Амьдралын ханиараа жирийн нэгнийг сонгосон одууд

Алдартнууд хоорондоо гэр бүл болох нь жирийн үзэгдэл ч тэр бүр жирийн хүнийг эхнэр, нөхрөөрөө сонгох нь ховор байдаг билээ. Харин эгэл нэгнийг насныхаа ханиар сонгосон бол олон зүйлээ тэд өөрчлөх шаардлагатай байдаг байж болох юм. Учир нь хэний ч үл мэдэх тэдгээр эрхмүүд алдар нэрийн араас хөөцөлддөггүй, одууд шиг алхам тутмын үйлдлээ олонд хуваалцдаггүй, нам гүмхэн амьдрахыг илүүд үздэг. Тэгсэн хэрнээ халамжит хань, сайн эцэг байж чаддаг байна. Ингээд энгийн хүмүүстэй гэрлэсэн алдартнуудтай танилцацгаая.

Амьдралын ханиараа жирийн нэгнийг сонгосон одууд

1 Синди Кроуфорд (Cindy Crawford) болон Рэнди Гербер (Rande Gerber)

Рэнди болон Синди нар дотуур хувцасны рекламны зураг авалтын үеэр анх танилцаж байсан бөгөөд Рэнди тэр үед загварын бизнест дөнгөж л хөл тавьж байсан гэдэг. Хосууд хэсэг болзож байсан ч удалгүй салж, сайн найзууд болжээ.

Синди жүжигчин залуу Ричард Гиртэй гэрлэсэн ч хэн хэн нь гэр бүлийн амьдралд бэлэн биш байсан учир тэд салцгаасан байна. Үүний дараа Синдигийн амьдралд дахин Рэнди гарч ирсэн бөгөөд Синди өөрөө түүнд гэрлэх санал тавьжээ. Хосууд аз жаргалтай 20 жилийг туулж, охин Кайя болон хүү Прэслийгээ хамтдаа өсгөж байгаа гэнэ. Супермодель бүсгүй нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хайр дурлалыг энгийн нөхөрлөлөөс эхлэх хэрэгтэй хэмээн бүсгүйчүүдэд зөвлөсөн байдаг. “Нэг нэгэндээ татагдах байдал гал шиг дүрэлзээд л унтардаг. Тиймээс хэрвээ та илүү удаан харилцаатай байхыг хүсэж байвал юун түрүүнд бат бөх нөхөрлөлийг үүсгэх хэрэгтэй” гэж Синди хэлсэн байна.

Рэнди загварын салбарт тийм ч удаан ажиллаагүй юм. Тэрээр өөрийн ресторан, клубээ ажиллуулж байгаад өдгөө эхнэр Синди болон жүжигчин Жорж Клунигийн хамтаар өөрийн брэндийн текила үйлдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Синди Кроуфорд (Cindy Crawford) болон Рэнди Гербер (Rande Gerber)

2 Риз Уизерспун (Reese Witherspoon) болон Жим Тот (Jim Toth)

Жүжигчин бүсгүйн анхны гэрлэлт тийм ч амжилттай байгаагүй юм. Түүний нөхөр жүжигчин Райан Филипп эхнэрийнхээ амжилт, нэр хүндэд нь тийм ч дуртай байгаагүй юм. Салалтын дараа Риз хоёр хүүхэдтэй үлджээ. Удалгүй Риз алдарт жүжигчин Жейк Жилленхолтой харилцаа тогтоох гэж оролдсон ч бас л бүтэлгүйтсэн байна. Энэ үед тэрээр дахин хайртай учирна гэдэгтээ итгэлгүй болсон байжээ.

Жүжигчдийн зуучлагч Жим Тоттой танилцсанаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм. Жим өөрийн гэсэн агентлагтай байсан ч түүний хувьд нэр алдар хөөхөөсөө илүү хайртай хүн, гэр бүлээ тэргүүн байранд тавьсан аж. Жим эхнэрийнхээ уран бүтээл болон гэрийн ажилд үргэлж тусалдаг бөгөөд Ризийн амжилтаар үргэлж бахархдаг. Тэд хамтдаа долоон жилийг ардаа орхиж, энэ хугацаанд Риз түүнд хүү төрүүлж өгчээ. 

Риз Уизерспун  (Reese Witherspoon) болон Жим Тот (Jim Toth)

3 Кира Найтли (Keira Knightley) болон Жеймс Райтон (James Righton)

Найтлигийн хайр дурлалын харилцаа ихэнхдээ зураг авалтын талбайгаас эхэлж байсан ч тэр бүр бүтэмжтэй байгаагүй юм. Харин нэгэн үдэшлэг дээр Найтли "Klaxons" хамтлагийн хөгжимчинтэй танилцаж, энэ нь түүнд аз жаргал авчирчээ. Хэдийгээр Найтли энэ хамтлагийн талаар төдийлөн мэдэхгүй байсан ч Жеймс алдартай жүжигчин бүсгүйг таньдаг байсан нь мэдээж. Хосуудын хувьд адилхан хөл бөмбөг сонирхдог, холын аялалд дуртай, урлагт хайртай аж.

Жеймс санаачилгыг гартаа авч, жүжигчин бүсгүйд гэнэтийн гэрлэх санал тавьсан бөгөөд Найтли ч зөвшөөрсөн хариу өгч тэд даруухан хурим хийсэн байна.  Жүжигчин өөрийн өмсөж явсан даашинзтайгаа гэрлэж, гэрлэх ёслолд өөрсдийн хамгийн дотны гэсэн 11 хүнээ урьсан аж.  Тэд олны өмнө ил гарах дургүй бөгөөд гэр бүлийн амьдралаас аз жаргалыг мэдэрч, өдгөө охин Эдигээ өсгөж байгаа гэнэ.

Кира Найтли (Keira Knightley) болон Жеймс Райтон (James Righton)

4 Жулианна Мур (Julianne Moore) болон Барт Фрейндлих (Bart Freundlich)

Жулианна ирээдүйн нөхөртэйгөө зураг авалтын талбай дээр танилцжээ. Тухайн үед Барт өөрийн хамгийн анхны кино болох “The Cutter” киноны зураг авалтыг хийж байсан бөгөөд Мур уг киноны гол дүрийн жүжигчин байв. Мур алдартай жүжигчин байсан бол Барт дөнгөж ажлынхаа гарааг эхэлж байсан найруулагч байсан юм.  Ажлын байран дээр хайр дурлалын асуудал үүсгэх ёсгүйгээс гадна хосууд есөн насны зөрүүтэй байсан учир тэд хамт байх үгүйгээ шийдэж чадахгүй л байлаа.

Гэвч хэсэг хугацааны дараа жүжигчин бүсгүй хөл хүнд болж бүх зүйл байрандаа орсон юм.  Үүнээс хойш хосууд салахгүйгээр 22 жилийг ардаа үджээ. Тэд хүү, охин хоёртой бөгөөд Холливудын хамгийн сайхан, хамгийн үлгэр жишээ хосуудын тоонд багтдаг.

Жулианна Мур (Julianne Moore) болон Барт Фрейндлих (Bart Freundlich)

5 Натали Портман (Natalie Portman) болон Бенжамин Мильпье (Benjamin Millepied)

“Хар хун” кинонд дүр бүтээхийн тулд Натали урт удаан хугацааны туршид балетын бэлтгэл хийснээс гадна, зураг авалтын хүндрэлүүдтэй тулгарч байсан учир маш их турж, сэтгэл санааны гүн хямралд орсон байна. Жүжигчин бүсгүй дасгалжуулагч Бенжамины удирдлага дор бэлтгэл хийж байсан бөгөөд удалгүй тэд бие биедээ татагдаж болзож эхэлсэн ажээ.

Хосууд олны нүднээс нууцхан гэрлэж, “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр хөл хүнд Натали нөхрийн хамт ирсэн юм. Энэ өдөр Натали өөрийн бүтээсэн дүрээр шагнал хүртжээ. Нөхрийнхөө төлөө Натали Нью-Йоркийг орхиж, Парис руу нүүсэн бөгөөд одоо хосууд хоёр хүүхдээ өсгөн тэнд амьдарч байгаа гэнэ. Харин Бенжамин Парист балетын хичээлээ зааж байгаа гэнэ.

Натали Портман  (Natalie Portman) болон  Бенжамин Мильпье  (Benjamin Millepied)

6 Жессика Альба (Jessica Alba) болон Кэш Уоррен (Cash Warren)

Ирээдүйн нөхөр болох Кэш Уоррентайгаа Жессика 2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр танилцсан байна. Кэш тухайн үед найруулагчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд үзэсгэлэнт бүсгүй Жессикагийн хараанд өртөнө чинээ санаагүй биз ээ. Гэвч хосуудын харилцаа маш эрчимтэйгээр урагшилсан байна. 

2008 онд Жессика болон Кэш нар хуримлаж, түүнээс хойш гурвын гурван хүүхдийн ээж аав болцгоожээ. Жүжигчин бүсгүй өөрийн ихэнх цагийг гэр бүлдээ зориулах болсноор кино зураг авалтанд оролцох нь цөөрчээ. Харин Жессикагийн нөхөр найруулагчийн туслах байхаа больж, өөрөө баримтат кино найруулах болсон гэнэ.

Жессика Альба (Jessica Alba) болон Кэш Уоррен (Cash Warren)

7 Жулия Робертс (Julia Roberts) болон Дэнни Модер (Danny Moder)

Холливудын хамгийн сайхан инээмсэглэлтэй бүсгүй Жулия Робертс  энгийн оператор залуу Дэнни Модертай гэр бүл болжээ. Тэд “The Mexican” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд Жулия Робертс уг кинонд Брэд Питтэй хамт дүр бүтээж байсан юм.

Хамтдаа амьдраад хэдийнэ 18 жил болсон хосуудыг Холливудын хамгийн бат бөх гэр бүл хэмээн өргөмжилдөг. Тэд гурван хүүхэдтэй аж. “Дэннтэй байхдаа би яг л чулуун хананы цаана байгаа мэт өөртөө итгэлтэй байж чаддаг. Тэр халамжит сайн эцэг, сайн хань” хэмээн Жулия хэлжээ.

Жулия Робертс (Julia Roberts) болон Дэнни Модер (Danny Moder)

8 Энн Хэтэуэй (Anne Hathaway) болон Адам Шульман (Adam Shulman)

Эннтэй танилцах үедээ Адам хэнд ч танил болоогүй залуу жүжигчин, Нью-Йоркийн оршин суугч байжээ. Хосууд найзындаа болсон нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан бөгөөд тухайн үед Энн Рафаэлл Фолльеригоос салаад сэтгэл санааны хямралд орсон байсан юм. Энн болон Адам нар амархан учраа ололцож, илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх болжээ. 

Хоёр жилийн дараа Энн Бруклин дахь Адамын даруухан байр руу нүүж, гэрлэх санал хүлээн авсан байна. Адам өөрийн зохион бүтээсэн бөгжийг хайртай бүсгүйдээ бэлэглэж гэрлэх санал тавьжээ. Эннтэй танилцсаныхаа дараа Адам кино урлагийг орхиж, гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгч болохоор шийдэж, багагүй амжилт гаргасан байна. Хосууд 2012 онд гэрлэсэн бөгөөд Жонатан хэмээх хүүтэй болжээ.

Энн Хэтэуэй (Anne Hathaway) болон Адам Шульман (Adam Shulman)

9 Кейт Бланшетт(Cate Blanchett) болон Эндрю Аптон (Andrew Upton)

Хосууд кино зураг авалтын үеэр танилцсан боловч эхэндээ бие биедээ тун дургүй байжээ. “Бид бараг бүтэн жилийн турш бие биенээ үзэн ядаж байсан боловч нэг өдөр хамтдаа Тургеневийн талаар ярилцаж, харин дараагийн өдөр нь үнсэлцсэн юм. Эндрю намайг үнсэхэд би яг л тэнгэр дээр дүүлэн нисэж байгаа мэт санагдсан” хэмээн Кейт нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Хосууд анхны үнсэлтээсээ хойш таван долоо хоногийн дараа гэрлэсэн байна.

Эндрю Сиднейн театрт жүжгийн зохиолч, жүжгийн найруулагчаар ажилладаг байжээ. "Хүмүүс надад дургүй гэдгийг би мэднэ. Сэтгүүл дээр бидний хамтдаа авахуулсан зураг гарахад хамгийн түрүүнд миний зургийг хайчлахыг хүсдэг хүмүүс маш олон бий” гэж Эндрю хэлжээ. Хосууд аз жаргалтай 20 жилийг үдэж, дөрвөн хүүхдийн ээж аав болсон байна.

Кейт Бланшетт(Cate Blanchett)  болон Эндрю Аптон (Andrew Upton)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()