1
Хэн нэгэн хүчээр авч явах гэвэл өөрийн эд зүйлсээ сэмхэн үлдээгээрэй
Хэн нэгэн танихгүй хүн таныг машиндаа хүчээр авч суух гэж оролдвол тухайн газраа өөрийн эд зүйлсээ сэм орхиж, үлдээхийг хичээгээрэй. Ийнхүү ул мөр үлдээснээр мөрдөгчид таныг илүү хурдан хугацаанд олж чадна.
2
Үл таних сэжигтэй этгээдтэй лифтэнд хамт суувал бүх давхрын товчлуур дээр дараарай
Ингэсэн тохиолдолд та нэгдүгээрт, лифтний диспетчерт дохио өгч, хоёрдугаарт өөрийгөө аврах боломжийг үүсгэж байгаа юм.
3
Хүчтэй шуурга удахгүй болох эсэхийг ингэж мэдээрэй
Хэрвээ та магадгүй байгалийн гамшиг үе үе нүүрлэдэг эрсдэлтэй улс оронд явж байгаа бол дараах аргыг мэдээд авбал илүүдэхгүй. Цаг агаарын мэдээ олж үзэх боломжгүй нөхцөлд яваа бол тэнгэрийн ааш хэрхэн хувирах гэж байгааг хялбар мэдэж болдог гэнэ. Үүний тулд хоёр аяга танд хэрэг болно. Ямар нэгэн уух зүйлийг нэг аяганаас нөгөө рүү юүлээрэй. Юүлсний дараа эхний зураг дээрх шиг аяганы амсар тойрон хөөсөрч байвал цаг агаар цэлмэг байна, харин баруун талын зураг дээрх шиг том том хөөсөрч байвал удахгүй хүчтэй шуурга болно гэдгийг илтгэдэг ажээ.
Агаарын даралт шингэн зүйлийн хөөсөнд нөлөө үзүүлдгээс энэ үзэгдэл бий болдог юм. Хэт өндөр даралттай үед хөөсрөх нь бага байдаг бол нам даралттай байгаа тохиолдолд томоор хөөсөрдөг. Харин бороо, салхи, шуургатай үед агаарын даралт унадаг гэнэ.
4
Хээр явж байхад тань машины дугуй хагарвал...
Хэрвээ таныг хөдөө хээр газар ажлаар явж байх үед тань гэнэтхэн машины дугуй хагарч эвдэрсэн тохиолдолд та яадаг вэ? Амь тулсан үед хагарсан дугуйныхаа дотор талд өвс битүү чигжиж өгвөл ядахдаа л хамгийн ойрын дугуй засварын газар очтол дугуй тань тэсэх болно шүү.
5
Онгоц хөөрч, буухад эргэн тойрноо сайн ажигла
Нисэх онгоц хөөрөх болон газардахаас гурван минутын өмнө та эргэн тойрондоо бүрэн анхаарлаа хандуулаарай. Статистик судалгаагаар чухам онгоц хөөрч, буух үед л осол гарах магадлал 61 хувь байдаг ажээ. Тиймээс энэ үед та анхаарлаа сулруулж болохгүй бөгөөд ямар нэгэн зүйл боллоо гэхэд хурдан шаламгай хариу үйлдэл хийхэд бэлэн байхыг зөвлөж байна.
6
Хүнсний содаар гал унтрааж болдог
Хэрэв санаандгүй байдлаар гэртээ гал алдвал шууд ус цацаж унтрааж болохгүй. Харин оронд нь хүнсний сода цацвал авалцсан гал нүүрстөрөгчийн давхар исэл болж хувиран унтардаг юм.
7
Сандарч тэвдсэн тохиолдолд хэрхэн тайвшрах вэ?
Аюул осол тулгарсан үед хүн сандрах л юм бол амьд гарах магадлал буурдаг гэнэ. Тиймээс аль болох бүх зүйлд тайвнаар, сэргэгээр хандах хэрэгтэй юм. Харин тайвшрахын тулд та дараах аргуудыг хэрэглэж болно.
- Эргэн тойрноо ажигла. Хажуудаа байгаа бүх зүйлийн нэрийг хэл, ямар нөхцөл байдалд байгаагаа ойлгохыг хичээ.
- Гүнзгий амьсгал авч, удаан амьсгал. Аль болох гэдсээрээ амьсгалахыг хичээ.
- Өөрийн мэдэрч буй бүх зүйлээ чанга дуугаар тайлагнаж хэл. Жишээ нь, “Би юу хийх ёстойгоо ойлгохгүй байна. Миний хөл гар тэр чигтээ чичирч байна. Зүрх минь маш хурдан цохилж байна” гэх мэт.
- Дараа нь юу хийх ёстойгоо бод.
8
Харанхуйд машин зам гарахдаа утасныхаа гэрлийг асаа
Гэрэлтүүлэг муутай газраар автомашины зам хөндлөн гарах үедээ аюулгүй байдлын үүднээс гар утасныхаа гэрлийг асаагаарай. Ингэснээр жолооч таныг олж харж, бас илүү болгоомжтой явах болно.
9
Машин барьж байхад тань нүд чинь бүрэлзвэл гавар үнэрлээрэй
Хол замд зургаан цагийн турш тасралтгүй машин барих тохиолдолд нүд ядарч, бүрэлздэг шүү дээ. Тэгвэл ийм үед гавар үнэртэхийг зөвлөж байна. Олон цагаар машин барих үед "Харааны огцом нарийсал" гэх үзэгдэл бий болж, хараа мууддаг тал бий. Үүнээс сэргийлж та аян замд гарахаасаа өмнө гавар аваарай. Гавар үнэрлэвэл хүний оюун санаа сэргэж, хараа эргэн хэвийн байдалдаа ордог юм.
10
Үл таних хүн яриа өдөж эхэлбэл тэр дороо найтаалга
Гудамжинд таарсан танихгүй хүн танд олон хувийн асуулт тавьж, сэжигтэй санагдвал бушуухан найтаалгаж, уйлж, хашгирах үйлдэл хийгээрэй. Тэгсэн тохиолдолд нөгөө хүний анхаарал сарниж, тантай цааш ярих сонирхолгүй болох ажээ. Үүгээр зогсохгүй бусад хүмүүс танд шууд анхаарлаа хандуулах болно. Сонирхуулахад энэ үйлдлийг цагдаагийн ажилтнууд ч мөн хийдэг ажээ.
11
"ДОХ туссан" гэсэн бичиг бүхий цаас цүнхэндээ үргэлж авч яваарай
Таныг хэн нэгэн хүн хүчиндэх эсвэл хулгайлах гэж оролдвол түүнд “Би ДОХ-той, шинжилгээний хариу цүнхэнд бий” гэж хэлээд, айлгаж болно. Үүний тулд "ДОХ туссан" гэсэн бичиг бүхий хуурамч цаас цүнхэндээ үргэлж авч яваарай.