Тоглосон киноныхоо дурсгалд зориулж биедээ шивээс хийлгэсэн жүжигчид

Ихэвчлэн хүмүүс ямар нэгэн дурсгалт үйл явдал эсвэл өөрт нь хамгийн эрхэм нандин зүйлээ санаж явахын тулд биедээ шивээс хийлгэдэг. Алдартай жүжигчдийн хувьд тэгвэл арай өөр аж. Тэд өөрийн хөлс хүч, авьяас чадвараа шавхан дүр бүтээсэн киноныхоо дурсгалд зориулж биедээ шивээс хийлгэдэг гэнэ. Ийм шивээс хийлгэсэн одуудыг танилцуулж байна. 

Тоглосон киноныхоо дурсгалд зориулж биедээ шивээс хийлгэсэн жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Avengers"-ийн гол дүрүүд

"Avengers" киноны гол дүрийн таван жүжигчин болох Роберт Дауни Жуниор (Robert Downey Jr), Скарлетт Йоханссон (Scarlett Johansson), Крис Эванс (Chris Evans), Крис Хемсворт (Chris Hemsworth), Жереми Реннер (Jeremy Renner) нар өөрсдийн тоглосон киноныхоо логог гар дээрээ шивүүлсэн байна. 

"Avengers"-ийн гол дүрүүд

2 Нил Патрик Харрисийн гар дээрх гоёо

"Лемони Сникетийн золгүй явдлууд" цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Нил Патрик Харрис (Neil Patrick Harris) фэнүүддээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр өөрийн тоглосон дүр Олаф гүнгийн бэлгэ тэмдэг болсон нүдийг баруун хөл дээрээ шивүүлсэн юм. 

Нил Патрик Харрисийн гар дээрх гоёо

3 "Бөгжний эзэн"-ий нөхөрлөл

"Бөгжний эзэн" киноны гол дүрийн жүжигчид болох Элайжа Вуд (Elijah Wood), Шон Эстин (Sean Astin), Орландо Блум (Orlando Bloom), Билли Бойд (Billy Boyd), Шон Бин (Sean Bean), Вигго Мортенсен (Viggo Mortensen), Доминик Монаган (Dominic Monaghan), Иэн Маккеллен (Ian McKellen) нар тус киноны зохиол дээр гардаг зохиомол хэлний "нөхөрлөл" гэсэн үгийг шивүүлжээ. 

"Бөгжний эзэн"-ий нөхөрлөл

4 "Үхлийн салаа"

"Үхлийн салаа" киноны гол дүрийн жүжигчид зураг авалтын үеэр Уилл Смит (Will Smith), Марго Робби (Margot Robbie), Жай Кортни (Jay Courtney) нар "Skwad" буюу салаа гэсэн үгийг бие биедээ шивж өгсөн гэнэ. 

"Үхлийн салаа"

5 Мэйси Уильямс ба Софи Тернер нарын эхлэл

"Хаадын тоглоом" цувралын гол дүрийн жүжигчид болох Мэйси Уильямс (Maisie Williams) болон Софи Тернер (Sophie Turner) нар тус киноны зураг авалт эхэлсэн хамгийн анхны он, сар, өдрийг зүүн гар дээрээ шивүүлсэн байна. 

Мэйси Уильямс ба Софи Тернер нарын эхлэл

6 "13 шалтгаан" ба инээмсэглэл

"13 шалтгаан" цувралын гол дүрийн жүжигчид Селена Гомез (Selena Gomez), Томми Дорфман (Tommy Dorfman) ба Алиша Боэ (Alisha Boe) нар инээж буй дүрстэй эможи шивүүлжээ. Учир нь тэдний тоглосон уг цувралд сэтгэл зүйн гүн дарамтанд орсон хүмүүсийн тухай гардаг бөгөөд тэд хүмүүсийг өөдрөг байгаасай гэж хүссэндээ ийм шивээс хийлгэсэн аж. 

"13 шалтгаан" ба инээмсэглэл

7 Брайан Крэнстон ба химийн элемент

"Breaking bad" цувралын од Брайан Крэнстон (Bryan Cranston) "Br, Bа" гэсэн химийн элементийг хуруун дээрээ шивүүлжээ. Учир нь дээрх элементүүд нь тус цувралын бэлгэ тэмдэг юм. 

Брайан Крэнстон ба химийн элемент

8 Аарон Полын нууц

"Breaking bad" киноны бас нэгэн гол дүрийн жүжигчин ч ялгаагүй ийм шивээс хийлгэжээ. Жүжигчин Аарон Пол (Aaron Paul) үүнээс гадна өөрийнхөө дүрийн байнга хэлдэг "Булшиндаа орох хүртэл" гэдэг үгийг шивүүлсэн байна. 

Аарон Полын нууц

9 "Хөөрхөн худал" ба долоон үсэг

"Хөөрхөн худал" цувралын долоон жүжигчин өөрсдийн тоглодог дүрийн нэрний эхний үсгийг хуруун дээрээ шивүүлсэн нь тун чамин харагдаж байна. 

"Хөөрхөн худал" ба долоон үсэг

10 Том Холландын аалз

Хүн аалзын дүрээр бидэнд танил болсон Том Холланд (Tom Holland) хөлийнхөө улан дээр аалзны шивээс хийлгэжээ. 

Том Холландын аалз

11 Эмилия Кларкийн цох

"Хаадын тоглоом" киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин Эмилия Кларк (Emilia Clarke) "Дараа уулзах хүртлээ" номноос сэдэвлэн бүтээж буй, удахгүй нээлтээ хийх нэгэн кинонд гол дүр бүтээж байгаа аж. Тус зохиолын гол баатрын дуртай амьтан цох хорхойг тэрээр саяхан хуруун дээрээ шивүүлж байгаагаа цахим сүлжээгээр хуваалцсан юм. 

Эмилия Кларкийн цох

12 Софи Тернер ба Старкийн чоно

"Хаадын тоглоом" цувралын гол баатруудын нэг Санса Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Софи Тернер (Sophie Turner) "Старк" овгийн сүлд болсон чонын дүрсийг "Сүрэг үргэлж амьд гардаг" гэсэн үгийн хамт шивүүлжээ.

Софи Тернер ба Старкийн чоно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()