1
Элэгний хавдар
Кофенд агуулагддаг антиоксидант нь хэд хэдэн төрлийн хорт хавдраас тодорхой хэмжээгээр хамгаалдаг аж. Японд хийсэн нэгэн судалгаагаар кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал 41 хувиар бага байдаг нь тогтоогдсон байна.
2
Чихрийн шижин
Кофе хүний цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Ингэснээр сахарын ачааллыг эсэргүүцэх хүчин зүйл болдог юм.
3
Зүрхний өвчин
2011 онд хийсэн судалгаагаар өдөр бүр кофе уудаг бүсгүйчүүд зүрхний өвчнөөр нас барах эрсдэл харьцангуй бага байжээ. Кофенд агуулагддаг антиоксидант нь зүрхний судсыг бэхжүүлж, үрэвслээс сэргийлж, холестрол үүсэхээс хамгаалдаг байна.
4
Ходоодны хавдар
Үнэндээ энэ төрлийн судалгааг хийж бүрэн дуусаагүй байгаа гэнэ. Тиймээс Америкт үүнийг судалж буй эрдэмтэд дараах зүйлсийг анхаарч үзэхийг зөвлөжээ. Кофег хэрэглэх нь хорт хавдрын эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлдөг аж. Мөн кофе ходоодны шарх үүсэхээс сэргийлдэг гэдгийг тэд хэлж байна.
5
Паркинсоны өвчин, Альцгеймерийн өвчин
Кофе нь тархины үйл ажиллагааг дэмждэг учраас Альцгеймер, Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэнэ. Олон төрлийн судалгаа хийсэн Германы эрдэмтэд өдөрт нэгээс илүү аяга кофе уудаг өндөр настай хүмүүс Альцгеймерийн өвчин бараг тусдаггүй болохыг тогтоожээ. Мөн Паркинсоны өвчнөөр өвдсөн хүмүүс кофе уувал өвчний шинж тэмдгийг бууруулж чаддаг байна.