Өглөө идвэл танд хор болох хоол хүнс

2018-08-23, 09:04
12,201

“Өглөөний хоолыг өөртөө” гэдэг шүү дээ. Учир нь өглөөний хоол эрүүл энх оршихын үндэс суурийг тавьдаг юм. Хэрвээ та өглөөний хоолоо идэж заншихгүй бол нойр булчирхай, ходоод, элэг зэрэг эрхтэнүүд үрэвсэж эхэлдэг ажээ. Гэхдээ дөнгөж боссоны дараа идэж болохгүй, тохиромжгүй хоол хүнс гэж бий. Тэдний зарим нь хүнд тус биш хор болох аюултай. Тиймээс бид уншигч та бүхэндээ өглөө идэхэд хориотой идээ, ундааг танилцуулж байна.

Өглөө идвэл танд хор болох хоол хүнс

1 Кофе

Зарим хүн өглөө хамгийн түрүүнд кофе ууж заншсан байдаг. Хэрвээ эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг бол та энэ зуршлаа нэн даруй орхих хэрэгтэй. Өглөө эрт кофе уувал ходоодны салст бүрхүүл гэмтэж, үрэвсэхэд хүргэхээс ганда ходоодны хүчлийг ихээр ялгаруулахдаг юм.

Кофе

2 Исгэлэн жимс

Жүрж, бэрсүүт жүрж, нимбэгийг өглөө идвэл хоолой хорсож, ходоодонд их хэмжээний хий хуримтлуулахад хүргэдэг юм. Тиймээс өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгтэй ус уухаас татгалзаарай. Өглөөний ундаа уусны дараагаар жүрж идвэл илүү тохиромжтой. Ингэснээр та витамин С-гээ нөхөх болно.

Исгэлэн жимс

4 Гадил

Энэ жимс өөртөө магни их хэмжээгээр агуулдаг юм. Ийнхүү өглөө эрт гадил идэх таны зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй таны цусан дахь магни болон кальцийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна.

Гадил

5 Хуурай хүнсний ногоо

Хуурай хүнсний ногоонд ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг хүчил ихээр агуулагдсан байдаг. Өглөө эрт улаан лооль, өргөст хэмх, байцаа идвэл таны дараа дараагийн идэх хоолыг ходоод удаан шингээхэд хүрдэг юм. Улаан лоолинд байдаг пектиний болон таннины хүчил хоосон ходоодыг өвчлүүлж, улмаар ходоодны чулуутай болгодог. Нэмж хэлэхэд ийм төрлийн сөрөг үр дагаврыг лийр, хаш жимс мөн бий болгодог юм.

Хуурай хүнсний ногоо

6 Чихэрлэг лууван, төмс

Энэ ногоог өлөн ходоодон дээр идэхэд хэтэрхий хүнд хүнс юм. Мөн үүнийг идсэний дараа ходоод бага зэрэг хөөж, бие тавгүйтдэг.

Чихэрлэг лууван, төмс

7 Хүйтэн уух зүйл

Өглөө бүр сэрээд хамгийн түрүүнд нэг аяга ус уух хэрэгтэй гэж олон эмч зөвлөдөг. Гэхдээ хүйтэн ус уувал ходоодонд цочрол үүсгэдэг. Хүйтэн ус ууснаар ходоод өвдөхөөс гадна цусны эргэлтэд сөргөөр нөлөөлж, хоол боловсруулах үйл явцыг эрс удаадаг.

Харин оронд нь бүлээн ус уувал илүү тохиромжтой. Өлөн ходоодон дээр ус ууснаар гэдэс, ходоодыг сэрээж, хоол боловсруулах үйл явцыг эхлүүлдэг ажээ.

Хүйтэн уух зүйл

8 Амттан

Амттаны хэрэглээ ихэдвэл ходоодноос гадна өөр олон төрлийн эрхтэн өвчилдгийг хүн бүр мэдэх биз? Дөнгөж “сэрсэн” ходоодонд хамгийн түрүүн амттан орж ирэхэд нойр булчирхай тухайн зүйлээс хэрэгтэй хэмжээний инсулинийг боловсруулж чаддаггүй. Улмаар цусан дахь сахарын хэмжээ ихсэж, хожим чихрийн шижин өвчнөөр өвчлөх үндэс суурийг тавьдаг байна.

Амттан

9 Мах

Мах бол өглөө идэхэд ихээхэн хүнд хоолонд тооцогдоно. Маханд агуулагдах их хэмжээний уургийг өглөө эрт ходоод боловсруулах чадваргүй байдаг. Тиймээс махтай хоолыг өдөр эсвэл орой идэх л тохиромжтой юм.

Мах

10 “Өглөөний хоол”

Өглөөний хоолондоо болсон нэвс, хатаасан эрдэнэ шиш дээр сүү хийн идэж буй дүр зургийг бид зар сурталчилгаа, кинон дээрээс олонтаа олж хардаг. Үнэн хэрэгтээ нүүрстөрөгч агуулдаг ийм төрлийн “түргэн хоол” цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Чухам ийм өглөөний хоол идсэнээр хүн таргалахад хүрдэг юм шүү.

“Өглөөний хоол”

11 Гахайн утсан мах, хиам

Хиам хийхэд олон янзын химийн бүтээгдэхүүн, хүний биед эрүүл бус зүйлс ордог. Жишээ нь хорт хавдар үүсгэгч химийн бодис агуулж байдаг. Ийнхүү өлөн ходоод өөрийгөө бусад нян болон, хүчтэй химийн бодисоос хамгаалах чадваргүй байдаг тул шууд шархлахад хүрдэг байна.

Гахайн утсан мах, хиам

12 Сармис

Сармисаар амталсан хоол өглөө аль болох идэхгүй байх нь зүйтэй. Сармис нь өөртөө ходоодны цөсний хүүдий болон ходоодны ханыг гэмтээх аллицин гэх бодис агуулдаг. Өлөн ходоодон дээр идсэн тохиолдолд дээрх эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг юм.

Сармис

Та бүхэндээ өглөө идэж болохгүй хоол хүнсийг танилцууллаа, харин одоо өглөө идэхэд тохиромжтой илчлэг ихтэй хоолнуудын мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()