1
Хэрхэн гал асаах вэ?
Ганцаараа ой модонд үлдсэн тохиолдолд нэн түрүүнд гал түлэх хэрэгтэй. Гэхдээ хүн бүр хэрхэн ил гал түлэхийг мэддэггүй шүү дээ. Гал асаах нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.
- Харандааны балны өргөнтэй, гарын сарвууны урттай нарийхан урт модыг олох хэрэгтэй бөгөөд та гараараа атгахад атга тань дүүрч байх хэрэгтэй.
- Хуруу зузаантай, гарын шууны урттай мод. Хоёр гараар тэврэхэд тэвэр дүүрч байхаар цуглуулах шаардлагатай.
- Галыг удаан асахад туслах бугуй зузаантай, гарын урттай мод байх хэрэгтэй.
Юуны түрүүнд хамгийн нарийхан модоо майхан хэлбэрээр өрөөд дээрээс нь хуруу зузаантай модоо мөн өрнө. Харин дараа нь бага багаар бугуй зузаантай модоо хийх хэрэгтэй. Энэ төрлийн галыг асааснаар гал илүү удаан асах болно.
2
Гар аргаар хийсэн багаж
Хэрвээ таны гар дор бэлэн багаж байхгүй бол та өөрийн гараар хийх боломжтой. Жишээлбэл: алх хийхийн тулд шинэхэн модны иш аваад 1/3 хэсгээр нь зүсээд голд нь хавтгай чулуу хийгээд бооход л хангалттай.
-Та алхны нэг талыг хавтгай, нөгөө талыг үзүүртэй хийсэн ч болно
3
Автомат уурга
Аминд тулсан үед хамгийн их олдоцтой хоол бол загас юм. Гэхдээ мэдээж нэн түрүүнд загасаа барих шаардлагатай болно. Тиймээс өөрийн гараар автомат уурга хийж сурах хэрэгтэй.
Хийх арга: Голын хажууд хэт том биш залуу модыг олоорой. Түүний доор модоор хийсэн гогцоог тогтоож, модны оройтой уяагаар холбоно. Гогцоон дээрээ загасны дэгээгээ өлгөхөд загас орсон тохиолдолд шууд дээш шидэгдэнэ.
4
Чийгийн улаан хорхой цуглуулах
Загас барихад бас нэгэн шаардлагатай зүйл бол чийгийн улаан хорхой байдаг. Тэгвэл хэрхэн их хэмжээний чийгийн улаан түүх вэ?
Нойтон шороо олоод хоёр нарийхан мөчрийн нэгийг нь газарт зоогоод нөгөөхөөр нь үрж байгаа мэт чичиргээ үүсгэх хэрэгтэй. Хоёроос гурван минутын дараа газар дээр чийгийн улаан хорхойнууд бөөнөөрөө гарч ирэх болно.
- Ийнхүү хорхойнууд гарч ирж байгаа шалтгаан нь тэд таны гаргаж буй чимээг сохор номин ирж байна гэж ойлгодог юм. Үүнээс гадна бороо орох үед борооны дусал энэ төрлийн чичиргээг үүсгэдэг аж.
5
Жад хийх
Хэрвээ танд загас барих багаж байхгүй бол та жад хийгээрэй. Хэт урт биш хуурай мод олоод түүний үзүүрийг дөрвөн хэсэгт хуваана. Үзүүрүүдийг нь хутга эсвэл чулуугаар шовх болтол нь үзүүрлээд боогоорой. Ингээд гүехэн усанд загас барихад асуудалгүй боллоо.
6
Загасыг хэрхэн зөв цэвэрлэх вэ?
Загасаа барьсныхаа дараа цэвэрхэн гэгч нь угааж, янзлах хэрэгтэй.
- Загасаа угаагаад бүх сэлүүрүүдийг нь таслах шаардлагатай. Харин дараа нь загасыг дээш харуулж, гэдсэн дээр байрлах нүх рүү хутгаа хийж доороос дээш зүснэ. Хутгаа хэт гүн хийвэл дотор эрхтэн нь гэмтэнэ шүү.
- Ингээд толгой хүртэл зүссэнийхээ дараа ясны хоёр талаар нь зүсээд загасны толгойноос барьж байгаад тасалж хаяна. Харин одоо дотор эрхтэн, сүүлийг нь хаяад л загас цэвэрлэх ажиллагаа дууслаа.
7
Хөлийн улаар нь амьтныг хэрхэн тодорхойлох вэ?
Ан хийх үед зэрлэг амьтны мөрийг таньж мэдэх нь зүйтэй. Нойтон шороо болон тэгш өвсөн дээр амьтны мөр танихад амар байдаг.
8
Ямар төрлийн гал сонгох вэ?
Хэрвээ та модоо буруу өрсөн бол галаа удаан асаана гэдэг хэцүү. Нөхцөл байдалд тохируулан асаах боломжтой өөр өөр хэлбэрийн галын төрөл байдаг.
- Швед гал: Энэ төрлийн гал таван цагийн турш асдаг бөгөөд хоол хийхэд тохиромжтой. Гэхдээ гэрэлтүүлэг муутай байдаг.
- Оргил: Хамгийн хурдан асдаг гал. Маш их дулаан болон гэрэл ялгаруулдаг ч салхитай үед тохиромжгүй.
- Од: Хоол хийхэд тохиромжтой бөгөөд илчээ удаан алддаг. Гэхдээ буруу өрсөн тохиолдолд асаахад хэцүү байдаг.
- Нимгэн: Нэг том модны тайрдас бусад модоо түшдэг. Цаг агаарын бүх нөхцөл байдалд тохиромжтой ч сайн асдаггүй.
- Зузаан: Модыг дээр дээрээс нь торон хэлбэрээр тавих. Хоол хийхэд тохиромжтой бөгөөд заавал хуурай мод байх шаардлагатай.
- Модон тасалгаа: Жигд асдаг учир анхаарал байн байн мод нэмэх шаардлагагүй. Гэхдээ модоо зөв өрөх хэрэгтэй болно.
9
Дакотын гал
Энэ нь олон зуун жилийн турш хүн төрөлхтнийг аварч байсан газар доорх гал юм. Бага мод ашиглаж асаах боломжтой бөгөөд цаг агаарын бүхий л нөхцөл байдалд таныг халуун илчээрээ дулаацуулж чадна.
Таны хийх ёстой зүйл бол 10-12 см-ийн гүн нүх ухаад дотор нь модоо хийнэ. Харин эсрэг талд нь агаар оруулах зорилгоор дахин нүх ухна. Энэ төрлийн галыг модны доор асааснаар хэт их утаа гарахаас сэргийлнэ. Унтраахдаа зүгээр л шороогоор булахад л хангалттай.
10
Зүг чиг тогтоох
Хээр газар төөрөхөд маш амархан байдаг. Тиймээс замд таарах тэмдэг тэмдэглэгээг судлах нь аминд өлзийтэй.
11
Урц хэрхэн барих вэ?
Хэрвээ та майхангүйгээр ой модонд хонох хэрэгтэй болсон бол урц маягийн зүйл хийх шаардлагатай болох нь ээ.
- Нэг том, хоёр жижиг модыг ашиглаад "Y" хэлбэрийн урц босгоно. Газрыг нь 15-25 см зузаан өвс, навч, модны мөчрөөр хучих хэрэгтэй. Энэ нь дулаан хадгалахад тустай.
- Урцынхаа хажуугаар бат бөх моднуудыг тавьж дээрээс нь салангид модны мөчир тавина. Ингээд эцэст нь дахин навч, мөчир тавиад битүүлэхэд та даарахгүй хонох болно.
12
Шархыг хэрхэн зөв оёх вэ?
Хэрвээ та шархадсан бол таны анхны тусламжийн хайрцагт тахир зүү, тусгай утас байх хэрэгтэй. Шархыг оёх олон арга байдаг ч нэг аргыг сурахад л хангалттай.
13
Мултарсан гарыг хэрхэн оруулах вэ?
Гар мултрах нь хээр явж буй хүнд хамгийн өргөн тохиолддог гэмтэл бөгөөд түргэн эмчлэхгүй бол булчин чангарч, өвдөх магадлалтай болдог.
Тухайн хүнээ газар хэвтүүлээд гуталгүй хөлөөрөө суга руу нь жийнэ. Харин дараа нь бугуйгаас нь сайн гэгч нь бариад биеийнх нь дагуу татаж оруулна. Кинон дээр гардаг шиг хүчтэй хийж болохгүй гэдгийг анхаараарай.
Харин та өөрөө гараа мултлаад хэн нэгэн танд туслах боломжгүй байвал гартаа 5-10 кг-ийн ачааг дүүжлээд модон дээр гарч гараа унжуулаарай. 15-20 минутын дараа таны мөр байрандаа орох ёстой. Дараа нь таван цагийн турш хөдөлгөөнгүй байх хэрэгтэй.