Бидний юугаа ч зориулахаас үл татгалзах бяцхан үр минь амьдралын босго алхахаар бага сургуульд саяхан элссэн. Ухаалаг зулзагахан маань цэцэрлэгт байхаасаа ээж ааваасаа шалсаар байгаад тоо, үсэг заалгаж хэдийнэ уншиж, бичээд сурчихсан. Хүүхэддээ зарцуулах цаг хомсхон ч түүнийхээ бяцхан зүрх юу хүсдэгийг үргэлж мэдэрч, ойлгохыг хичээдэг болохоор охиныхоо хэлсэн бүхнийг биелүүлэхийг хичээдэг юм.
Манайх гэдэг айл хотын төвийн хуучны гэгдэх 5 давхар байрны 2 өрөөнд аж төрөн суудаг. Хэдий жижиг ч гэлээ эхнэр бид хоёр орон сууцаа орчин үеийн заслаар цэмцийтэл нь зассан учраас бид гуравтаа л тохилог, орой ажил, сургуулиасаа ирээд амрахад их тухтай. Харин 2 өрөө байр учраас охиндоо тусдаа өрөө гаргаж чадаагүй ч түүнийхээ сурах хүсэл тэмүүллийг дэмжих үүднээс том өрөөнийхөө тагтийг охиндоо өрөө болгон дулаалж, тохижуулсан юм. Одоохондоо бяцхан үрд минь хангалттай эргэж, хөрвөх зайтай басхүү тохилог учраас тэр минь маш их баярлаж гэрийн даалгавраа хийж сууна. Бидний охин багаасаа номонд дурлаж эхэлсэн учир түүндээ зориулж хотын аль сайн номтой дэлгүүрээс дуртай номыг нь авч өгсөөр байгаад номын тавиуртай болохоор хэмжээний болчихсон. Иймээс бид охиныхоо бяцхан ертөнцөд зориулан тусгай номын тавиурыг тагтан дээрээ хийлгэж наана нь тухтай сууж хичээлдээ шамдах боломжтой ширээ сандал байрлуулж мөн нөгөө талд нь тоглох, амрах хэсгийг гаргаж өгсөн юм. Жижиг зайг оновчтой ашиглан хийсэн охины минь номын тавиур тун удахгүй номоор дүүрэхнээ.
Охиныхоо хүсэл мөрөөдлөө бүтээх өөрийн гэсэн орчинг нь бүрдүүлэхэд тийм ч хэцүү байгаагүй. Нэгэнт шууд май гээд гаргаад өгөх боломж залуус бидэнд тэр бүр гардаггүй. Цалингаасаа илүүчилж хадгална гэдэг тийм ч хялбар биш, дээрээс нь бид охиныхоо ирээдүйд зориулж сар бүр хуримтлал хийдэг болохоор үлдсэн цалин маань урсгал зардалдаа л шингэчихдэг. Иймээс эхнэр бид хоёр байрны дотоод заслын асуудлаа зээлээр шийдчихсэн. Энэ нь биднийг танил нэгнээсээ мөнгө зээлэхэд байнга нэхэгдэж бухимдуулаад байхгүй амар. Жижигхэн ч гэсэн тухтай байдал нь азжаргалыг өгч байдаг болохоор би энэ байрандаа хайртай. Эцэг, эхээс нь минь үлдээсэн ганц хөрөнгө бол бидний гэр. Гагцхүү хөрөнгөө үргэлж тордож сайжруулж байх нь чухал. Одоохондоо байр маань бид гуравт болоод байгаа ч ирээдүйд олон хүүхдээ сурч, тоглуулах таатай орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Саруулхан байшиндаа үр хүүхдүүдээ тойруулаад халуун ам бүлээрээ ширээний ард суух өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.