1
Салбарын орлого
Жил бүр хүмүүс зар сурталчилгаанд нийт 500 сая ам.доллар зарцуулдаг байна.
2
Хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг
Хүүхдүүдийг харсан зүйлээ авах хүсэл дээр нь тулгуурласан сурталчилгаа илүү үр дүнгээ өгдөг гэдэг нь тогтоогдсон байна.
3
Эмийн сурталчилгаа
Судалгаагаар Америкийн эмийн бизнес эрхэлдэг компаниуд эмийн чанарын судалгаанаас илүү зар сурталчилгаанд илүү хөрөнгө зарцуулдаг нь тогтоогджээ.
4
Хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Найм хүртэлх насны хүүхэд сурталчилгаан дээр гарсан бүх зүйлд итгэдэг гэдгийг сэтгэл зүйчид хэллээ.
5
Сонгуулийн сурталчилгаа
2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж 2.6 тэрбум ам.долларыг зарцуулсан юм.
6
"Дисней" компанийн алдагдал
2009 “Дисней” компани хүүхэлдэйн киноныхоо сурталчилгаан дээр “Охин хүүхдийн цамцыг сөхөөд ихийг хар” гэсэн бичиг бичсэн байсан тул тус хүүхэлдэйг гаргахыг хориглосон байна.
7
Хоёр сая
Хүн дунджаар 65 жил наслахдаа нийт хоёр сая зар сурталчилгаа үзэж амждаг байна.
8
Аман хэлбэрийн сурталчилгаа
XV зуунд хэвлэлийн машин зохион бүтээгдэхээс өмнө зар сурталчилгааг аман хэлбэрээр явуулдаг байв.
9
Бага насны хүүхэд жилд 40 мянган сурталчилгаа зурагтаар үздэг ажээ.