10
"Nissan 370Z"
“Nissan 370Z” нь Америкт хамгийн шилдэг борлуулалттай спорт загварын машинуудын нэг юм. 2018 оны "Nissan 370Z" нь тансаг зэрэглэлийн, спорт болон хайбрид загварын “эрлийз” юм. Хөдөлгүүрийн стандарт нь 2.5 литрийн зургаан цилиндртэй, шинэчлэгдсэн “V6” болон хайбрид холимог хөдөлгүүртэй. Түүнчлэн “Safety Sense”-ийн дэвшилтэт цахим аюулгүй ажиллагааны аппарат, жолоодлогын тусламжийн технологи бүхий стандарттай бүтээгджээ. Эдгээр нь явган зорчигчийг илрүүлж, автомат хурдны хайрцгийн тусламжтайгаар хурдыг тохируулдаг. "Nissan 370Z" 30 мянган ам.долларын үнэтэй.
9
"Abarth 124 Spider"
"Fiat" компанийн үйлдвэрлэсэн уг автомашин 246 км/цагийн хурдтай давхих хүчин чадалтай төдийгүй 0-100 км/цагийн хурдыг 6.5 секундэд авдаг гэнэ. "Abarth" цувралын анхны загварыг 1992 онд гаргаж байсан бөгөөд өдийг хүртэл үргэлжлүүлж байгаа гэхээр хэр нэр хүндтэй вэ гэдэг нь тодорхой юм. "Abarth 124 Spider" нь 38 мянган ам.долларын үнэтэй.
8
"Ford Mustang"
Дэлхий даяар домог болсон уг супер автомашины хуучин загваруудыг өдгөө дуудлага худалдаагаар хэдэн сая ам.доллараар арилждаг. Харин "Ford Mustang"-ын сүүлийн загвар болох "GT-350" нь V-8 хөдөлгүүртэй. Үзүүлэлт нь 0-100км/ц хурдыг 4.3 секундэд авдаг, дээд хурд нь 249 км/ц. "Ford Mustang" GT-350 нь 50 мянган ам.долларын үнэтэй.
7
"Audi TT RS"
"Audi TT” цуврал нь 1990-ээд оны үед хамгийн хурдан, хамгийн үнэтэй төмөр хүлэг байлаа. Харин "Audi TT RS" нь 286 км/ц дээд хурдтай, 0-100 км/цагийн хурдыг 4.2 секундэд авдаг үзүүлэлт нь тун муугүй. "Audi TT RS" нь 65 мянган ам.долларын үнэтэй.
6
"Lotus Elise Sport"
"Lotus Elise Sport" нь 4 секундэд 100км/ц хурд авах хүчин чадалтай бөгөөд дээд хурд нь 321 км/ц юм. Уг хүлэг 74 мянган ам.долларын үнэтэй.
5
"BMW M2"
"BMW" компани энэхүү төмөр хүлгийг бүхий л талаас нь бодолцож үйлдвэрлэжээ. Супер автомашины төрөлд хүч түрэн орж ирсэн “BMW M2” нь 0-100км/ ц хурдыг 3.9 секундэд авч, цагт 325 км хүртэл хурдалдаг. "BMW M2" нь 55 мянган ам.долларын үнэтэй.
4
"Toyota GT86"
“Toyota”-гийн алдартай “GT” цувралын шинэ загвар 2018 онд дахин шинэчлэгдсэн бөгөөд шинэ загвар нь илүү зоримог шийдэлтэй болжээ. Гол өөрчлөлт нь хөдөлгүүр. Гурван хөдөлгүүртэй бөгөөд турбо хөдөлгүүр нь 1.6 литрийн дизель хэмнэх боломжтой аж. Шинэ бензин хөдөлгүүрт турбо нь 9 шатлалт автомат хурдны хайрцагтай. "Toyota GT86" нь 0-100км/ ц хурдыг 3.8 авч 315км/ц хүртэл хурдалдаг. Үнэ нь харьцангуй хямд буюу 40 мянган ам.долларын үнэтэй.
3
"Mazda MX-5"
"Mazda MX-5" нь өмнөх энэ жагсаалтын бусад машинаас харьцангуй бага үзүүлэлттэй ч итгэмээргүй хямд буюу 20 мянган ам.долларын үнэтэйн дээр муугүй хурдалдаг учраас гуравдугаар байранд оржээ. "Mazda MX-5" 0-100км/ц хурдыг 4.2 секундэд авч 291 км/ц хүртэл хурдалж чадна.
2
"Porsche 718 Cayman"
“Porsche 718 Cayman” нь 2018 онд зах зээлд гарсан даруйдаа олны талархлыг хүлээсэн юм. Урд талаасаа илүү урт, мөн өргөн, намхан харагдана. Харин тэнхлэг хоорондын зай нь 1.3 инч аж. “Porsche 718 Cayman”-ын стандарт хөдөлгүүр нь хос турбо 3.5 литрийн багтаамжтай V6 бөгөөд энэ нь 365 морины хүчтэй юм байна. 0-100км/ цагийн хурдыг 3.9 секундэд авч, 375 км/ц хүртэл хурдлах чадалтай бөгөөд 65 мянган ам.долларын үнэтэй.
1
"Alpine A110"
“Alpine A110" автомашин нь 0-100 км/ц хурдыг 3.5 секундэд авч, 358-383 км/ц хүртэл хурдлах чадвартай ч үйлдвэрээсээ дээд хурдыг нь 378 км/ц дээр түгжсэн байдаг аж. Хэрэв эзэмшигч хүсвэл тусгай болзлын дагуу дээд хурдыг чөлөөлж болно. “Alpine A110” нь 0-300 км/ц хурдыг 17.53 секундэд авч байгаа нь үнэхээр итгэмээргүй амжилт учраас жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. "Alpine A110" нь 80 мянган ам.долларын үнэтэй.