1
Олон нийтийн газар нүүрээ будах
Эрчүүд таны сайхан байгааг харахыг хүсдэгээс биш яаж сайхан болдгийг тань харахыг хүсдэггүй. Тиймээс гэртээ нүүрээ чөлөөтэй будаад, олон нийтийн газар байгаагаараа байх хэрэгтэй.
2
Хэт их үнэртэй ус түрхэх
Таны үнэртэй ус хэчнээн сул үнэртэй байсан ч нэг юм уу, хоёроос илүү цацаж болохгүй. Эмэгтэй хүний үнэртэй ус эрчүүдийнхээс илүү хурц үнэртэй байдаг. Харин эрчүүд хурц үнэрт дургүй.
3
Этгээд үс засалт
Сонирхолтой үсний засалт нь багт наадам, эсвэл зураг авалтанд тохиромжтой. Гэсэн хэдий ч ихэнх эрчүүдийн хувьд эмэгтэй хүн элдэв маяггүй энгийнээрээ байхад дуртай.
4
Хэт их тосон энгэсэг
Хэт их тослог энгэсэг түрхэх нь таныг сайхан харагдуулахгүй. Тиймээс эрчүүд хэт будагтай бүсгүйчүүдэд дургүй байдаг. Харин ч ийм тослог энгэсэг арьсны нүх сүвийг илүү тод харагдуулдаг.
5
Нүдний саа
Мэргэжлийн хүнээр тавиулсан нүдний саа гайхалтай харагддаг л даа. Гэхдээ та өөрөө юм уу, хэн нэг найзаараа нүдэндээ саа түрхүүлсэн бол тийм ч сайхан харагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
6
Будаг нь ихэдсэн сормуус
Эрчүүдэд будаг нь ихэдсэн сормуус сайхан харагдах нь битгий хэл шууд л хусаад хаячихмаар санагддаг гэнэ.
7
Үсэрхэг хөл
Ихэнх эрчүүд гөлгөр арьсыг илүүд үздэг. Тиймээс бүх бие, ялангуяа хөл, сугаа цэвэрхэн, үсгүй байгаа эсэхийг шалгаарай.
8
Хуурай арьс
Хуурай арьс, эсвэл эвэршсэн тохой, өсгий хэзээ ч тааламжтай санагддаггүй. Шүршүүрт орсны дараа чийгшүүлэгч гель, тос хэрэглэхээ мартаж болохгүй.
9
Амны эвгүй үнэр, шар шүд
Амны эвгүй үнэр, шар шүдийг эрчүүд гэлтгүй хүн бүр үзэн яддаг. Хэрвээ та ийм асуудалтай тулгарсан бол даруйхан арга хэмжээ аваарай.
10
Уруулын будагнаас өөр өнгийн хүрээлэгч хэрэглэх
Хэрэв та харандаагаар уруулаа хүрээлэх гэж байгаа бол заавал тохирох өнгийг нь сонгоорой. Хэрвээ та хэт бараан эсвэл тод өнгө хэрэглэвэл уруул тань жижигхэн харагдахаас гадна эрчүүдэд төдийлөн тааламжтай санагддаггүй.