Жүжигчин Рассел Кроу үе мултарсан амрагтайгаа олны өмнө ил гарав

Өдгөө 54 нас хүрч байгаа алдарт жүжигчин Рассел Кроу (Russell Crowe) залуу жүжигчин Софиа Форрест (Sophia Forrest)-ийн хамт регбигийн тэмцээн үзэж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэднийг болзож байгаа талаар хэвлэлийнхэн өнгөрсөн жилээс шуугиж эхэлсэн бөгөөд алдарт жүжигчин эр үүнийг хий хоосон цуурхал хэмээн няцаасаар байсан аж. Харин дараах зургууд энэ бүхний хариулт болсон гэлтэй. 

Жүжигчин Рассел Кроу үе мултарсан амрагтайгаа олны өмнө ил гарав

Залуу жүжигчин Софиа Форест өдгөө 23 нас хүрч байгаа аж. Тэрээр олон улсын тавцанд хараахан танигдаагүй байгаа ч төрөлх Австралидаа хэд хэдэн телевизийн цувралд тоглосноороо олны танил болоод байгаа гэнэ. Софиа Австралийн газрын тосны магнат, тэрбумтан Эндрю Форрест (Andrew Forrest)-ийн охин юм. 

Өнгөрсөн жил нээлтээ хийсэн дэлгэцийн томоохон бүтээлүүдийн нэг "Mummy" кинонд Рассел Кроу доктор Жекелийн дүрийг бүтээсэн билээ. Харин тус киноны Австрали дахь нээлтэнд тэрээр Софиа Форрестийг дагуулж ирсэн нь олны анхаарлыг ихэд татжээ. Тухайн үед Рассел тэдний хооронд юу ч байхгүй гэж хэлсэн бөгөөд энэ талаар дахин ямар нэг мэдээлэл гараагүй байна. 

Харин тэднийг энэ долоо хоногт Сидней хот дахь "Sydney ANZ" цэнгэлдэх хүрээлэнд хамтдаа тэмцээн үзэж байгаа зургууд цахим ертөнцөд тавигдсан нь дахин шуугиан дэгдээжээ. Ихэнх хүн Рассел Кроуг өөрөөсөө үе мултарсан залуухан бүсгүйтэй учир ургууллаа хэмээн зэмлэж байгаа бол зарим нь тэднийг амрагийн холбоотой биш, зүгээр л найзууд хэмээн үзэж байгаа аж. Учир нь Рассел Кроу болон Софиагийн эцэг Эндрю Форрест нар олон жилийн турш найзалж байгаа ажээ. 

Рассел Кроу 2003 онд жүжигчин Даниэл Спенсер (Danielle Spencer)-тэй гэрлэж хоёр хүүхэдтэй болж байсан ч хосууд 2012 онд салсан юм. 

Рассел Кроу, Софиа Форрест нар найзуудын хамт оройн хоол идэж байгаа нь. 

Рассел Кроу Эндрю Форрестийн хамт.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()