Тайландад ердөө хоёрхон зоогийн газар л Мишелиний одоор шагнуулсан байдаг. Тэдний нэг нь 70 настай бол Жай Фай (Jay Fai) эмээгийн зоогийн газар юм. Гэхдээ энэ газрыг зоогийн газар гэхээс илүү цайны газар гэвэл зохино. Тэрээр 1980-аад оноос хойш Бангкок хотын гудамжинд хоол хийж байгаа аж. "Мишилен"-ийнхэн түүний хоолыг ямар ч тансаг зоогийн газраас дутахааргүй амттай гэж дүгнэн нэг одоор шагнасан байна. Харин Жай Фай од гардуулах ёслолд оролцоогүйн дээр өгсөн өргөмжлөлийг нь ханандаа ч өлгөөгүй гэнэ.
Харин Мишелиний одтой газар хоол идэхээр очих хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, энгийн цайны газар гэнэтхэн алдаршсан төдийгүй утас болон и-мэйлээр ч захиалга авах болжээ.
Зарим хүмүүс хэдэн долоо хоног, бүр бүтэн сар болж байж ширээ авдаг гэнэ.
Фай ганцаараа хоолоо хийдэг учраас нэг дор долоогоос илүү ширээнд үйлчилж чаддаггүй. Мөн тэрбээр бүх жороо толгойдоо хадгалдаг ажээ.
Үнийн хувьд нэг хоол дунджаар 1000 тайланд бат буюу 35 ам.долларын үнэтэй. Энэ нь гудамжны хоол гэхэд үнэтэй санагдаж болох ч Мишелиний нэг одтой зоогийн газрын хувьд маш хямд үнэ юм.
Хүмүүс Файг зөвхөн хоол хийхийг нь харахын тулд холоос ирэх болжээ.
Файгийн нэрийн хоол, Хавчтай омлет.
Гоймонтой хуурга.
Хоёр хүн дунджаар 2500-2000 бат буюу 70 орчим ам.доллараар цадталаа хоолоод сэтгэл хангалуун гарна.