Архитекторын алдаа цусан мөр дагуулдаг...

Хүн бүр л алдаа гаргадаг. Зарим хүний алдаа өөрт нь гай тарьдаг бол заримынх нь алдаа гэм зэмгүй өчнөөн хүний аминд хүрэх жишээтэй. Олон арван хүний аминд хүрч, цусан мөр дагуулсан архитектор, уран барилгачийн алдааны тухай дор өгүүлье. 

Архитекторын алдаа цусан мөр дагуулдаг...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Канадын Квебек хотын гүүр нурсан нь

Зураг дээр харагдаж байгаа Квебек хотын гүүр 987 метр урттай, манай гаригийн хамгийн урт ган гүүр юм. Харамсалтай нь түүхэндээ хоёр ч удаа нурсан ажээ. Эхлээд 1907 оны наймдугаар сарын 29-нд нурахад 79 ажилчин амь алдсан байна. Эмгэнэлт хэргийн гол буруутан нь америкийн инженер Тодор Купер (Theodore Cooper). Тэрээр гүүрийн жинг буруу тооцоолсноос гол хэсэг нь бусдаасаа хүнд болсон нь нурах гол үндэс болсон. Гүүрийг жилийн дараа сэргээн ашиглалтад оруулсан ч 1916 онд төвийн нэг хэсэг нь бас нурж 13 хүн амь алджээ. Гурван жилийн дараа гүүрийг арай гэж ашиглалтад оруулсан байна.

Канадын Квебек хотын гүүр нурсан нь

2 “Пембертон Милл” барилга нурсан нь

1860 оны нэгдүгээр сарын 10-нд Америкийн Массачусетс мужийн “Пембертон Милл” хэмээх үйлдвэрийн барилга нурснаас 149 хүн дарагдаж амь алджээ. Бариад ердөө долоон жил болсон барилга маш хямд үнэтэй гангаар багана хийснээс болж нурсан байна.

“Пембертон Милл” барилга нурсан нь

3 "Ronan Point"-д хий алдаж цамхаг нурсан нь

Лондонгийн "Ronan Point" цамхгийг ашиглалтад оруулаад ердөө хоёр сар болж байтал 1968 оны тавдугаар сарын 16-нд хий алдсанаас болж нэг талын хана бүхэлдээ нурж дөрвөн хүн амь алдаж олон хүн гэмтэж бэртжээ.

"Ronan Point"-д хий алдаж цамхаг нурсан нь

4 Жон Хэнкокийн цамхаг

Америкийн Бостоны хамгийн өндөр, АНУ-гийн хамгийн анхны шилэн барилга. Төслийг нь гаргасан Йо Мин Пей (Ieoh Ming Pei),  Хенри Кобб (Henry Cobb) нар Америкийн архитекторын хүрээлэнгийн шагнал хүртжээ. Барилгын гадна талын 250 кг жинтэй шилэн хавтангууд салхинд унан ойр орчиндоо аюул учруулж эхэлсэн юм. Салхины хурд нэмэгдээд ирэхээр цагдаагийнхан ойролцоох гудамжийг хаахад хүрсэн байна. Шинжээчид дараа нь гадна талыг бүрсэн шилэн хавтан нь ийм шийдэлд зориулалтын бус болохыг тогтоожээ. Бүх хавтанг солиход 7 сая ам.доллар зарцуулсан юм.

Жон Хэнкокийн цамхаг

5 Солонгосын “Sampoong” худалдааны төв

АНУ-ын Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг 2001 оны есдүгээр сарын 11-нд нурахын өмнө  Сөүлийн худалдааны төвийн барилга нурсан нь хамгийн олон хүн амь үрэгдсэн том сүйрэлд тооцогдож байлаа. 1995 оны зургадугаар сарын 29-нд болсон энэ ослоор 502 хүн амь алдаж, олон хүн бэртэж гэмтсэн юм. Барилга өмнө нь 1994 оноос түгшүүрийн харанга дэлдэж эхэлжээ. Хоёрдугаар давхарт спортын танхимын дэргэд байсан санхүүгийн төв нэгдүгээр давхарт нүүж, оронд нь номын дэлгүүр оржээ. Олон номын хүнд жин спортын төвийн хананд цуурал үүсгэж эхэлж. Үүнийг зогсоохын тулд 1995 оны гуравдугаар сарын 3-нд номын дэлгүүрийг хаасан ч цуурал үргэлжилсээр л байлаа. Дөрөвдүгээр сар гэхэд цуурал хойд хэсэг дэх зоогийн газарт хүрч хананаас нь элс гарсаар улмаар тавдугаар давхрын тал нь сууж эхэлсэн байна. Хожим зургадугаар сарын 29-нд худалдааны төвийн захирал шуурхай хуралдаан зарлаж барилгын талаар мэдээлээд тавдугаар давхрыг хаасан ч байдал улам дордсоор байв. Тэр орой 17 цаг 40 минут гэхэд удирдлага түгшүүр зарлаж бүх хүнийг барилгаас түргэн гарахыг анхааруулжээ. Гэвч 10 минутын дараа дээвэр нурж, улмаар урд хэсэг бүрэн нурлаа. Түгшүүрийн дохиогоор гарч амжаагүй тэнд ажиллагсад, худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хүмүүс нуранги дор дарагдсан байна.

Солонгосын “Sampoong” худалдааны төв

6 "Lotus Riverside" башин унасан нь

2009 оны зургадугаар сард Шанхайд орон сууцны 13 давхар барилга унасан осол гарлаа. Барилгыг ашиглалтад өгөөд ердөө хэдхэн хонож байсан болохоор азаар хэн нэгэн өртөж хохирсонгүй. Хожим нь олж тогтоосноор байшингийн тулгуурууд нь хятадын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд мөрддөг стандартад нийцэхгүй, хамаагүй нарийн байсан гэнэ. Үүний зэрэгцээ барилгачид муу чанарын цемент ашигласан байжээ. Энэ бүхнээс болоод барилгын суурь нь барилгаа даасангүй нурсан нь энэ.

"Lotus Riverside" башин унасан нь

7 "Rana Plaza" оёдлын үйлдвэрийн барилга

2013 оны дөрөвдүгээр сарын 24-ний өглөө Бангладешийн Савар хотын оёдлын үйлдвэрийн найман давхар барилга нурж 1129 хүн дарагдаж амь алдан, 2500 хүн бэртэж гэмтжээ. Тухайн өдөр барилгын нүүрэн тал цуурч эхлэхэд түгшүүр зарлаж хүмүүсийг тэндээс даруй гарах тушаал өгсөн юм. Харамсалтай нь энэ шийдвэрийг доод давхарт байдаг дэлгүүр, банкны ажилтнууд л биелүүлж, дээд давхрынхан ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Барилга нурахад тэнд 3122 хүн байсан гэдэг.

"Rana Plaza" оёдлын үйлдвэрийн барилга

8 Конемог нуурын "Саут-Форк" далан нурсан нь

Америкийн Пенсильвани мужийн Конемог нууран дээрх "Саут-Форк" далан нь хиймэл нууранд барьсан тухайн үеийнхээ хамгийн том бүтээн байгуулалт байсан юм. Арайхийн барьж дуусахад эхнээсээ суулт өгөөд эхэлчихсэн байж. Иймд тус мужийн захиргаа даланг бизнесмэн Бенжамин Ф. Руфф (Benjamin Ruff) гэгчид зарсан байна. Шинэ эзэн далангийн зэргэлдээ тансагчуудад зориулсан загасчдын клуб барьж, нурж байгаа байгууламжид өнгөн засал хийж далдалсан аж. Инженерүүд бүр 1880 онд үзээд Руффад нурах аюултайг анхааруулсан ч харамсалтай нь Руфф үүнийг үл тоосон юм.

Гэтэл тавдугаар сард хүчтэй салхины улмаас усан сангийн усны түвшинг дээшилж асар их усны жин даланд ачаалал өгснөөр далан нурж. 20 сая тонн ус Жонстаун хот руу үеэрлэн орох нь тэр. Гамшгийн улмаас 2209 хүн амь алджээ.

Конемог нуурын "Саут-Форк" далан нурсан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()