Гоо сайхны санаанд оромгүй мэс ажилбарууд

Өнөө үед гоо сайхны мэс засал хийлгэх нь жирийн үзэгдэл болжээ. Гэтэл бусдаас онцгойрч харагдах хүсэлдээ автсан зарим хүмүүс хэний ч санаанд оромгүй биеийнхээ хэсгүүдэд мэс хүргэж эхэлжээ. Та бүхэнд гоо сайхны гаж мэс ажилбар хийлгэсэн хүмүүсийн талаар сонирхуулъя. 

Гоо сайхны санаанд оромгүй мэс ажилбарууд

1 Хүүхэн харааны өнгөө өөрчлүүлэх хүсэлтэй иргэд олширчээ

АНУ-ын "Bright Ocular" компани хүний нүдэнд тусгай силикон шахаж хүүхэн харааных нь өнгийг өөрчлөх хагалгаа хийж эхэлжээ. Тус силиконыг анх хүүхэн харааны гажигтай хүмүүст зориулан нээсэн ч нүднийхээ өнгийг өөрчлөх хүсэлтэй олон хүн энэ хагалгааг хийлгэх болсон юм. 

Хүүхэн харааны өнгөө өөрчлүүлэх хүсэлтэй иргэд олширчээ

2 Тавхайн хэмжээгээ томруулах хагалгаа

Барууны орнуудад хөлний хэмжээг силиконы тусламжтайгаар томруулах хагалгаа хийж эхэлжээ. Энэ хагалгааг хөлийнхөө тодорхой хэсгүүдэд силикон шахуулж өндөр өсгийтэй гутал дээр илүү сайн тогтох хүсэлтэй эмэгтэйчүүд хийлгэдэг юм. 

Тавхайн хэмжээгээ томруулах хагалгаа

3 Унадаггүй сормуус 10 жилийн баталгаат хугацаатай

Хиймэл сормуус байнга наахаас залхсан бүсгүйчүүд унадаггүй сормуус суулгуулдаг болжээ. Унадаггүй сормуусыг хүний үсээр хийдэг бөгөөд нэг л суулгуулсан  бол дор хаяж арван жил найдвартай тогтдог гэнэ. 

Унадаггүй сормуус 10 жилийн баталгаат хугацаатай

4 Нүдний шивээс

Хүмүүс арьсан дээрээ шивээс хийлгэж ханасан бололтой. Хэт эрсдэлтэй байж мэдэх энэ шивээсийг нүдэн дээрээ будаг шахуулан хийлгэдэг ажээ. 

Нүдний шивээс

5 Унжсан өгзөгний арьсаа татуулах мэс ажилбар

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүс өгзөг орчмынхоо унжсан арьсыг татуулах нь түгээмэл болж байгаа гэнэ.  

Унжсан өгзөгний арьсаа татуулах мэс ажилбар

6 Покерчид ботокс сонирхож эхэлжээ

Ботокс нь булчингийн үйл ажиллагааг саармагжуулж, үрчлээсийг тэнийлгэх үйлчилгээтэй байдаг учраас хүмүүс үүнийг ихээхэн сонирхдог. Ботокс шахуулсан хүний нүүрний булчин ямар ч хөдөлгөөнгүй болдог учраас тэд инээх нь битгий хэл хөмсгөө ч өргөж чаддаггүй. Харин үүнийг олж мэдсэн мэргэжлийн мөрийтэй тоглоомч бусдад нүүрнийхээ хөдөлгөөнийг уншуулахгүйн тулд уруул, дух хөмсөг зэрэг газрууддаа тусгайлан ботокс шахуулж эхэлжээ. 

Покерчид ботокс сонирхож эхэлжээ

7 Хөх томруулах тариа

Хэсэгхэн хугацаанд ч болов бусдад таалагдахыг хүссэн эмэгтэйчүүд Токиогийн эмнэлгүүдэд хандан "Cinderella Breast Augmentation" хэмээх үйлчилгээ авдаг болжээ. Хөх томруулах энэхүү үйлчилгээ нь ердөө 30-хан минутын дотор таны хөхөнд ус, сүүн хүчил, электролитуудын найрлагатай шингэнийг шахаж томруулдаг юм. Энэ бодис нь хүний ​​биед агуулагдах шингэний найрлагатай ойролцоо байдаг тул эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд шингэн дутагдсан, эсвэл цус ихээр алдсан өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэдэг аж. Гэсэн хэдий ч 24 цагийн дараа таны хөх буцаж хуучин хэвэндээ орох юм. 

Хөх томруулах тариа

8 Яс үндсээ сольсон нь

Бразилийн иргэн Макс Ниш (Max Nish) 2009 оноос Солонгосын дуу хөгжимд дурлаж, олон ангит киног нь шимтэн үзэх болсон бөгөөд эцэст нь тус үндэстний соёлд хайртай болжээ. Тэрбээр эцэст нь 2014 онд солонгос залуу болохоор шийдсэн байна. Макс Ниш өөрийгөө солонгос төрхтэй болгохын тулд 10 гаруй хагалгаа хийлгэж, нэрээ Шиан Ниши (Xiahn Nishi) болгон өөрчилсөн бөгөөд өдгөө Өмнөд Солонгост аж төрдөг гэнэ. 

Яс үндсээ сольсон нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()