1
Таны зан аашийг хамгийн оновчтой тодорхойлох зурхай
Танд маш том зорилго, төлөвлөгөө байдаг боловч эцсийг нь үзэхэд хичээл зүтгэл тань дутдаг. Ихэнхдээ аз жаргалтай байдаг ч үе үе янз бүрийн шалтгааны улмаас сэтгэл санааны байдал дордох үе бий. Та зоригтой, биеэ даасан хүн хэдий ч сэтгэлийнхээ гүнд өөрийн хүндэлдэг хүмүүсийн зөвшөөрөл, дэмжлэгийг хүртэхийг хүсэж байдаг. Та өөрчлөлт, шинэчлэлтэнд дуртай нэгэн. Гэхдээ бас гэрийнхээ тав тухтай байдлыг эрхэмлэдэг. Та танихгүй хүмүүст дотоод сэтгэлээ нээдэггүй. Зөвхөн дотны хүмүүстээ л жинхэнэ төрхөө илчилдэг. Ирээдүйд таныг олон даваанууд хүлээж байна. Гэхдээ та нэр төртэйгөөр даван гарах болно. Илүү амрахыг хичээгээрэй. Тэгвэл таны ажлын үр бүтээмж өснө. Хүмүүстэй эелдэг харьц. Гэхдээ бас хэт даврааж болохгүй.
- Энэ тантай хэр таарч байна даа? Таны зан аашийн талаар бага ч гэсэн тохирч байна уу? Бид үүнийг зохиож бичих гэж ердөө л 15 минут зарцууллаа.
2
Та яагаад ийм итгэлтэй байна вэ?
Судлаач эрдэмтэн Жэймс Ранди нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэрээр сурагчдынхаа хувийн мэдээллийг цуглуулж, нэгэн туршлагатай зурхайчаас хүн бүрийн зурхайг гаргаж өгөхийг хүссэн байна. Лекцийн үеэр Ранди зурхайг уншиж, түүүнтэй таарч байгаа сурагчдыг гараа өргөөрэй гэжээ. Гэтэл бүх зурхай нь яг таарч байна гэж сурагчид нь санал нийлсэн аж.
Хүмүүс ерөнхий мэдээллийг өөр дээрээ хүлээн авч, зөвхөн түүнд л таарсан гэж хүлээж авдаг. Энэхүү байдлыг сэтгэл судлаач Бэртрам Форер (Bertram Forer) анх анзаарчээ. Үүнийг Барнумын нөлөөлөл гэж нэрлэдэг бөгөөд циркийн жүжигчин, сэтгэл зүйч Пинеас Барнум (Phineas Barnum)-ын нэрээр нэрлэсэн байна. Уг нөлөөлөл нь зурхай, гарын хээ унших, парасихологид одоог хүртэл өргөнөөр хэрэглэгддэг. Гэвч бүх зүйл маш энгийн.
- Хүн бүрт таарах тайлбар олох.
- Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд эерэг зүйлсийг дурдах.
- Мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг оруулж өгөх.
Таны харж байгаачлан, ямар ч хүний зурхайг маш амархан бичиж болдог байх нь. Хэрвээ та текстээ л зөв бичиж чадвал, хүн бүр зөв гэдэгт нь итгэх болно.
3
Хүмүүс өөрсдийгөө програмчилдаг
Сэтгэл зүйчид зурхай үнэхээр тухайн хүнд нөлөөлж, бодит юм шиг болдог гэдгийг мэддэг. Гэхдээ үүнд ч бас шинжлэх ухаанч тайлбар бий. Энэ нь Росентал нөлөөлөл буюу өөрийгөө програмчлах юм. Хэрвээ та маш их амжилт бүтээл, аз завшаан амласан зурхай унших юм бол өдрийн туршид зөвхөн сайн зүйлд анхаарлаа хандуулж, муу тохиолдлуудыг мартах болно.
Тийм ч учраас ордоо мэддэг хүмүүс тохирох дүрдээ тоглож эхэлдэг бөгөөд нэг л мэдэхэд өшөөт хилэнц, эдийн засагч үхэр болсон байна.
4
Бүх зүйл урьдаас шийдэгдсэн гэж боддог
Ихэнх тохиолдолд өөрсдийгөө азгүй, ирээдүйгүй гэж бодсон хүмүүс зурхайч нарт ханддаг. Аюул занал, эдийн засгийн тогтворгүй байдал, үр бүтээмж муутай үедээ тэд зурхайд бүр илүү итгэнэ. Учир нь ийм үедээ ирээдүй болон мөн чанарынх нь талаарх баттай мэдээлэл зөв эх сурвалжаас хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд зурхай нь нэг төрлийн сэтгэл зүйн эмчилгээ болдог.
Гэвч бодит үнэнтэй нүүр тулж, ааш зангаа засаж, амьдралдаа өөрчлөлт хийхийн оронд хүмүүс зүгээр л тэр чигт нь амьдралд даатгаад орхидог. Бүх зүйл төрсөн он, сар, өдрийн буруу гэж тэд бодно.
5
Зурхайн эсрэг статистик
Амьдралынхаа ханийг төрсөн ордоор нь шинжинэ гэдэг бол хамгийн утгагүй асуудал.
Сэтгэл судлаач Берние Силвермэн (Bernie Silverman) 3000 гаруй хосыг сонгон судалгаа явуулахад 500 нь салсан хосууд байжээ. Тэдний зурхайн таарамжийг судалж үзэхэд гэр бүлийн аз жаргал болон төрсөн он сарынх нь хооронд ямар ч холбоо байхгүй байгааг олж тогтоожээ. Зурхайд хоорондоо ямар ч таарамжгүй гэж буусан хосууд үнэндээ харин ч бүр дотно, удаан хугацаанд хамтдаа амьдарч байв.
Одон орон судлаач, профессор Андрью Праккой (Andrew Frakkoy) төрсөн орд болон хувь хүний зан чанарын хооронд холбоо байгаа эсэхийг судалж үзэхдээ зуу гаруй эрдэмтэн, улс төрчдийн төрсөн он, сар, өдрийг ололт, амжилттай нь харьцуулан шинжээд бас л хоорондоо ямар ч холбоогүй гэсэн үр дүнд хүрчээ.
Мөн одон оронч Рожер Кулвер, Пилиппе Женна нар дэлхийд алдартай хүмүүсийн зурхайг судалж үзээд ердөө 10 хувь нь л биеллээ олсон байгааг олж мэджээ.
6
Одон орон судлаачдын хамгийн дургүй зүйлс
- Од эрхсүүд нь 2000 жилийн өмнө байсан газраа одоо байхгүй байгаа. Энэ сэдэв НАСА-гийн портал дээр тавигдсан даруйдаа олон хүний дунд маргаан дэгдээжээ. Хүмүүсийн 86 хувь нь ордоо сольсон тул НАСА-г зурхайн ухааныг төөрөгдүүлсэн хэрэгт буруутгасан юм.
- Наймдугаар сарын турш бид Ангараг гаригийг сэргээх үеийг хүлээж байгаа бөгөөд энэ нь Бархасбадьтай ноцтой асуудал үүсгэх юм. Ийм дүгнэлтийг зөвхөн Ром ба Грекийн бурхдын итгэлийн үндсэн дээр хийж болно. Дайны бурхан (Ares) нь Дээд бурхан Бархасбадь (Зевс)-тэй зөрчилдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн оршин суугчдад хүнд хэцүү цаг мөч байх болно гэсэн үг юм. Гэвч XXI зууны үед энэ шалтгаан, үр дагаврын харьцаа үнэндээ итгэл төрүүлэхгүй байна.
- Зурхайн ухаанд маш олон одод хамаагүй байдаг. Том, жижиг Диппер, Сириус, Орион зэрэг нь бүгд нөлөөлдөггүй. Гэвч үл үзэгдэгч од маш олон байгаа бөгөөд тэднийг ч бас анзаарахгүй байхыг илүүд үздэг.