1
Өмнөд Солонгос - Хатаасан наймаалж
Өмнөд Солонгост кино театрт идэж болох хүнсэнд хатаасан наймаалж багтдаг аж. Солонгосчуудын хэлснээр энэ нь маш амттай зууш гэсэн шүү.
2
Тайланд -Тахианы шөлний амттай поп корн
Тайланд улсад маш өвөрмөц амттай попкорн зардаг ажээ. Энэ попкорн нь тахианы шөлний амттай гэнэ.
3
Энэтхэг -Тахианы махан хавчуургатай талх
Энэтхэг улсын иргэд кино үзэхдээ авч иддэг хамгийн алдартай хоол бол чатни соустай тахианы махан хавчуургатай талх юм.
4
АНУ - Бяслагны соустай чипс
Хэдий Америкт хүмүүс кино үзэхдээ попкорн түлхүү авч иддэг боловч тэдний авах дуртай амттан нь бяслагтай соустай чипс гэнэ шүү.
5
Латви - Квас
Ихэнх улс оронд театрт үзвэр үзэхдээ хүмүүс ундаа авч уудаг бол латвичууд үүнийг квасаар орлуулдаг.
6
Норвеги - Бугын амталж хатаасан мах
Норвегийн кино театрт орж үзсэн бол та бугын амталж хатаасан мах идэж байгаа хүн цөөнгүй олж харна. Анх харж буй хүнд хачирхалтай санагддаг ч энэ нь тус улсад хэвийн үзэгдэл юм.
7
Испани - Наранцэцгийн самар
Монголд кинотеатрт самар цөмөхийг хориглодог. Тэгвэл Испани улсад наранцэцгийн самар цөмж идэхийг зөвшөөрдөг. Мөн хачирхалтай зүйл шүү.
8
Орос - Загасны түрс
Москва хотын зарим кинотеатрын “VIP” танхимд хүмүүс загасны түрс идэж болдгийг та мэдэх үү? Түрсээ оргилуун дарс, винотой хамт захиалж болдог ажээ.