Пивоны гүзээнээс хэрхэн салах вэ?

Эрчүүдийн гэдсэн дотор өөх хуримтлагдсанаас улбаалж таргалалт үүсдэг бөгөөд үүнийг шар айрагны гүзээ гэх нь бий. Үүнээс гадна  согтууруулах ундаа нь эрчүүдийн дааварт нөлөөлдөг учир өөх хуримтлагдахад хүргэдэг байна. Ингээд шар айрагны гүзээг хэрхэн арилгах талаар дараах мэдээллийг бэлтгэлээ

Пивоны гүзээнээс хэрхэн салах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шар айраг илчлэг ихтэй

100 гр шар айрганд 43-45 ккал илчлэг агуулагддаг байна. Ингээд шар айрагны шүтэн бишрэгчид нэг удаад хэдэн шилийг уудаг бол гэж бодохоор асар их тоо гарч байгаа биз. Нэг шил шар айраг 215 ккал, нэг литр нь 430 ккал, хоёр литр нь 860 ккал гээд л явж өгнө шүү дээ. Энэ нь өдрийн авах хоолны илчлэгийн гуравны нэг бөгөөд өдөрт идэж буй хоол, шар айрагны даруулга гээд тооцвол энэ нь илүүдэл өөх хуримтлахад нөлөөлөх хангалттай шалтгаан болох биз ээ.

Шар айраг илчлэг ихтэй

2 Бие эхлээд согтууруулах ундааг гадагшлуулдаг

Бие организм эхлээд согтууруулах ундааг гадагшлуулдаг байна. Харин согтууруулах ундаатай хамт биед орж буй хоол хүнс нь биед өөх болон хуримтлагдаж үлддэг гэж судлаачид дүгнэсэн.  Согтууруулах ундаа гадагшилж дууссаны дараа, бусад хоол хүнсний илүүдэл гадагшилдаг байна.

Бие эхлээд согтууруулах ундааг гадагшлуулдаг

3 Шар айраг нь дааврын хэмжээг багасгадаг

2004 оны судалгаанаас харахад зургаан долоон хоногийн турш өдөр бүр шар айраг хэрэглэх нь эрчүүдийн тестостерон дааврын хэмжээг 11,7%-иар бууруулдаг байна.

Шар айраг нь дааврын хэмжээг багасгадаг

4 Тестостерон нь өөхийг хайлуулах, булчингийн массыг нэмэхэд зориулсан даавар юм

Нэгэн судалгаанаас харахад их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний дараа 24 цагийн турш тестостерон дааврын хэмжээ багасдаг гэнэ. Ийнхүү тестостерон дааврын хэмжээ багассанаар өөх хайлуулах үйл явц удааширч, булчингийн масс нэмэгдэх нь мөн л удааширдаг байна. Булчингийн масс бага байх тусам түүнд зарцуулах илчлэг багасдаг учир мөн өөх хайлах үйл явц удааширна.

Тестостерон нь өөхийг хайлуулах, булчингийн массыг нэмэхэд зориулсан даавар юм

5 Согтууруулах ундаа ууснаар илчлэгийн хэрэглээ нэмэгдэнэ

2001 онд хийсэн судалгаанаас харахад өдрийн хоол идэхийн өмнө шар айраг уух нь өдрийн хэрэглэх илчлэгийн хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ. Судалгаанд оролцогчид 330 мл согтууруулах ундаа агуулсан шар айраг хэрэглэсний дараа өдөрт 1744 ккал,  харин согтууруулах ундаа агуулаагүй шар айраг хэрэглэхэд 1548 ккал, шар айраг огт хэрэглээгүй байвал 1521 ккал илчлэгийг хэрэглэсэн байжээ. Үүнээс харахад согтууруулах ундаа хэрэглэсэн хүн согтууруулах ундаа хэрэглээгүй хүнээс 30 хувиар илүү их илчлэг хэрэглэдэг болох нь батлагджээ. Шар айрагны гүзээ нь өөхний хуримтлал болон дааврын өөрчлөлтөөс болж үүсдэг.

Согтууруулах ундаа ууснаар илчлэгийн хэрэглээ нэмэгдэнэ

6 Спортоор хичээллэх

Хэдий чинээ их илчлэг шатааж байна төдий чинээ таны өөх хурдан хасагдах болно. Үүнд кардио болон эрчимжүүлсэн дасгал илүү тохиромжтой. Харин хүчний дасгал нь бага илчлэг шатаах ч булчингийн массыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.  Хэрвээ та кардио дасгалыг сонгосон бол түүний 65-75% нь өөх шатаах дасгал байх хэрэгтэй. Таны гүзээ хэр хурдан арилах нь танаас болон таны гүзээний хэмжээнээс шалтгаалах болно.

Спортоор хичээллэх

7 Шар айрагны гүзээг хэрхэн багасгах вэ?

1.Согтууруулах ундааны хэрэглээг боломжоороо багасгах

Юуны түрүүнд тестостероны ялгарах хэмжээг хэвийн болгохын тулд согтууруулах ундааны хэрэглээг боломжоороо багасгах хэрэгтэй. Гэхдээ ганцхан согтууруулах ундааг багасгаад гүзээ арилахгүй бөгөөд өдөрт хэрэглэх илчлэгийн хэмжээгээ ч багасгах шаардлага гарна.

2. Өдөрт хэрэглэх илчлэгийн хэмжээг багасгах

Илчлэгийн хэмжээг багасгана гэдэг нь хэрэглэж байгаагаасаа илүү их илчлэгийг шатаах явдал юм. Өдөрт хэрэглэх илчлэгийнхээ хэмжээг тогтоож, хэмжээнийхээ дагуу хоол хүнсээ зохицуулаарай.

Шар айрагны гүзээг хэрхэн багасгах вэ?

Байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ илчлэгийн хэмжээг тогтоож, хэрэглэх бүртээ бага багаар тооцоолоорой. Үүнээс гадна дараах энгийн аргыг баримтлаарай.

  • Чихэрлэг болон тослог зүйлс нь илчлэг ихтэй байдаг учир боломжоороо бага хэрэглэх эсвэл огт хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Төмснөөс бусад бүх ногоо илчлэг багатай байдаг учир хүссэн хэмжээгээрээ идэж болно.
  • Чихэр багатай жимсийг хүссэн хэмжээгээрээ идэхэд та таргалахгүй.
  • Өөхгүй мах нь уураг ихтэй байдаг учир хэрэглэхэд тохиромжтой.
  • Төрөл бүрийн будаа нь хэдийгээр илчлэг ихтэй байдаг ч Е амин дэм ихтэй байдаг. Тиймээс илчлэгийн хэмжээг нь хянаж хэрэглэж болно.
  • Талх болон бусад гурилан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Хэрвээ огт гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чадахгүй бол бүхэл үрийн талх идээрэй. Цагаан талхнаас бага илчлэгтэй.
  • Сүү сүүн бүтээгдэхүүн нь уураг болон кальци ихтэй. Харин түүний илчлэгийн хэмжээ нь тослог болон бусад нэмэлтээсээ хамаарч өөр өөр байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()