Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор

2018-08-25, 14:23
8,028

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулан хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, унжсан гэдсийг үгүй хийдэг амтат хоолны жорыг бэлтгэлээ. Эдгээр хоол нь хийхэд хялбар бөгөөд хүний эрүүл мэндэд сайн юм. Та бүхэн эдгээр хоолыг хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор

1 Хоёр дахин жигнэсэн төмс

Энэхүү хоол нь ердөө 30 минутын дотор болно. Орц:

  • Хоёр ширхэг чанасан төмс
  • Хоёр амны халбага чидун жимсний тос
  • Хоёр амны халбага чиа үр (хоол шингээхэд сайн)
  • Нэг том улаан чинжүү (жижиглэсэн)
  •  ¼ халбага давс
  • ¼ халбага хар перц
  • Хоёр халбага жижиглэсэн бяслаг

Хийх арга: Шарх шүүгээнд 7-10 минут төмсөө чанаж, дараагаар нь хоёр минут хөргөж, амраана. Энэ хооронд хайруулын таваг дээр тосоо хийн халааж, дээрээс нь чиа үр хийн нэг минут шарна. Үүний дараа дээрээс нь давс, перц, жижиглэсэн чинжүүгээ хийж, хутгаарай.

Төмсөө дундуур нь хуваагаад, доторхыг нь өөр аяганд хийнэ. Ийнхүү төмс доторхоо хоосолсны дараа чиа үртэй амталсан чинжүүгээ хийнэ. Дээрээс нь бяслагаа хийгээд хайлах хүртэл нь шарах шүүгээнд хийж болгоно.

Хоёр дахин жигнэсэн төмс

2 Гахайн махан салаат

Орц:

  • 500 гр гахайн хэрчсэн дан мах
  • ½ амны халбагаар нунтаг чинжүү
  • 3 амны халбага чидун жимсний тос
  • 2 амны халбага самрын тос
  • 2 амны халбага нимбэгийн шүүс
  • Нэг байцаа хагас
  • Ширхэг жүрж

Хийх арга: Шарах шүүгээгээ цельсийн 200 градусд халаана. Чидун жимсний тосоор тосолж, давс цацаж амталсан тугалган цаасанд гахайн махаа ороож, шарах шүүгээнд 25-30 минут болгоно. Дараагаар нь махаа гаргаж ирэн 10 минут хөргөж, нарийхан хэрчинэ.

Энэ хооронд жижиг саванд самрын тосоо хийж, дээрээс нь нимбэгийн шүүс, давс, чидун жимсний тос бага зэрэг хийж холино. Үүний дараа байцаагаа хэрчиж, жүржтэй холиод дээрээс нь самрын тосны холимгоо хийгээрэй. Ийнхүү том таваг дээр махаа тавиад, хажууд нь байцааны холимгоо хийж иднэ.

Гахайн махан салаат

3 Бяслагтай өндөг

Орц:

  • Гурван ширхэг өндөгний цагаан
  • ½ аяга йогурт
  • ½ амны халбага давс
  • 4 амны халбага ус
  • Оливын тос
  • Дөрвөн ширхэг өндөг
  • 2 хэрчим бяслаг
  • Овьёос

Хийх арга: Том аяганд өндөгний цагаан, йогурт, давс, хоёр халбага ус хийж, хооронд нь холино. Дараагаар нь хайруулын таваг дээр бага зэрэг оливын тос, гурван аяга овьёос хийж, шаргал өнгөтэй болтол нь хуурна.

Жижиг аяганд дөрвөн өндөг хаглаад, дээрээс нь хоёр халбага ус нэмж холино. Хайруулын тавгаа халааж, жирийн мөн йогурттай хольсон өндгөө хийж, дөрвөн минут зогсолтгүй хольж, хутгана. Ийнхүү болсных нь дараа шаргал өнгөтэй овьёос дээрээ өндөгнүүдээ байрлуулна.

Бяслагтай өндөг

4 Ногоотой шөл

Орц:

  • 500 гр улаан лооль (хэрчинэ)
  • 500 гр жигнэсэн төмс (хальсалсан)
  • Нэг том лууван (жижиг хэрчинэ)
  • 4 ногоон сонгино (нимгэн хэрчсэн)
  • Нэг амны халбага оливын тос
  • 4 аяга ус
  • ½ амны халбага давс
  • Хоёр хэрчим бяслаг

Хийх арга: Шарах шүүгээгээ цельсийн 200 градус хүртэл халаана. Том саванд улаан лооль, төмс, ногоон сонгино, луувангаа хийгээд дээрээс нь тосоо хийж, хутгана. Дараа нь том тугалган цаас дээр хольсон ногоогоо байрлуулж, шүүслэг бор болтол нь 30 минут шарна.

Хэсэг хугацааны дараа ногоогоо гаргаж ирээд (шүүстэй нь) хоолны саванд хийж дээрээс нь бага зэрэг ус, давс, хар перц хийгээд 10 минут буцалгана.

10 минутын дараа аягалаад дээрээс нь жижиглэсэн бяслагаа цацаад л хоол боллоо.

Ногоотой шөл

5 Нимбэгийн шүүсээр амталсан загасны мах

Орц:

  • Ширхэг нимбэг
  • ½ амны халбага давс
  • Загасны мах
  • Нэг халбага нимбэгийн шүүс
  • Нэг халбага чидун жимсний тос
  • Нэг халбага ус
  • Нэг ширхэг яншуй

Хийх арга: Загасны махаа давс, хар перцээр сайн амтлаад хоёр минут усанд чанана. Энэ хооронд шарах шүүгээгээ цельсийн 200 градуст халаана. Дараагаар нь загасаа уснаас гаргаад тугалган цаас дээр тавьж дээрээс нь нимбэгийн шүүсээр сайтар амтална. Ийнхүү шарах шүүгээнд хийж 10 минут шарна.

Гаргаж ирээд загасны махаа хайрснаас нь эвтэйхэн салгаж таваглаж дээрээс нь бага зэрэг бяслаг цацаж, хэрчсэн яншуйтайгаа хольж иднэ.

Нимбэгийн шүүсээр амталсан загасны мах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()