Хориглох заалт: Зөгийн бал, алимны цуутай усыг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, элэгний хатуурал, элэгний вирус, шээсний замын өвчтэй хүмүүс уух хориотой байдаг. Мөн антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд алимны цуутай ус ууж болохгүй.
1
Вирусийн эсрэг үйлчилгээтэй
Алимны цуу нь вирусийн эсрэг өндөр үйлчилгээтэй учир дархлаа сэргээх, төрөл бүрийн нянгийн гаралтай өвчнийг эмчлэхэд ашигладаг. Мөн харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
2
Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна
Алимны цуу нь бие организмыг цэвэрлэж, элгэн дэхь хорт бодисыг гадагшлуулдаг.
3
Калиар баялаг
Алимны цуу нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн өсөлт хөгжил, мэдрэлийн системийн хамгийн чухал амин дэм болох калиар баялаг байдаг.
4
Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна
Хоол хүнсэндээ алимны цууг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ тогтворжиж, инсулины концентраци нэмэгддэг байна.
5
pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ
Алимны цуунд уксус ихээр агуулагддаг учир рН-ийн балансыг тэнцвэржүүлдэг аж. Энэ нь эрүүл хооллолтын нэг үндэс болдог байна.
6
Эрүүлээр жин хасахад нөлөөлнө
Өөх хайлуулдаг учир эрүүлээр жин хасахад ихээхэн тустай юм байна. Та өдөр бүр нэг цайны халбага алимны цууг аяга устай өлөн дээрээ уух хэрэгтэй.
7
Шүдийг цайруулж, бэхжүүлнэ
Шүдээ цайруулж, бэхжүүлэхийн тулд өдөр бүр амаа алимны цуугаар зайлахад л хангалттай.
8
Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно
Долоо хоногт нэг удаа үсээ угаасныхаа дараа алимны цуутай усаар толгойгоо зайлаарай. Ингэснээр таны үс гялалзсан, өтгөн харагдана.
9
Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана
Наранд түлэгдсэн бол та алимны цуутай усанд алчуур норгоод түлэгдсэн хэсэгтээ тавих хэрэгтэй. Алимны цуу арьсанд шингэснээр өвчин намдаж, таагүй байдал арилах болно.
10
Арьсыг тайвшруулж, толбо арилгана
Нүүрэн дээрх сэвх толбоо арилгахын тулд алимны цуу шингээсэн хөвөнгөөр нүүрээ арчаарай. Өглөө, өдөр, орой үүнийг давтах хэрэгтэй.