1
Хонгконгд зөвхөн хятадууд амьдардаг
Хонгконгийн хүн амын ихэнх хэсгийг Хятад буюу Хан үндэстэн бүрдүүлдэгч тус хотод Филиппин, Индонези, Энэтхэг, Пакистан гаралтай иргэд цөөнгүй бий.
2
Хонгконгчууд бүгд Кунгфу мэддэг
Хонгконг зодоонтой киногоороо дэлхийд алдартай. Үүнээс нь болоод тэндэхийн хүн бүр кунгфугээр хичээллэдэг гэсэн ойголт хаа сайгүй тархсан байдаг. Үнэндээ тулааны урлагаар хичээллэдэг хүмүүсийн тоо Хонгконгийн хүн амын нэг хувьд ч хүрэхгүй.
3
Хонгконгчууд бүгд англи хэл мэддэг
Хэдийгээр Их Британийн эрхшээлд 150 жил байсан ч гэлээ ихэнх хонгконгчууд англиар цөөн тооны үг л мэддэг аж.
4
Хонгконгчууд нохой, могойн мах иддэг
Нохой, могойн махаар хоол хийдэг газар Хонгконгд байдагч тэдгээрийг олохын тулд багагүй цаг зарцуулах хэрэг гарна. Үнэндээ Хонгконг нь дэлхийн хамгийн өндөр хоолны соёлтой хотуудын нэгт зүй ёсоор ордог .
5
Хонгконгчууд бүгд мөрийтэй тоглодог
Хонгконгийн морин тойруулга дэлхийд алдартай ч иргэдээ хоосруулахгүйн тулд хонгконгийн засаг захиргаа чанга мөрийтэй тоглоомын бодлого баримталдаг.
6
Хаа сайгүй гэрэлт самбар
Кино, сонин сэтгүүл, сурталчилгаа гээд бүх зүйл дээр Хонгконгийг гэрэлт самбраар дүүрэн хот мэт харагдуулдаг. Үнэндээ тэдгээр нь худалдааны гудамжуудад байралдаг бөгөөд тэдгээр нь хотын 32 хувийг л эзэлдэг юм.
7
Хонгконгд байнгийн түгжрээтэй байдаг
Хонгконг нь үнэндээ авто машины хэрэглээ харьцангуй бага байдаг хотуудын нэг юм. Энд аялахаар ирсэн жуулчдын 90 хувь нь нийтийн тээврээр зорчдог бөгөөд өдөрт 5 сая хүн нийтийн тээврээр зорчдог байна.
8
Хонгконг нь зөвхөн тэнгэр багандсан барилгаас бүрддэг
Итгэхэд бэрх ч гэлээ Хонгконгийн газар нутгийн дөрөвний гуравыг нь цэцэрлэгт хүрээлэн, усан сан, уул, далайн эргийн дагуух хөдөө газрууд эзэлдэг юм шүү.
9
Хонгконгчууд эх газрын хятадуудтай адилхан
Энэ үг бол хонгконгчуудын хувьд дээд зэргийн доромжлол юм. Хонгконг хүмүүсийн үйл хөдлөл, хэл яриа, зан авир гээд бүх зүйлээрээ эх газрын хятдуудаас ялгардаг. Та Хонгконгд хэдхэн хоноод хоёр үндэстний ялгааг мэдрэх болно.
10
Хонгконгийн бараа үнэтэй
Мэдээж нэртэй том дэлгүүрүүдийн бараа нь тэнгэрт тулсан үнэтэй ч гудамжны захууд нь танд үнэхээр боломжийн үнэ санал болгох болно.