Хөгжлийн Голомт - Дэлхийн жишиг Монголын банк

“Дэлхийн жишиг Монголын банк” болно хэмээн алсын хараагаа тодорхойлж, үйлс бүхнээ  зориулж буй Голомт банкны хамт олон “ONE BIG FAMILY” буюу “БИД НЭГЭН ГЭР БҮЛ” уриан дор анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуран чуулж, “ALL STAFF FORUM”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд Голомт банкаар овоглодог 69 газар хэлтэс, 15 аймгийн 86 салбар нэгжийн 1800 ажилтан оролцож, өөрийн ур чадвар, мэдлэг оюуныг цэнэглэх сургалтад хамрагдсанаас гадна бүгд нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн зорилго доор нэгдэж чадсанаараа онцлогтой болсон юм.  

Хөгжлийн Голомт - Дэлхийн жишиг Монголын банк

Голомт банк нь ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх, урам зоригийг нь бадраах, өөрийн авъяас чадвар, хүч хөдөлмөрийг шударгаар сорих боломжийг олгох үүднээс жил бүр “Од” ажилтныг тодруулж, томоохон шагналыг олгодог уламжлалтай.

Тэгвэл бүх ажилчдыг нэгтгэсэн “ALL STAFF FORUM”-ын үеэр 2018 оны Од ажилтанд гардуулах Porsche загварын цоо шинэ авто машиныг танилцуулснаас гадна нийт ажилтнуудын цалин, урамшууллын тогтолцоо шинэчлэгдсэн талаарх таатай мэдээллийг хүргэсэн юм.

Голомт банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн техник технологийн дэвшилтэй мөр зэрэгцэн алхахын зэрэгцээ банк санхүүгийн салбарын хөгжлийн хурдыг эх орондоо нэвтрүүлэх, менежментийн шилдэг арга туршлагыг нутагшуулах зорилготой цогц сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсний нэг нь банкны салбар нэгжийн удирдлагуудад зориулсан “Зуны академи” юм.

Голомт банкны 120 захирал хамрагдсан энэ удаагийн “Зуны академи”-ийн сургалт нь Монголын нууц товчооноос сэдэвлэгдсэн тун өвөрмөц арга барилаар явагдсан бөгөөд амжилтад хүргэх стратегийг хэрхэн боловсруулах, шийдвэр гаргах, багаар ажиллах дадлагыг олгосноороо онцлогтой байв.  

Ийнхүү зуны зугаатай өдрүүдийг Голомтчууд тун завгүй үр бүтээлтэй үдэж байна. Голомт банкны хамт олон төрөлх банкныхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс бүхнийг эрхэмлэн ажилласнаар эх орныхоо хөгжлийн голомт байх үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадна гэдгээ дахин бататгалаа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.