Судалгаанд 16-102 насны 300.000 орчим хүн оролцжээ. Энэхүү судалгааны үр дүнд эрдэмтэд ухаалаг байдлын илрэл болсон 148 төрлийн генийг олж илрүүлсэн байна. Үүний ачаар эрдэмтэд хараа муудах, даралт ихсэх зэрэг нь хүний ухаалаг байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэджээ. Ингээд нэлээд хугацаанд судалгаа хийсний дараа ухаалаг байдал болон хараа муудах хоёр хоорондоо холбоотой болохыг тогтоосон байна.
1
Ухаалаг хүмүүс илүү урт насалдаг
Ухаалаг хүмүүс жирийн хүмүүсээс 28 хувиар илүү шил эсвэл линз зүүж байсан бөгөөд тэдний 32 хувь нь ойрын хараа муутай байсан гэнэ.
Ухаалаг буюу нүдний шилтэй хүмүүс тархины даралт, зүрхний шигдээс, уушгины хавдар болон үе мөчний өвчнөөр бага өвчилдөг болох нь батлагджээ.
Тэд стресстэх нь бусдаас 30 хувиар бага байсан төдийгүй 17 хувиар илүү урт насалдаг байна. Үүнээс гадна ухаалаг байдал нь төрөл бүрийн зан араншинд нөлөөлдөг аж.
2
Хөгжилтэй зан бол “Тархины дасгал”
Олон нийтийн дунд үргэлж хөгжилтэй яриа өрнүүлдэг хүнийг ухаалаг гэж бодох хүн олдохгүй л болов уу. Үнэн хэрэгтээ хүн инээлгэхийн тулд аливаа асуудлыг сайтар дүгнэж, тохирсон үг хэллэг ашиглаж, хийсвэр сэтгэлгээ сайтай байх шаардлагатай учир ухаалаг байдал энэхүү зан араншинд нөлөөлөх нь тодорхой.
Эрдэмтэд хөгжилтэй занг “Тархины дасгал” хэмээн нэрлэдэг. Нью Мексикийн их сургуулийн эрдэмтэд хийсвэр сэтгэлгээ, хошигнол бичих чадварыг олон хүн дээр туршиж үзсэн бөгөөд туршилтын үр дүнд хөгжилтэй, хошин байдал нь ухаалаг байдлаасаа шууд хамааралтай болохыг тогтоожээ.
3
Солгой хүмүүс илүү ухаантай байдаг
Дээр үед солгой гараараа бичдэг хүмүүсийг заавал баруун гараар нь бичиж сургах гэж хичээдэг байсан. Энэ нь хүүхдийг сэтгэл санааны хямралд оруулж, хичээл сурлагадаа муудах сөрөг үр дагавар дагуулж байсан билээ.
Азаар орчин үед энэ дүрэм үйлчлэхээ больсон бөгөөд харин ч солгой гартай хүмүүсийг ухаалаг, үеийн хүүхдүүдээсээ илүү хөгжил сайтай хэмээн үзэх болжээ. Афины их сургуулийн хийсэн судалгаанаас харахад солгой гартай хүмүүсийн баруун тархи илүү сайн хөгжиж, ой тогтоолт сайтайгаас гадна сэтгэн бодохдоо сайн болдог гэнэ. Үүнээс гадна солгой гартай хүмүүс илүү бүтээлч сэтгэлгээтэй байж өөрийн бодлыг бодит байдал дээр амархан хэрэгжүүлдэг ажээ.
4
Байнга санаа зовох нь ухаалаг хүний шинж
Эрдэмтдийн үзэж байгаагаар хэт их ухаалаг байх нь сэтгэл зовних сөрөг үр дагавар дагуулдаг гэжээ. Их санаа зовдог хүмүүсийн тархи илүү их идэвхтэй байдаг гэнэ. IQ өндөртэй хүмүүсийн сэтгэл зовнил энгийн хүмүүсээс их байдаг болохыг эрдэмтэд баталжээ. Хэдийгээр мэдлэг таны сэтгэл зовнилыг арилгаж чадахгүй ч өөрийгөө хамгийн ухаалаг нэгэн гэж бодоход таатай байх болов уу.