Хялбархан хийх боломжтой 12 төрлийн амтат хоол

Яарч сандарсан үедээ ч гэсэн өөрийн гараар хийсэн амтат хоол идэхийг хүсдэггүй хүн гэж байхгүй. Тэгвэл бид таны амралтын өдөрт зориулан нүд ирмэхийн зуурт бэлэн болох 12 төрлийн хоолны жорыг хүргэе. Бусад өдрүүдэд ч гэсэн хэдэн минутын зав гаргаад ажилдаа хийж аваад явсан ч болно шүү дээ.

Хялбархан хийх боломжтой 12 төрлийн амтат хоол

1 Туна загастай салат

Орц:

  • 1 лааз туна загас
  • 1 лааз эрдэнэ шиш
  • 2 ширхэг том давсалсан өргөст хэмх
  • 1 ширхэг том шинэ өргөст хэмх
  • ½ сонгино
  • 1 хоолны халбага уксус
  • 2 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчээд дээрээс нь халуун ус хийнэ. Дараа нь шингэрүүлсэн уксус нэмээд хэсэг хугацаанд үлдээх хэрэгтэй. Харин энэ зуур өргөст хэмхээ хэрчээд, шошоо лаазнаасаа гаргаж, туна загасаа сэрээгээр жижиглэнэ.

Бүх орцоо холиод дээрээс нь сонгиноо нэмээд амтлахад салат маань бэлэн боллоо.

Туна загастай салат

2 Цезарь салат

Орц:

  • 1 салатны навч
  • 2 ясгүй тахианы цээж мах
  • 3 хоолны халбага ургамлын тос
  • 3 зүсэм талх
  • 1 шүд сармис
  • 50 гр бяслаг
  • 2 хоолны халбага майонез

Хийх арга:

Тахианы цээж махаа жижиглэж хэрчээд 1,5 халбага ургамлын тосон дээр шараарай. Мөн тусдаа саванд сармис, жижиглэж хэрчсэн талхаа шарна. Талхныхаа захыг салгаж авах хэрэгтэй.

Салатны том навчаа гараараа таслаад дээрээс нь тахиа, сухар хийж, бяслагаа үрнэ.  Ингээд майонезоор амтлахад л хангалттай.

Дээрээс нь үрлэн улаан лооль таллаж хэрчээд нэмж болно.

Цезарь салат

3 Утсан хиамтай салаат

Орц:

  • 200 гр утсан хиам
  • ½ байцаа
  • 2 том улаан лооль
  • 1 лааз вандуй
  • 4 хоолны халбага майонез

Хийх арга:

Хиам болон байцаагаа уртаар нь хэрчинэ. Дээрээс нь вандуйгаа нэмээд майонезоор амтална. Бага зэрэг хар перец хийвэл илүү амттай болно.

Утсан хиамтай салаат

4 Чечевица буюу шоштой шөл

Энэ хоолыг хийхэд хамгийн гол нь шошоо зөв сонгох хэрэгтэй. Хоол хийхэд зориулсан тусгай шош бий.

Орц:

  • 200 гр мах \тахианы, хавирга гэх мэт\
  • 200 гр шиш
  • ½ лууван
  • ½ сонгино
  • 1 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Хоолны саванд махаа хийгээд гал дээр тавина. Сонгиноо хэрчээд хайруулын тавган дээр шараарай. Хэсэг хугацааны дараа сонгино шарлангуут дээрээс нь үрсэн луувангаа хийгээд үргэлжлүүлэн шарна.

Эрдэнэ шиш бэлэн болмогц хуурсан сонгино, луувангаа нэмж хийгээд 5 минут буцалгахад хангалттай.

Чечевица буюу шоштой шөл

5 Мөөгтэй зутан

Орц:

  • 300 гр мөөг
  • 1 дундаж хулуу

Хийх арга:

Мөөг болон хулуугаа зөөлөртөл нь тогоонд чанана. Дараагаар нь блендэрт хийж жижиглэх бөгөөд өтгөн шингэнийг нь өөрөө тохируулаарай. Ингээд л зутан маань бэлэн боллоо.

Мөөгтэй зутан

6 Улаан загастай бяслагтай шөл

Орц:

  • 200 гр улаан загас
  • 3 ширхэг төмс
  • 4 мөчир укроп
  • 3 зүсэм бяслаг

Хийх арга:

Төмсөө дундаж хэмжээтэй хэрчээд, гал дээр болтол нь чанана. Төмс чанасан усандаа жижиглэсэн бяслаг хийгээд уустал нь хүлээх шаардлагатай. Дээрээс нь жижиглэж хэрчсэн улаан загасаа нэмнэ. Ингээд загасаа бэлэн болгоод галыг нь унтрааж 5 минут байлгах хэрэгтэй.

Зочиндоо өгөхийн өмнө дээрээс нь укропноос цацаарай.

Улаан загастай бяслагтай шөл

7 Өнгөт байцаа, брокколитой тахианы мах

Орц:

  • 2 ширхэг ясгүй тахианы цээж мах
  • 3 хэрчим хан боргоцой
  • 400 гр брокколи
  • 2 хоолны халбага оливын тос

Хийх арга:

Тахианы цээж махаа жижигхэн дөрвөлжин хэрчээд, хайруулын таваг дээр шарна. Ингээд тахианы мах алтлаг өнгөтэй болмогц дээрээс нь жижиг дөрвөлжин хэрчсэн хан боргоцой, брокколиг нэмж хийнэ. Хоолоо болтол нь хутгана.

Өнгөт байцаа, брокколитой тахианы мах

8 Пүнтүүзтэй нугасны мах

Орц:

  • 200 гр нугасны мах
  • 200 гр пүнтүүз
  • 2 хоолны халбага шар буурцагны сүмс
  • ½ амтат чинжүү
  • 1 ширхэг давсалсан өргөст хэмх
  • 1 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Нугасны махаа шараад дээрээс нь шар буурцагны сүмс, хэрчсэн амтат чинжүү болон өргөст хэмхийг нэмж хийнэ. Нугасны махаа болтол нь гал дээрээс авахгүй. Харин энэ зуур та пүнтүүзээ чанаж бэлдэхэд л хангалттай.

Пүнтүүзтэй нугасны мах

9 Анар жимсний сүмстэй гахайн мах

Орц:

  • 300 гр гахайн мах
  • ½ сонгино
  • 2 хоолны халбага анар жимсний шүүс
  • 1 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Гахайн махаа жижиглэж хэрчээд сонгинын хамтаар болтол нь хуурна. Ингээд дээрээс нь анар жимсний шүүс болон бага зэрэг ус нэмээд жигнэнэ. Хэрвээ анар жимсний шүүс тань исгэлэн биш бол бага зэрэг нимбэгийн хүчил нэмж болно. Энэ тохиолдолд таны хоол чихэрлэг бус харин исгэлэн- чихэрлэг амттай болох юм.

Анар жимсний сүмстэй гахайн мах

10 Жимсний чанамалтай рулет

Орц:

  • 3 өндөг
  • 3 хоолны халбага гурил
  • 3 хоолны халбага элсэн чихэр
  • 150 гр жимсний чанамал

Хийх арга:

Өндөг, гурил, элсэн чихрээ хооронд нь холиод, тугалган цаас тавьсан хэв дээр асгаад, 200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут болгоно. Гурил маань зөөлөн хэрнээ шаргалтсан байх шаардлагатай.

Гурилаа бэлэн болсны дараа тугалган цаастай нь цуг даавуун дээр тавиад рулет хэлбэртэй ороогоорой. Дараа нь болгоомжтой цаасаа салгаад, рулетаа хөргө. Хөрснийх нь дараа жимсний чанамлаа түрхээд дахин орооно.

Жимсний чанамалтай рулет

11 Жимстэй давхраат

Давхраат гурилыг бэлдэх гэдэг маш хэцүү бас урт хугацааны ажил болдог.  Азаар энэхүү гурилыг дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Орц:

  • 300 гр давхраат гурил
  • 1 хоолны халбага элсэн чихэр
  • 1 хоолны халбага крахмал
  • 1 стакан төрөл бүрийн жимсгэнэ

Хийх арга:

Гурилаа элдээд дөрвөлжин хэсэг болгож хуваана. Жимсээ хоолны саванд хийгээд дээрээс нь элсэн чихэр, крахмалаа хийж, элсэн чихрийг уустал буцалгана.

Ингээд дөрвөлжин хэрчсэн гурилынхаа голд хонхойлгож, дотор нь жимсээ хийгээрэй. Бүх гурилаа хийж дууссаныхаа дараа 200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут шарна.

Жимстэй давхраат

12 Лийртэй жигнэмэг

Орц:

  • 2 ширхэг лийр
  • 50 гр цөцгийн тос
  • 40 гр гурил
  • 50 гр элсэн чихэр

Хийх арга:

Лийрээ арилгаад том үрүүл дээр үрнэ. Хүйтэн цөцгийн тос, гурил, элсэн чихрээ хооронд нь үрж үртэс мэт болгоно.

Үртсээ лийр дээрээ тавиад 200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийж болгоно. Бүлээнээр нь идвэл илүү амттай.

Лийртэй жигнэмэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()