Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Өдгөө зургаан нас хүрч байгаа Ернар Алибекова (Yernar Alikbekova) хүүг "Казахстаны Бенжамин Баттон" гэж нэрлэх болжээ. Учир нь тэрбээр маш ховор тохиолддог арьс унжих өвчнөөр өвдсөн тул яг л 80 настай хүн шиг харагддаг аж. Хэдийгээр төрөх үедээ цоо эрүүл мэт байсан ч хоёр сартайгаас нь эхлэн арьс нь унжиж эхэлсэн гэж хүүгийн ээж хэлжээ. 

Дэлхийн хамгийн хөгшин царайтай хүүгийн хагалгаа амжилттай болжээ

Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө казах хүү гоо сайхны хагалгаанд орсон байна. Хэдийгээр гоо сайхны хагалгаанд 18-аас доош насны хүүхэд оруулахыг хориглодог ч эмч нар хөөрхий хүүг өрөвдсөндөө  мэс ажилбар хийхийг зөвшөөрсөн байна. 

Ернар Алибекова хүү Астана хотын төв эмнэлэгт хоёр долоо хоногийн өмнө хагалгаа хийлгэжээ. Түүний биеийн байдал сайн байгааг ээж нь хэлээд сар гаруйн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийх ёстой болсныг саяхан мэдэгдсэн юм.

Ернар Алибекова хүүгийн мэс заслын дараах төрх хараахан олонд ил болоогүй бөгөөд бид гарсан даруйд нь та бүхэнд хүргэх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()