IFA үзэсгэлэнгийн талбайн гуравны нэгээс илүү хувь нь хиймэл оюун ухаан (AI)-тай бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа бөгөөд энд ThinQ Travel, ThinQ Gourmet, ThinQ Style гэсэн гурван хэсгээс бүрдсэн LG ThinQ оролцож, амьдралын хэв маягийг өөрчлөх бүтээгдэхүүнүүдийг дэлгэн харуулжээ. Хэсэг бүрт танилцуулагдаж буй гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнүүд нь гэрийн тавилгатай хосолсноор илүү футуристик дизайнтайгаар зохион бүтээгдсэн юм. Арга хэмжээ, өрхийн хэрэглээ, үйлчилгээний газар гээд хүний хэрэгцээ бүрт LG ThinQ брэнд хэрхэн амьдралыг илүү тухтай, хөнгөвчлөх болохыг үзүүлнэ.
ThinQ Travel хэсэг нь LG-ийн хиймэл оюун ухаан (AI)-тай зурагт ашиглан хэрхэн хялбар аргаар аялах газраа хайж олох, дараа нь LG G7ThinQ ухаалаг гар утас ашиглан нислэгийн тийз болон буудал захиалахыг харуулж буй юм. Google Assistant горимтой webOS үйлдлийн системтэй LG ухаалаг зурагт нь тун удахгүй дараах долоон оронд худалдаалагдах болно: Австрали, Канад, Франц, Герман, БНСУ, Испани болон Их Британи. WebOS үйлдлийн системтэй ухаалаг зурагт нь LG-ийн дуу хоолой танигч нь глобал стратегийн хүрээнд таван төрлийн хэлний сонголттой анх удаа АНУ-ын зах зээлд амжилттай нэвтэрсэн.
Google Assistant горимыг LG ухаалаг зурагтад суурилуулснаар хэрэглэгчид өдөр тутмын ажлаа төлөвлөх, шаардлагатай асуултдаа хариулт олох болон гэрийн бусад ухаалаг төхөөрөмжийг удирдах боломжийг олгоно. IFA үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид Миланы загварын долоо хоногт танилцуулагдсан, Италийн Натуззи брэндийн тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгчтэй хамтран бүтээсэн, гайхалтай амьдрах орон зайг бий болгосон, бүх зүйл интернэтэд хэмээх зочны өрөөг сонирхох боломжтой юм. Энэхүү өрөө нь ThinQ хиймэл оюун ухаантай LG X-BOOM аудио хөгжмийн чадавхыг илүү тодотгож өгсөн бөгөөд буйдангийн тохиргоо болон өрөөний гэрлийн тохиргоог хэрхэн өөрчилж болохыг харуулсан юм.
Үзэсгэлэнд танилцуулагдаж буй амьдралын хэв маягийг өөрчлөх LG ThinQ хэсгийн үндсэн технологи бол LG Centum систем, LG SUPER UHD болон LG OLED зурагтад нэвтрүүлсэн LG ThinQ хиймэл оюун ухаан юм. Үзэсгэлэнд ирсэн зочдын анхаарлыг дээд зэргээр татсан бүтээгдэхүүн бол LG OLED зурагтын шинэ загвар болох хиймэл оюун ухаантай, өргөн өнцгөөр харах боломжтой, гүн хар болон бодит амьд өнгийг илүү нарийвчлан харуулах 7,680 x 4,320 пикселийн нягтралтай, 88 инчийн дэлхийн хамгийн анхны 8К OLED зурагт байлаа. Дэлгэцийн салбарт анхлан нэвтрүүлсэн бусад технологи бол шингэн талст хэлбэрийн пиксэлээс тогтох 173 инчийн Микро LED дэлгэц юм. Дэлгэцийг гэрийн кино театр болгон ашиглах боломжтойгоос гадна хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр тохируулан хэрэглэх боломжтой юм.
Мөн IFA үзэсгэлэнгийн LG-ийн хэсэгт зочлогчдод зориулан байгалийн үзэсгэлэнт газрыг харуулах LG OLED Canyon суурилуулалтыг байрлуулсан юм. Колумбын мөсөн гол, Игуазу хүрхрээ, Антелопе хавцал, Улаан Модон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Халеакала галт уул гэсэн таван байгалийн үзэсгэлэнт газрын нарийвчилсан дүр зураг бүрийг 258 ширхэг хүнхэр болон гүдгэр LG OLED дэлгэцээр харах боломжтой юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.