1
Хунтайж Харригийн эхнэр Меган Мэркл
Хунтайж Харригийн (Harry) эхнэр Меган Мэркл (Megan Markle) өөрийн биеийн галбираа хадгалахын тулд тусгай дэглэм барьж өдөр бүр йогоор хичээллэдэг гэнэ.
2
Каролина гүнж
Монакогийн эзэн хаан III Реньегийн том охин Каролина гүнж чөлөөт цагаа далайн эрэгт амарч өнгөрүүлэх дуртай.
3
Шведийн гүнж Мадлен
Гүнж Мадлен (Madeleine) бол Швед улсын хатан хааны хоёр дахь охин юм. Гэсэн хэдий ч тэр Шведийн хатан хааны сэнтийг залгамжлах хүмүүсийн долдугаарт бичигддэг. Гүнж хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлдэг.
4
Шведийн ханхүү Карл Филиппийн эхнэр София
Шведийн ханхүү Карл Филипп (Carl Philip)-тэй гэрлэхээсээ өмнө София (Sofia) загвар өмсөгч байжээ. Тэрбээр одоо хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг хариуцан ажилладаг болсон юм.
5
Мария-Олимпия гүнж
Дани, Грекийн гүнж Мария-Олимпия (Maria-Olympia) өөрийн усны хувцастай зургаа олон нийтийн сүлжээнд тавих дуртай.
6
Шарлен гүнж
Монакогийн хунтайж II Альберт (Albert II)-ийн гэргий Шарлен (Charlene) гүнж 2000 оны Австралийн олимпод оролцож байсан мэргэжлийн усанд сэлэгч юм.
7
Шарлотт Касираги гүнж
Монакогийн хунтайж II Альбертийн дүү Монакогийн гүнж Шарлотт Касираги (Charlotte Casiraghi) нь алдарт жүжигчин Грэйс Келлигийн (Grace Kelly) ач охин юм. Тэрээр "Above" сэтгүүлийн редактороор ажилладаг юм.
8
Стефания гүнж
Монакогийн хунтайж II Альбертийн эгч Стефания (Stéphanie) гүнж өмнө нь загвар өмсөгч байсан бөгөөд өдгөө НҮБ-ын энх тайвны элч хэмээх эрхэм үүрэг хүлээх болжээ.
9
Ангела Меркел
Германы канцлер Ангела Меркел (Angela Merkel)-ийг Италид амарч байхад нь энэ зургийг авчээ.
10
Ираны хатан хаан Сорайя Исфандияри
Цагтаа Ираны хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин гэгдэж байсан Сорайя Исфандияри (Soraya Esfandiary) 1951 онд Ираны сүүлчийн шейх Мохаммед Реза Пехлеви (Mohammad Reza Pahlavi)-гийн хатан болж байжээ. Гэвч Сорайя Исфандияри хүүхэд төрүүлж чадаагүйгээс болоод хосууд 1958 онд салсан юм.
11
Хроватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй Ерөнхийлөгч гэгддэг Хорватын төрийн тэргүүн Колинда Грабар-Китарович (Kolinda Grabar-Kitarović) 50 настай гэхэд итгэмээргүй залуу харагддаг.
12
Беатрис Борромео гүнж
Монакогийн хунтайж II Альбертийн бага хүү Пьер Касираги (Pierre Casiraghi) 2015 онд алдартай сэтгүүлч, язгууртан Беатрис Борромей (Beatrice Borromeo)-той гэрлэжээ. Гэрлэхээсээ өмнө бүсгүй "Chanel"-ийн нүүр царай болж байсан гэдэг.
13
Беатрис гүнж
Хатан хаан II Элизабетийн ач охин Беатрис (Beatrice) гүнж олны өмнө төдийлөн гарах дургүй.
14
Кейт Миддлтон
Английн хан хүү Уильям (William) Кейт Миддлтон (Kate Middleton) нар 2006 онд гэрлэлтээ батлуулахаасаа өмнө Испанийн Ибиза арал дээр амарч байхад энэ зургийг авчээ. Хэвлэлийнхэн Кейтийн биеийн галбирыг тэр үеэс хойш одоо ч магтсаар байдаг гэсэн шүү.
15
Хиллари Клинтон
АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон (Hillary Clinton) нөхөр Билл Клинтон (Bill Clinton)-ы хамт Хавайн аралд амарч байгаа нь.
16
Милания Трамп
Америкийн тэргүүн хатагтай нөхөртэйгөө гэрлэхээс өмнө загвар өмсөгч байсныг хүн бүр мэдэх биз ээ. Тэрбээр залуу насныхаа зургуудыг одоо хүртэл олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцдаг гэнэ шүү.
17
Хатан хаан II Элизабет
Английн хатан хаан II Элизабет (Elizabeth II) 15 настайдаа өсвөрийн усанд сэлэлтийн аврага болж байжээ.