1
Спортоор хичээллэх нь чухал
Дасгал хөдөлгөөн хүний бие бялдрыг хөгжүүлэхэд тусалдаг төдийгүй илүү аз жаргалтай болгодог. Учир нь спортоор хичээллэх үед хүний серотонин даавар ялгарч, булчингийн өвдөлтийг багасгадаг. Өдөрт ойролцоогоор 20 минутын турш дасгал хийвэл тухайн хүний бие 12 цагийн турш аз жаргалын даавар ялгаруулсаар байдаг аж.
2
Сэтгэлийн хямралыг даван туулахын тулд массаж хийлгэ
Майамигийн анагаах ухааны их сургуулийнхны хийсэн судалгаагаар массаж хийлгэх нь бие махбодийн биохимийн тэнцвэрт сайнаар нөлөөлж, сэтгэлийн хямралыг үр дүнтэй давахад тусалдаг болохыг илрүүлжээ. Судлаачид сэтгэлийн гүн хямралтай 500 өвчтөн дээр судалгаа хийсэн бөгөөд массаж хийлгэснээр тэдний цусан дахь кортизол буюу стрессийн түвшин дунджаар 53 хувиар буурсан нь аз жаргалын дааврын түвшин огцом нэмэгдсэнтэй холбоотой аж.
3
Нарлаг өдөр аз жаргалын даавар илүү ялгардаг
Өвлийн улиралд хүн дулаан уур амьсгалыг санагалздаг шүү дээ. Улирлын чанартай мэдрэлийн эмгэг нь бодит зүйл бөгөөд цусны ийлдэс дэх серотониний түвшин үүлэрхэг өдрүүдээс илүү нарлаг өдрүүдэд өндөр байдаг гэсэн судалгаа бий. Өвлийн улиралд дулаан уур амьсгалыг бүрдүүлэх хамгийн хялбар арга бол тусгай гэрлийн чийдэн худалдан авах явдал юм.
4
Самар идвэл аз жаргалтай болно
Зарим хүнсний бүтээгдэхүүн нь серотонинийг ялгаруулахад том хувь нэмэр оруулдаг. Бостоны их сургуулийн эрдэмтэд самар иддэггүй 20, иддэг 22 хүнийг хамруулсан судалгаа хийжээ. Тэгэхэд самар иддэг хүмүүс хоёр дахин их серотонин ялгаруулдаг болохыг тогтоосон байна. Мөн чавга, хан боргоцой, улаан лооль идэх нь таныг аз жаргалтай болгоно.
5
Хамгийн үр дүнтэй арга нь бясалгал
Бясалгал бол серотонин ялгаруулах хамгийн амар бөгөөд үр дүнтэй арга юм. Интернэтэд хэрхэн бясалгал хийх тухай заасан маш олон видео бичлэг бий. Бясалгал нь сэтгэлийн хямралын шинж тэмдгүүдийн эсрэг тэмцэхэд тусалдаг бөгөөд өдөрт дор хаяж 10 минутын турш бясалгаж байхыг зөвлөе.