Нойр булчирхай өвчлүүлдэг 5 төрлийн ундаа

Нойр булчирхай бол хүний биеийн хамгийн чухал эрхтний нэг бөгөөд хоол боловсруулахад шаардлагатай фермент, дааврыг ялгаруулж, өөх тос, нүүрс ус, уургийн бодисын солилцоог тэнцвэржүүлдэг. Нойр булчирхайн үйл ажиллагаа муудах нь эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Тиймээс нойр булчирхайгаа хамгаалах нь зүйтэй. Таны идэж, ууж байгаа зүйл эрүүл мэндийн тань толь болдог учир хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулахдаа маш анхааралтай байх хэрэгтэй юм. Ингээд нойр булчирхайд ямар ундаа муугаар нөлөөлдөг болохыг сонирхоцгооё.

Нойр булчирхай өвчлүүлдэг 5 төрлийн ундаа

1 Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа нь нойр булчирхайд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй эдийг гэмтээж шархлуулдаг аж. Энэ нь нойр булчирхайн үрэвслийн эх үүсвэрийг тавьдаг бөгөөд хожим нь панкреатит болох магадлалтай.

Зөөлөн согтууруулах ундаа таны эрүүл мэндэд бага хор хөнөөл авчирна гэж бодож байвал энэ бол худлаа зүйл. Эрдэмтдийн судалгаанаас харахад зөөлөн согтууруулах ундаа нь заримдаа хатуугаасаа илүү хор хөнөөлтэй байдаг аж.

Согтууруулах ундаа

2 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрстөрөгч нь нойр булчирхайд их хэмжээний ачаалал өгдөг бөгөөд хийн бөмбөлгүүд нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг байна.

Чихэрлэг хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэх нь чихрийн шижин, ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл гэх мэт өвчний эх үүсвэрийг тавьж өгдөг.

Хийжүүлсэн ундаа

3 Кофе

Өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь нойр булчирхай болон хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Учир нь кофе уух үед хоол боловсруулах эрхтэн нь ямар нэгэн зүйл идсэний дараах үе шиг ажиллаж эхэлдэг. Ингээд эдгээр эрхтэн хоол боловсруулах үүрэгтэй ферментүүд ялгаруулж эхэлдэг бөгөөд та ямар нэгэн зүйл идээгүй байгаа учир эдгээр фермент эд эрхтнийг тань гэмтээнэ.

Кофе

4 Бэрсүүт жимсний шүүс

Бэрсүүт жимсний шүүсийг их хэмжээгээр уух нь нойр булчирхайд тийм ч таатай нөлөөлдөггүй байна. Хэрвээ таны биед их хэмжээний хүчил орох юм бол хоол боловсруулах эрхтнүүд энэхүү хүчлийг боловсруулах чадваргүй байдаг. Үүнээс болоод бидний нойр булчирхай маш ихээр хорддог.

Бэрсүүт жимсний шүүс

5 Өтгөн цай

Өтгөн байхуу цай нь эрүүл мэндэд хор хөнөөлтөй бөгөөд хоол боловсруулах эрхтэнд кофены адилаар сөрөг нөлөө үзүүлнэ. Кофе болон өтгөн цайг хоол идсэний дараа уух хэрэгтэй. Эхлээд эдгээр шингэнийг уугаад дараа нь хоол идсэн ч таны эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирна.

Өтгөн цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()