Паша (Isma'il Pasha) 1863 онд албадан хөлөлмөрийг хориглох шийдвэр гаргалаа. Ажиллах хүч дутагдаад ирэхээр Лессепс болон "Суэцийн суваг" компани арга барилаа өөрчирлж хэдэн зуун уурын машин, шороо хутгагч ашиглаж эхэлсэн байна. Шинэ техник, технологи хөдөлмөрийн бүтээмжийг эрс дээшлүүлжээ. Сувгийн барилгын ажлын дөрөвний гурвыг хүнд техникээр гүйцэтгэсэн гэдэг.
7
Эрх чөлөөний хөшөөг анх сувагт зориулан бүтээжээ
1869 он гэхэд барилгын ажилд дуусах тийшээ хандаж байлаа. Францын уран брималч Фредерик Огюст Бартольди (Frédéric Auguste Bartholdi) Лессепс болон Египетийн Засгийн газартай ярилцаж, Газар дундын тэнгисийн рээгдээр суваг руу ордог үүдэнд “Азийг гэрэлтүүлэгч Египет” хөшөө байрлуулах талаар санал тавьжээ. Тэр 27 метр өндөртэй Египетийн тариачны уламжлалт хувцас өмссөн эмэгтэй далайн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэх бамбар барьсан байхаар төлөвлөж байж. Тэгээд төсөл бодит зүйл болсонгүй үлдэж. Харин 1886 онд Бартольд Нью-Йорк хотод зориулан шинэ хувилбар гаргаснаар алдарт “Эрх чөлөөний хөшөө” болж босчээ.
8
Суэцийн болон Панамын сувгийн хооронд холбоо бий
Францын элчин сайд Лессепс Төв Америк дахь Панамын хуурай замыг сэтлэх санлыг хамгийн анх гаргажээ. Ажил 1881 онд эхэлж, түүний хэлснээр Суэцийн сувгийг барихаас хамаагүй хөнгөн байсан гэдэг. Бүх зүйл яг таг бүтэж байлаа. Гэхдээ суваг барих үеэр олон мянган хүн ширэнгэн ойн уур амьсгалаас болон амь алдаж компани 260 сая ам.долларын алдагдал хүлээж, төслөө ч дуусгалгүй 1889 онд орхижээ. Зөвхөн 25 жилийн дараа л Панамын сувгийг барьж дуусгасан байна.
9
Суэцийн суваг хүйтэн дайнд чухал үүрэг гүйцэтгэв
1956 онд Суэцийн хямрал нь Египет болон Англи, Франц, Израилын зэвсэгт хүчний хоооронд богинохон дайн үүсэх шалтгаан боллоо. Хэрэг явдал Египет 1922 онд тусгаар тогтнолоо олсноос мөн Британи тус улсын эрэг орчмын бүсийг эзэлснээс болсон байна. 1956 оны долдугаар сард Египетийн ерөнхийлөгч Гамаль Абдель Насер (Gamal Abdel Nasser) тус сувгийг үндэснийх болгосноор зөрчилдөөн улам хурцдах нь тэр. Аравдугаар сар гэхэд Их Британи, Израиль, Францын нэгдсэн хүчин Египет рүү давшиж эхэллээ.
Цэргийн хүчээр ялдгийн даваан дээр ЗХУ-ын шахалт шаардлагаар арай гэж зогсов. Их Британийн Ерөнхий сайд Энтони Иден (Anthony Eden) огцорч ийнхүү Суэцийн суваг Египетийн мэдэлд үлдлээ.
10
Бүхэл бүтэн флот Суэцийн сувагт найман жил зогсчээ
1967 оны зургадугаар сард Зургаан өдрийн дайны дараа Суэцийн сувагт асар их мина болон үүнээс үүдэн олон хөлөг живснээс Египетийн эрх баригчид сувгийг хаалаа. Энэ үед олон орны 15 хөлөг сувгийн яг голд Том гашуун нурын тэнд зогссон юм. Тэд тэндээ найман жил үлдэж элсэнд дарагдсанаар “Шар флот” хочтой болсон байна. Хожим 1975 онд л тус хөлгүүдийг сувгийн хоолойгоор гарахыг зөвшөөрчээ. Зөвхөн хоёр хөлөг л өөрөө гарсан бол бусдыг нь чирч гаргасан байна.
11
Суэцийн сувгийг дахин засварлана
Суэцийн сувгаар өдөр тутам 50 орчим хөлөг дайран өнгөрч Египет улсын төсөвт жил бүр 5 тэрбум ам.долларын орлого оруулж байна. Гэсэн ч ачаалал улам нэмэгдсээр байгаа болохоор сувгийн өргөн, гүн нь өнөөгийн том хөлгүүдийг нааш цааш зорчиход шаардлага хангахгүй болж байгаа гэнэ.
2014 оны наймдугаар сард Египет сувгийн гүнийг нэмэх, 35 км өргөн шинэ нэмэлт суваг байгуулахтөсөл зарлав. Төслийн нийт өртөг 8,5 тэрбум ам.доллар. Ингэж шинэчилсний дараа 2023 он гэхэд сувгаас орох орлого хоёр дахин нэмэгдэнэ гэж Египетийн эрх браигчид тооцоолж байгаа юм.
12
Суэцийн сувгийн гүүр
2001 оны аравдугаар сарын 9-нд суваг дамнан Ази Африкийг болон Порт-Саид болон Исмаил хотуудыг холбосон Хосни Мубаракийн нэрэмжит гүүрийг нээсэн байна. Францын Тарн голын хөндий дээрх 341 метр өндөр Мийо гүүрийг ашиглалтад орох хүртэл 70 метр өндөр, 340 метр урт энэ гүүр хамгийн өндөр гүүр тооцогдож байсан юм. Гүүрийг Японы нэг, Египетийн хоёр компани дөрвөн жилийн хугацаанд барьсан байна.