Гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргууд

Гоо сайхны шинэ гарсан бүтээгдэхүүн худалдан авч, өөрийгөө баярлуулах нь таатай хэдий ч тэр бүгдийг авахад маш их мөнгө зарцуулах шаардлагатай болдог шүү дээ. Хэмнэлтийн горимд шилжсэн үедээ бид гоо сайхны хэрэгсэлд төдийлөн их мөнгө зарцуулах хүсэл төрдөггүй билээ. Тэгвэл гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргуудыг танд хүргэе.

Гоо сайхны хэрэгсэлд их мөнгө зарцуулахгүй байх хялбар аргууд

1 Тос шингээдэг салфетканы оронд кофены цаасан шүүрийг ашиглаж болно.

Кофены цаасан шүүр маш олон ширхэгтэйгээр хаа сайгүй худалдаалагддаг. Мэдээж энэ нь гоо сайхны тос шингээдэг салфетка худалдаж авснаас илүү хямд тусна. Эдгээр нь зөөлөн цаасаар хийгдсэнээс гадна ямар нэгэн үнэртүүлэгч агуулаагүй байдаг учир нүүрний тосыг шингээхэд нэн тохиромжтой.

Тос шингээдэг салфетканы оронд кофены цаасан шүүрийг ашиглаж болно.

2 Нарны хамгаалалттай шингэн энгэсэг

Таны  гоо сайхны будагны тавиур дээр хэд хэдэн крем, өө дарагч байгаа гэдэгт итгэлтэй байна. Алдарт нүүр будалтын мэргэжилтэн Кевин Жеймс Беннетт (Kevin James Bennitt) "Өөрт байгаа нарны хамгаалалттай тосыг ашиглаж өөрийн арьсанд тохирсон өнгөтэй кремийг өөрөө найруулан түрхэж болно" гэж хэлжээ. Үүний тулд  нарны тос, бор өнгийн кремээ 3:1 харьцаатай хийж хутгахад л хангалттай.

Нарны хамгаалалттай шингэн энгэсэг

3 Цардуулаар өөрийн будсан лакийг матте болгож болно

Хоёр грамм эрдэнэшишийн цардуулыг хумсны лакандаа хийснээр та матт өнгийн лактай болох нь ээ. Гоо сайхны блог хөтлөгчид үүнийг баталсан бөгөөд заавал бүх лакаа матте болгохгүйгээр зөвхөн будах хэмжээгээрээ таслан авч цардуул нэмсэн ч болно.

Цардуулаар өөрийн будсан лакийг матте болгож болно

4 Будаг шингээгч

Нүүрний будаг шингээгч нь будгийг тогтоцтой болгоод зогсохгүй, арьсыг илүү байгалийн мэт харагдуулахад тусалдаг. Хэрвээ будгаа сэргээж, хэт их будсан мэт харагдахыг хүсэхгүй байвал гидролатыг ашиглаж болно. Энэ нь эфирийн тосыг ууршуулах үед ялгардаг шингэн бөгөөд дэлгүүрүүдэд хямдхан худалдаалдаг.

Будаг шингээгч

5 Уруулын будгаа матт болгоход өө дарагч тусална

Матте уруулын будаг тийм ч хямд үнэтэй байдаггүй билээ. Тиймээс уруулан дээрээ өө дарагчаа түрхээд хэсэг хугацааны дараа уруулын будгаа дахин дээрээс нь түрхэхэд таны будаг матте өнгөтэй харагдах болно хэмээн нүүр будалтын мэргэжилтэн Пэт МакГрат (Pat McGrath) зөвлөжээ.

Уруулын будгаа матт болгоход өө дарагч тусална

6 Тугалган цаасаар хийсэн сэрүүцүүлэх маск

Ямар ч гоо сайхны маскны үр дүнг нь сайжруулахын тулд хөргөгчинд хийж хөргөсөн тугалган цаасыг ашиглаж болно. Үүнээс гадна өглөө нүүрнийхээ хаванг буулгахын тулд чийгшүүлэгчээ түрхээд дээрээс нь хэсэг хугацаанд тугалган цаас тавибал нүүрний будаг өдрийн турш тогтох боломжтой.

Тугалган цаасаар хийсэн сэрүүцүүлэх маск

7 Цардуулаар хийсэн хуурай шампунь

Бэлэн хуурай шампунь худалдаж авч мөнгө үрэхийн оронд та өөрийнхөө гараар хийгээд үзээрэй. Үүний тулд эрдэнэшишийн цардуулыг какаотой холиод дээрээс нь хэдэн дусал эфирийн тос нэмнэ. Хэрвээ та шаргал үстэй бол какао хийх хэрэггүй.

Цардуулаар хийсэн хуурай шампунь

8 Өөрийн гараар хийсэн арьс гуужуулагч

Гэртээ арьс гуужуулагч хийхийн тулд дэлгүүрээс усан үзэмний үр эсвэл бусад бэрсүүт жимсний төрлийн нунтаглаж жижиглэсэн хальсыг  худалдан авах хэрэгтэй. Дараа нь энэхүү үйрмэгээ өөрийн дуртай биеийн шингэн савантай холиод гуужуулагч болгон ашиглаарай. Хүсвэл жимс, эфирийн тос зэргийг нэмсэн ч болно.

Хэрвээ дэлгүүр гарахыг хүсэхгүй байвал нунтагласан овъёос, элсэн чихэр, жамц давсыг ашиглах боломжтой.

Өөрийн гараар хийсэн арьс гуужуулагч

9 Багс угаах уусмал

Уламжлалт ёсоор багсыг тусгай уусмалаар угаадаг хэдий ч энэ нь тийм ч хямд өртөгтэй биш. Тиймээс та бүлээн усанд нэг цайны халбага аяга таваг угаах шингэн, нэг хоолны халбага уксус хийгээд уг шингэндээ багсаа зайлаарай. Багс тань гайхалтай цэвэрлэгдэж, шинэхэн мэт л болно.

Багс угаах уусмал

10 Нүдний контурны оронд сормуусны будаг хэрэглэх

Хэрвээ танд сормуусны будаг байгаа бол шинэ контур худалдан авах гэж яарсны хэрэггүй. Зүгээр л контурт тохирсон багсыг сормуусны будгандаа дүрээд нүдээ будахад л хангалттай.

Нүдний контурны оронд сормуусны будаг хэрэглэх

11 Нүдний будагны суурь тос

Чанартай нүдний будагны суурь тос авсан тохиолдолд та багагүй хэмнэлт үүсгэнэ. Учир суурь тос нь нүдний будгийг илүү удаан тогтоход туслахаас гадна өнгийг нь тод гаргадаг юм. Тиймээс заавал үнэтэй тень худалдаж авах хэрэггүй.

Нүдний будагны суурь тос

12 Гуужуулагчны оронд хөмсөгний сойз ашиглах

Уруулан дээрх хатсан арьсаа гуужуулахын тулд хөмсөгний шинэ сойзыг ашиглаж болно. Уруулан дээрээ тос эсвэл эмчилгээний уруул өнгөлөгч түрхээд дараа нь хөмсөгний сойзоор үрэхэд л хангалттай.

Гуужуулагчны оронд хөмсөгний сойз ашиглах

13 Маскны оронд чийгшүүлэгч ашиглах

Өөрийн дургүй тоник буюу чийгшүүлэгчээр та шавар маск, ургамлын гаралтай маскийг найруулах боломжтой. Бүх төрлийн чийгшүүлэгч нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй байдаг учир та гайхалтай үр дүнг мэдрэх болно. Мэдээж танд харшилдаг тоникийг сонгох хэрэггүй.

Маскны оронд чийгшүүлэгч ашиглах

14 Бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэ

Шүдний оо, тосыг дуусах дөхсөн үед нь шахаж гаргах хэцүү байдаг. Энэ тохиолдолд танд үсний нарийхан хавчаар туслах болно. Ингээд бүгдийг нь дуустал шахсаныхаа дараа та ямар их оо, тосоо  хаях гэж байснаа ойлгоно.

Бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэ

15 Лакан дээрх бөмбөлөг

Хумсаа будсаны дараа дээр нь ямар нэгэн бөмбөлөг үүсэх нь тийм ч таатай, цэвэрхэн харагддаггүй. Гэхдээ энэ нь өөрийн дуртай лакийг хаяж, шинэ үнэтэй лак худалдан авах шалтгаан биш. Харин үүний оронд хумсаа будахынхаа өмнө та лакаа 15 минутын турш хөргөгчинд байлгаарай.

Лакан дээрх бөмбөлөг

16 Шинэ сормуусны будагны оронд шинэ багс хэрэглэх

Чанартай сормуусны будаг найрлага гэхээсээ илүү багсаараа хямд сормуусны будагнаас ялгардаг.  Хэрвээ таны дуртай сормуусны будаг саяхан дуусаад та илүү хямд будаг авах хэрэгтэй болсон бол зүгээр л багсыг нь солиорой. Өмнөхөөс тань огтхон ч ялгарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Шинэ сормуусны будагны оронд шинэ багс хэрэглэх

Харин та ямар лайфхакийг хэмнэлт хийхийн тулд ашигладаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()