Бидний нийтийн тээврээр зорчихдоо гаргадаг алдаанууд

Нийтийн тээврийн хэрэгслээр соёлтой зорчих нь иргэн бүрийн биеэ зөв авч явах хамгийн энгийн шалгуур байдаг. Автобусанд хэрхэн үйлчлүүлж байгаагаар нь л тухайн хүний хэр боловсролтой, хүмүүжилтэй хүн болохыг гаднаас нь хараад дүгнэж болдог билээ. Хотын соёл гээч зүйл энэ мэт багахан зүйлээс эхэлдэг. Зөвхөн автобус, галт тэрэг төдийгүй онгоцоор зорчих шаардлага гарвал, магадгүй гадаадын улс орноор аялах гэж байгаа бол зорчигчдын гарцаагүй мөрдөх ёстой дүрмүүдийг мэдээд авчихад гэмгүй байдаг. Ингээд танд их хотын соёлтой иргэн бүрийн заавал мэдэх ёстой дараах дүрмүүдийг танилцуулъя.  

Бидний нийтийн тээврээр зорчихдоо гаргадаг алдаанууд

1. Дараалал битгий үүсгэ. Энэхүү зөвлөгөө нь хувийн бичиг баримт шалгадаг тээврийн хэрэгсэлд ихэвчлэн хамаардаг бөгөөд үүнд онгоц, галт тэрэг зэрэг багтана. Шаардлагатай бичиг баримтыг таны дараалал хүрэхээс өмнө гаргаад бэлдчихсэн байх хэрэгтэй. Шалгагч хажууд тань ирчихээд байхад бичиг баримтаа гаргах гэж цүнхээ ухах нь тийм ч зөв санаа биш шүү. Нисэх онгоцны буудал дээр гар тээш, энгийн ачаагаа анхнаас нь зөв хуваарил. Энэ тохиолдолд та дараалал үүсгэхгүй.

2. Тээврийн хэрэгслээр явахдаа зууш, шаардлагатай бичиг баримт, мөнгө, ном гэх мэт шаардлагатай зүйлсээ эртнээс бэлд. Энэ тохиолдолд та цүнхээ ухаж, хажууд тань сууж буй зорчигчид саад болохгүй. Хэрвээ та олон цагаар зорчихоор бол тээшээ доод тавиураас эртхэн аваарай.

3. Бусад зорчигчдод ч гэсэн хувийн хэрэглэл байгаа гэдгийг бүү март. Онгоц үйлдвэрлэгчид аль болох олон зорчигчтой явахын тулд ихэнхдээ тээшний хэсгийг жижигхэн хийсэн байдаг. Урт хугацааны турш үргэлжлэх аяллын үед хүмүүсийн ачаа тээш нэлээд овортой байдаг бөгөөд энэ нь багагүй зай эзэлдэг. Хэрвээ та хэд хэдэн цүнх авч явж байгаа бол цүнхээ хэвтээгээр нь биш босоогоор нь тавиарай. Бусад зорчигчид тээшээ тавих зайг үлдээхээ мартуузай. Зай үлдээгээгүй байвал зарим ачаагаа суудал доороо хийсэн ч болно.

4. Бусад зорчигчид туслах. Тээврийн хэрэгсэлд суух, гарах үедээ өөрийнхөө ачааг байранд нь тавьчихсан бол бусад зорчигчдод ч тусалж болно. Өөрийгөө хүндэтгэдэг хүн бүр ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг.

5.Овор ихтэй цүнх, жижиг цүнхээ мөрнөөсөө тайлах. Нийтийн тээврийн хэрэгсэлд орохоосоо өмнө овор ихтэй цүнх, жижиг цүнхээ мөрнөөсөө тайлах хэрэгтэй. Энэ бүх зүйлийг урдаа барьж өөрийн хяналтанд байлгаснаар та хулгайд эд зүйлээ алдах аюулаас аврагдах болно.

6. Нүүрээ будах, үсээ самнах хэрэггүй. Ажил руугаа явах замдаа нүүрээ будаж цаг хэмнэх боломжтой гэсэн зөвлөгөөг зарим эмэгтэйчүүд хэтэрхий нухацтай хүлээж авдаг бололтой. Учир нь зарим бүсгүйчүүд нийтийн тээврийн хэрэгсэлд суучихаад өөрийн гоо сайхандаа анхаарч эхэлдэг. Гэтэл үнэндээ хувийн автомашинтай бол л дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг мэддэггүй бололтой.  Хэрвээ та хурц үнэртэй усанд дуртай бол нийтийн тээврийн хэрэгслээс буусныхаа дараа цацаарай.

7. Бусдад туслахынхаа өмнө түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асуу. Магадгүй та сайхан сэтгэлийн үүднээс хэн нэгэнд туслахыг хүстэл тэр хүнд таны тусламж хэрэггүй байж болох юм. Тиймээс тус хүргэхийнхээ өмнө заавал асуугаарай.

8. Таны хүүхэд хэдэн настай вэ гэдгийг тооц. Нярай хүүхэдтэй эмэгтэйд суудал тавьж өгөх ёстой ч таван настай хүүхэд бол 20 минут зогсоогоороо хангалттай явж чадна шүү дээ. 12 настай хүүхдээ өвөр дээрээ аваад суух тийм ч таатай харагдахгүй.

9. Нийтийн тээврийн хэрэгсэлд суухын өмнө хүүхдүүддээ хэрхэн биеэ зөв авч явах талаар сайн зааж өгөөрэй. Хүүхдийнхээ хөл, гутлыг сайн анзаар. Бусдын гутал хувцсыг бохирдуулахаас урьдчилан сэргийлээрэй. Хэрвээ таны хүүхэд хангалттай том болсон бол нийтийн тээврийн хэрэгсэлд чанга инээж, ярьж болохгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй.

10. Суудал тавьж өгөхөд бэлэн байгаарай. Энэ нь өөрт тусгайлан зориулж худалдаж авсан суудлыг бусдад тавьж өгөх тухай биш юм. Харин гэр бүлийн гишүүд салангид сууж байвал та яагаад байраа сольж болохгүй гэж?

11. Чанга дуу чимээ битгий гарга. Гар утасны дуу, утсан дээрээ зурагт үзэх, чанга дуу тавих, утсаар чанга ярих зэргийг хориглох хэрэгтэй. Та чихэвч ашиглаж болно шүү дээ.

11. Хурц үнэртэй хоолноос татгалз. Чанасан тахиа, чанасан өндгийг нийтийн тээврийн хэрэгсэлд идэх нь энгийн үзэгдэл болсон. Харин утсан хүнс, лаазалсан загас, даршилсан байцаа гэх мэт хүнсийг хэрэглэх хэрэггүй.  Түргэн хоол ч гэсэн хурц үнэртэй байдаг учир жимс жимсгэнэ, самар, йогурт, жигнэмэг зэргийг л идэхэд болно.

12. Замын турш унтаж болох уу, үгүй юү гэдэг нь таны сонгож авсан тээврийн хэрэгслээс шалтгаална. Жишээлбэл, метронд та унтах нь юу л бол. Харин галт тэрэг, онгоцонд суудлаа хойшлуулаад унтах боломжтой. Гэхдээ хэрвээ зай хангалтгүй байвал таны хойно сууж байгаа хүмүүс сандлаа арагшлуулахад дургүйцэх болов уу. Энэ тохиолдолд  та аяллын дэр авч явахад л болно.

13. Бороо орж байгаа үед нийтийн тээврийн хэрэгслийн зай хангалтгүй болж эхэлдэг. Учир нь хүн бүр шүхэртэй явж байгаа шүү дээ. Шүхрээ бусад хүнээс 2-3 алхмын зайтай нээж, хааж болно.  Нийтийн тээврийн хэрэгсэлд орохдоо шүхрээ хаагаад, доош нь харуулж бариарай.

14. Нийтийн тээврийн хэрэгсэл дотор нэг нэгэндээ хайраа илэрхийлж, нялуурах хэрэггүй. 

15. Нийтийн тээврийн хэрэгсэлд орохоос илүүтэйгээр гарахад бас нэлээд төвөгтэй байдаг. Энэ тохиолдолд мөн л жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийн тусламжийг санал болгоорой.

16. Цахилгаан урсдаг шатыг ашиглахдаа баруун талд нь зогсож зүүн талаар нь тойроорой.

17. Бусад хүмүүсийн хувийн орон зайд бүү халд. Олон хүнтэй тээврийн хэрэгслээр зорчих үед таны ачаа бусдад саад болохгүй байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна урд сууж буй хүндээ саад учруулж хөлөө битгий сунга. Өөрийнхөө тав тухын тулд ачаагаа сандалны завсар, эсвэл хажуу талынхаа зорчигчийн  хөлний дор битгий байрлуулаарай.

18. Сонин сэтгүүлийг бусдад саад болохгүйгээр нугалж барих хэрэгтэй.

19. Хажуу талын зорчигчийн ном, сэтгүүл хэчнээн сонирхолтой байсан ч өндийж харах хэрэггүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()